Monday 23 December 2013

Дүмбийгээд байх сайхан биш ээ

Тас тас хийн инээлдэх тэдний тунд ганцаар дүмбийн суухдаа дэмий л ширээ тойруулан тэднийг харна. Уг нь би инээх дуртай, найз нөхдийн дунд над шиг олон үгтэй марзан нөхөр байхгүй л дээ, учиргүй маазраад байхгүй ч донжийг нь олсон ганц нэг үгээр найзуудаа инээлгэж дөнгөнө. Харин одоо бол хэлгүй хүн шиг чимээгүй, гуньсан хүн шиг дүмбийдэг болж. Ийм үед найз нөхдийг, тэртээд хоцорсон дурсамж бүхнийг санагалзаж хэрэв би найзуудтайгаа байсан бол үгүй ядаад хэл ус мэддэг нэгэнтэй байсан бол гэх үгүйлж санасан бодлууд олширч, гоморхол мэт шүүрс алдах ч тас тас хийн инээлдэх харийн залуусаас дөлж зугатахыг хүсэхгүй. 
Дөлж зугтаах юм бол би яг энэ чигтээ л хоцорч хэзээ ч тэдэнтэй хамт инээлдэж чадахгүй, би инээхийг хүсэгч, инээдийг эрхэмлэгч. Хэсэгхэн энэ л үеийг даваад хэл усаа ( Хятад хэл ) сурчихвал би тэдэнтэй хамт юу л бол юу яриад инээж чадна, тийм өдөр ч ирнэ гагцхүү хичээж бас хүлээж тэгээд сонсож, дасаж л сурах хэрэгтэй.

Хаа очиж хазгай муруй Англи хэл минь хүний нутагт анхлан суурьшигч надад их л хэрэг болж байна даа, бага сага ч гэсэн шинэ зүйл сурах нь яг одоо биш юмаа гэхэд хаа нэгтээд хэрэг болж, хүний газар хөл алдахгүй байхын үндэс болох юм.

Үе үе өдрийн аялал хийж мерто, автобус хаана хүргэж, хаашаа намайг аваачихыг судалж мэдэхээр явахдаа зүг чигээ алдан төөрөх шахна, ийм үед замд таарсан залуухан нэгнээс " уучлаарай та Англиар ярьдаг уу? " гэж асуухад энэ асуултад ихэнх залуус "тиймээ би ярьдаг " гэж хариулна. Ингээд бодохоор шинэ цагийн Хятад залуус англи хэлийг сайн сурч, дэлхий хөгжилтэй хөл нийлүүлж яваа нь харагдана. Замд таарч надад тусалсан бүхнээс "Та англи хэлийг хаана сурсан бэ ?" гэж би заавал асуудаг юм, харин тэднээс ирэх хариулт нэгэн ижил байх бөгөөд тэд бүгд эх орондоо, их дээд болон дунд сургуульдаа сурсан гэх.

Залуу хүний замын хүзүү урт тул таныг хаана ямар ч газар, ямар ч амьдрал хүлээж байж болох юм заавал тэнд очоод, орчинд нь сурна гэж цаг алдахгүй одооноос, өөрийн боломж чадвар, чадлаараа ямар нэгэн хэлийг сурч мэдээсэй гэж залуу хүн танаас хүсье!

Инээд хөөр болох үеийн нөхдийн дунд хэл мэдэхгүй ээ гээд над шиг чимээгүй дүнсийх залуус цөөн байгаасай. Хэсэгхэн хугацааны дараа би тэднийг инээлгэдэг болно. Таныг ч бас шинэ хэл, шинэ соёлд суралцаад харийн залуустай хамт хөгжинө гэдэгт итгэнэ.

1 comment:

  1. 1. amaahai76 | 2011-06-02 19:22:40
    хятад хэлийг сурах амархан, бас хэцүү. амархан хэмээхийн учир нь өгүүлбэрийн гишүүд нь монгол хэлнийхтэй төстэй байдагтай холбоотой. хэцүү хэмээхийн учир нь ханз үсгийг нүдэлж цээжлэхэд ээ дээ горьгүй юм билээ. ямар санйдаа л "хятад хэлийг эхлээд сурахад азиуд инээж, европчууд уйлдаг. харин яваандаа гүнзгийрээд ирэхээр европчууд инээж, азиуд уйлдаг" гэж үг байх вэ дээ. ккк...
    2. H.Ray (зочин) | 2011-06-02 19:36:00
    харин тиймээ ингээл дүмбийж суухгүйн тулд гичээж байгаа ч ХЭЛ сурах гэдэгт бас авьяас хэрэгтэйм шигээ...
    3. ss_gogo | 2011-06-02 19:38:20
    хэл сурахал авъяас хэрэгтэй юу хэрэггүй юү нтр

    сээноо
    4. bolorka83 | 2011-06-02 19:56:51
    udahgui naana chin ajilaar ochih bhaa, uulzii shuu , teed chamd hel zaaj ognoo heden odor hehe
    5. zorigt8 (зочин) | 2011-06-02 20:21:40
    minii talaar yag bichchij...like shuu
    6. Erhtsas | 2011-06-03 01:36:52
    1. Амаахай агаа-д Харин тиймээ агаа минь, Хятад хэл надад хэзээний л их хэцүү санагддаг байсан, санагдсан хэвээрээ ч байгаа Хаа очиж Европчууд хятадаар маш сайн ярих юмаа. Энд таарсан европчуудаас хятадаар ярьдаггүй хүн нэг ч байгаагүй. За тэгвэл би ч инээж, уйлах эсвэл уйлж инээх юм байна даа.

    2. Рэй-д Авьяасаас гадна, хичээл зүтгэл бас цаг хэрэгтэй. Өдөр болгон нэг киног Англи хэл дээр, хадмал орчуулгатай нь үзэж байвал бас л их зүгээр. Бүгдээрээ дүмбийхгүй шүү за.

    3. Гого агаа-д Хэл сурна гэдэг юм юмны хүчин зүйлийн нийлбэр гэдгийг агаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа тэ

    4. Болорка-д Нээрээ юу, ирвэл хэлээрэй, багшийг дагуулаад дэлгүүр хоршоогоор гүйнээ

    5. Зоригтой агаа-д Агаа тэгвэл хамдаа хэлээ сурьяаа за. Удахгүй л бүгдээрээ дүмбийж суухаа больчихно оо.
    7. amanjinka | 2011-06-03 03:21:04
    АНХАНДААА ТЭГДИЙМӨӨӨӨ ААЖИМДААА ЗҮГЭЭЭР Л АЙМАААР ЯРЬДАГ БОЛИЙ Ш ДЭЭЭ ИЧИХГҮЙХЭН ШИГ Л ЯРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ТЭГҮҮЛ АМАРХАН Л СУРИЙШ ДЭЭ АЛЬ Ч ХЭЛИЙГ
    8. amanjinka | 2011-06-03 03:22:13
    НЭЭРЭЭЭ МАРТСАНАААС КҮҮКЭЛДЭЙН КИНО ҮЗЭХЭЭЭР ХЭЛ МУНДАГ САЙЖИРДИЙШ ДЭЭЭ БАС ШОРОНД СУУВАЛ ЗҮГЭЭЭР Л ҮНЭГҮЙ ХЭЛНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН КУРС Л ГЭСЭН ҮГ ХА ХА ЗА ЗА СҮҮЛИЙНХИЙГ ТООЦОХГҮЙ ШҮҮ
    9. Anuira (зочин) | 2011-06-03 03:37:05
    Erh tsasaa dahiad uur tiishee yavtsiimuu? chi Singad baidaggui biluu>? nz ni shweded ircheed amidrah geel zutgeel bj bna
    10. amanjinka | 2011-06-03 03:52:21
    Anuira ойрхон бгааам бна да
    11. angelic_universe | 2011-06-03 16:23:07
    saihan surahiisan
    12. ЗОРИГТ8 | 2011-06-03 16:26:31
    цуг сурий... Гараа өргөлөө
    13. Blogtoihun | 2011-06-03 16:33:14
    удкүү сурчина дѳѳ... хэл бол гангараа биш хэрэглээ юм шүү дээ...

    ичих хэрэггүи мэддэг үгнүүдээ нийлүүлээд яриал яриал бай...

    ханз үсэг бол гачин их явдалтай гэжуугаа..

    гэснээс Бѳѳжинд хир удахын ...
    14. Erhtsas | 2011-06-03 17:33:33
    7. Аманжинка агаа-д Харин тиймээ хэл сурахдаа ичиж л болохгүй гэж ээж их хэлдэг юм харин би за давтаад хэлдээ гэхээр ёстой хэл гөжчихдөг юм, эсвэл за одоо ингээд хэл дээ гэвэл бүүр дуугармааргүй санагдаад байдаг сонин нөхөр. Нэг тийм албадаад байгаа юм шиг байдалд юм сурах дургүй. Гэхдээ би энэ зангаа засаад сай сурна аа л гэж бодоод байгаа.

    8. Хэ хэ хэ хүүхэлдэйг нь сонгоноо тэгвэл.

    9. Аниура-д Аанхаан, найз нь Сингагаасаа Бээжинд ирсэн. Чиний тухай мэдээллийг блогоос чинь аль дээр мэдсээн Зүтгэлийг амьдрал аяндаа үнэлээд, зүтгэл бүхэнд чинь шагнал болож сайхан амьдралын түлхүүр бэлэглээд л байна даа.

    11. Анжелик агаа-д Сайхан сураад өг агаа

    12. Зоригтой агаа-д Одоо гараа буулгаад хичээлээ хий агаа

    13. Блогтой аниа-д За аниа, би нийлүүлээл буруу ч байсан яриад байнаа. Болохгүй бол тэр явдалтай ханз үсгийг нь сурахгүй үлдээхээс
    Дүү нь Бээжинд нилээн удах байхаа, ажлын байдал удаах л шинжтэй байгаа.
    15. Усны хувилгаан | 2011-06-04 18:03:50
    Сайн уу, хүүхээд. Ойрд тааралдсангүй.
    16. Erhtsas | 2011-06-07 18:45:50
    Хувилгаантан-д Сайн сайн байна уу аниа? Ойрд завгүй ч юм шиг, залхуу ч юм шиг л энүүгээр гүйгээд байгаа. Таны цэцэгс сайхан ургаж байгаа юу? Сэтгэл сайхантай хүний цэцэгс их сайхан ургадаг гэсэн шүү
    17. Saruul (зочин) | 2011-06-14 23:25:10
    Uram zorig hairladag uhaalag ugs ergeed irj... )

    ReplyDelete