Monday 23 December 2013

Түүнд илгээх захидал

Чиний тухай сүүлийн хэдэн сар бүр мартчихсан байсан аа, чамайг ирсэн тухай ирэх ирэхдээ бүр бүтэн өдрийн турш гэрийн минь гадаа зогсож байгаа талаар дүү минь утасдаж хэлэхэд л чамд хичнээн их хайртай байсан аа, миний сэтгэлийг чиний хүйтэн ч гэлээ зөөлхөн бие ямар их хөвсөлзүүлдэг байсныг сая л саналаа. Ирсэн гэх мэдээг чинь сонсоод сэтгэл догдолж байгааг бодоход одоо ч би чамд хайртай хэвээрээ л юм байна.
Хамгийн сүүлд чамайг харахад өмссөн байсан тэр л хувцастайгаа гэрийн минь гадаа яг одоо чи зогсож байгаа, би мэднэ ээ тэр хувцсандаа хичнээн их дуртайг чинь, тийм дээ ч өнгийг нь өөрчилж сольдоггүйг чинь. Хонгор минь чи мэдэх үү? Он удаан жилүүдэд солиогүй тэр л хүрэмтэй чинь чамайг би харж бас тэгээд тэврэх дуртайг. Мөрийг минь чимээгүй товшилдог шиг ээ миний л явах зүгт чимээгүй дагасаар надтай ханьсдагийг чинь ч тодхон санаж байна. Би үг дуугарч чамтай ярьдаггүй ч, сэтгэлдээ хөөр баяр болон хормын ч завсаргүй шулганан чамтай хууч хөөрөн алхдаг байсныг чи мэдэх үү? Тэгж хууч хөөрөн явах даа ялимгүй улайчихсан ч би хөөрхөн харагддаг байсан гэдэгтээ үнэхээр их итгэлтэй байна, учир нь миний царайд тодорсон инээмсэглэлийн шалтгаан нь чи байсан юм. Инээж байх даа хүн бүхэн хөөрхөн харагддаггүй гэж үү?

Уулзаагүй яасан ч их удав даа чамтайгаа. Урагши довлох цагийн зүү өнгөрсөнийг тэртээд шидчихээд гараас минь хөтлөн яаруухан алхна. Хэмнэлд нь би хааяа нэг сиймхий гаргаж өнгөрсөнийг чамтай хамт дурсчихаад, хаа нэгтээ дахин уулзах учралыг зөгнөн болзоонд бэлтгэнэ.

Өнөөдөр би тэнд байхгүй ч гэрийн минь гадаа зогсоо чамайг өөр нэгэн бүсгүй дурлал, шохоорхлын магадгүй бүр хайрын харцаар харж байгаа хариуд нь мөрийг нь зөөлхөн товшилж, явах замыг нь цагаанаар харин царайг нь инээмсэглэлээр чимээд чи минь түүнтэй хамт алхаарай. Хамгийн хөөрхөн нь тэр байх болно учир нь түүний царайд тодрох инээмсэглэлийн шалтгаан нь чи шүү хөөрхөн ЦАС минь.

2 comments:

  1. 1. H.Ray | 2011-10-21 16:59:15
    яана л даа, би яагаад гадуур хүрмээ солидоггүй сонин залуу вээ, тийм л дуртайм байхдаа гэж бодчихсон сууж байна ш тээ ккк
    2. bob | 2011-10-21 17:10:16
    ёоо тийм байлгүй дээ. гандаж цайрсан хувцастай залуу л нүдэнд харагдаад уншаад байлаа
    3. Зүрхээ | 2011-10-21 17:13:32
    Гайхлаа шд, ЦАС байсым бий вий хэхэ
    4. Бээст | 2011-10-21 17:37:53
    гоё бичих юм, халилтай, юмсыг гоёоор харж төсөөлж үзэх юмсан даа
    5. Гүзээ | 2011-10-21 17:47:08
    цас харахаар Өвлийн шөнөөр чи минь наддаа охин насаа өгсөөн гэдэг дуу санаанд орж ирдгийг нуух юуун эдр хэхэ..
    6. ss_gogo | 2011-10-21 18:36:21
    хөвөн зөөлөн цасан шириййййрхэээээээг
    хацар дээр чинь буулаа хайрт мээээн гээд солгой хоолойгоор дуулав эдр
    7. consula | 2011-10-21 19:10:19
    чиний хайртай залуу надад ч бас хайртай гэчихээд саяхан л хөлнөөр нэг хөглөрч байсан шаргал навчисыг танан цагаан өнгөөрөө нүд гялбуулан далдлаад өдөржин инээмсэглэн хажууд зогссон шүү. тэвчээргүй би харин хэдийнээ уйдчихаад тэнд ч нэг энд ч нэг ус болгон гишгэлж, замын хажуу, машины дугуй хоёроос өмссөн хувцасаа харамлахдаа нилээдгүй бултаж зугтаж явлаа

    ReplyDelete
  2. 8. Төрсод | 2011-10-21 20:04:01
    цас ороод баясцгааж байна уу
    сайхан байна даа
    9. tseg | 2011-10-21 21:09:40
    МХХХН САЙХАН БАЙНА ДАА
    10. ЗОЛЯ | 2011-10-21 21:18:22
    Эрхцас минь цасны тухай бичжээ. Чухам л нэг их долголсон хайр бодоод суусым.
    Би өнөөдөрт дурлачихаад сууж байна. Цас үзэсгэлэнтэй байсан.
    11. ЗОЛЯ | 2011-10-21 21:25:10
    долгилсон
    12. *БолорСарнай | 2011-10-21 22:00:29
    Өө хайрынхаа тухай бичиж гэж бодсон чинь цас байжээ хэхэ,,,Өнөөдөр ч гоё байсан шүү, хостойсон бол хамт алхмаар л өдөр байлаа кк
    13. Erhtsas | 2011-10-26 01:33:13
    1. Рэй доктор-д Хэ хэ хэ, миний хайртай энэ залуу чинь хүрэм ээ солихгүй л юм байна ш дээ, гэхдээ магадгүй ийм сайхан цагаахан хүрэмтэй болохоор нь би хайрлаал байдаг байх л даа.

    2. Боб бүсгүй-д Цаав цагаан хүрэмтэй царайлаг цагаан залуу нүдэнд чинь харагдахгүй байна уу. ккк

    3. Зүрхэнхалбага дүү-д Цас л байлаа. Аа нээрээ эмчилгээгээ сайн хийлгээрэй. Тэгээд тэр цуглаан энэ тэр дээр пиво биш улаан лоолийн жүүс ууж байгаарай, зүрхэнд чинь сайн

    4. Бэст агаа-д Баярлалаа агаа, жоохон иччихлээ. Бүх л зүйлд гоё сайхан оршиж л байдаг, түүнийг олж харах л хэрэгтэй.

    5. Гүзээгүй агаа-д Тэр сайхан дууг оюутан байх даа өвлийн шөнөөр дуулаал явдаг байж билээ

    6. Гого агаа-д Хэрэв хэзээ нэгэн цагт уулзах боломж гараад караоке орвол тантай хамт энэ дууг солгой бус хоолойгоор дуулана аа дүү нь :

    7. Консула бүсгүй-д Хэ хэ хэ тэр дэггүй хөөрхөн нөхөр яг тэгнэ ээ. Харин та минь яагаад түүнээс минь ийм амархан уйдчив аа Тэгж байгаад ойн төгөлд, нарсны хажууд, цэвэрхээн газарт түүнтэй минь болзоод үзээрэй, лав та уйдахгүй ээ

    8. Төрсод агаа-д Цас тэнд ороод л хүмүүс баясаад сайхан, харин манай энд бороо ороод л...

    9. Раш бүсгүй-д Тийм ээ бүх л зүйл сайхан байна.

    10. Сэтгүүлч Золъя-д Би Цас-нд олоон жилийн өмнө дурласан, одоо ч дурласан хэвээр даанч уулзаагүй удаж байна даа. Харин энэ жил, тун удахгүй л уулзана, үнэхээр гоё. Нэвсийтэл нээх сайхан цас ороосой.

    12. БолорхонСарнай-д Хэ хэ хэ энэ л миний хайр шүү дээ :-Р Чи миний ЦАС залуугаар хос хийгээд алхахгүй.
    14. ss_gogo | 2011-10-26 01:44:29
    ирэхдээ хэлээрэй онгцны буудлаас шууд караокеруу гөтлөөд явхийм шүү кккккк
    15. lover_girl | 2011-10-27 10:21:27
    Цас аа гэж
    16. Ялдамхан | 2011-10-27 15:27:49
    Хэээ, яагаад гадуур хувцсаа солихгүй байгаа юм бол гээд л, дахиад шинээр эхлэх гэж байж шал өөр хувцас өмсөнө байгаа даа гээд л бодчихсон уншиж байтал. харин төгсгөлд нь ЦАС гэдэг байшд. ганцаараа өөрийгөө шоолон хачин ихээр инээв.
    17. ЗОЛЪЯ (зочин) | 2011-10-29 19:29:49
    Эрхцас минь намайгаа сэтгүүлч болгоод байдаг, сурвалжлагч гэж томъёолоод дуудвал ёстой их баярлахсанж
    Цас удахгүй нэвсийтлээ орно оо.
    18. zugeer l zochin (зочин) | 2012-03-16 14:45:09
    yostoi goy
    19. Eden (зочин) | 2012-04-26 16:39:28
    Aa yamar goe bichsiin be bi unuudur l chinii blog ruu orj unshij bn garch chaddagui udurjin unshaad suugaad bailaa ajliinhaa hajuugaar,unuudur ugluu tom tom tsas nevsiitel orood goe bsn shuu magadgui ene havriin suuliin tsas bsn bh udahgui gangan harhuu boloh bhaa nogoon gonjoomtoi kkk,unuudur yamar ch bsn bi uidsangui ee chinii goe bichleguudiin achaar

    ReplyDelete