Monday 23 December 2013

Эрээ цээрээгүй


Хүү бид хоёрын дунд арав орчим минут өрнөсөн ярианы төгсгөлд тантай ярьж холбоотой байж болох уу гэхээр нь утасныхаа дугаарыг өглөө, хэт найрсаг байсан энэ хэсэгт ч бас өөртөө бурууг өгье дөө. Магадгүй би хялам, цэхэм хийж дуугарч ядсан бол хүүд надаас дугаар асуух зүрх зориг төрөхгүй байсан биз.

Дугаар авсандаа хүү талархаж, надтай мэнд мэдсэнд нь би ч талархсаар тус тусын замыг хөөн бид саллаа, дөнгөж л булан тойроод эргэтэл хүүгээс та хөөрхөн юмаа гэсэн мэссэж ирж байна, хариуд нь баярлалаа л гэлээ. Дахиад л хүүгээс мэссэж, хариу бичсэнгүй үнэндээ надад түүний дэмий асуултуудад хариулаад байх цаг ч байсангүй гэвч миний хүсэлгүй, цаггүй гэдгийг хүү хараахан ухаараагүй бололтой утас бид хоёрыг мэссэжээр дарах шахна.

Учиргүй туньж гомдсон зурвас илгээж байсан хүү гэнэтхэн тантай секс ярьж болох уу, би хүсэж байна ч гэх шиг. Саяхан л мэнд мэдсэн шавилхан хүүд талархаж байсан сэтгэл шалбаагтай дурсамжуудтай холилдож саарал бодлуудад ээрэгдэн дүнхийв.

Ажил албаар Сингапурт зочилсон танил агаа нар ганц нэг шөнийг өнгөрүүлэх аштайхан охин байна уу гэж байнга асууна, ингэж асуугаагүй, ийм хүсэлт тавиагүй эр хүн бараг байсангүй. Хаа хол Японд арван дөрөв хоногийн сургалтад явсан танил залуутай мэссэнжирт таарч ярьж суутал, энд танил хүүхэн байхгүй биз, гайгүй хүүхэн байвал хаягыг нь өгчих гэж эрээ цээрээгүй асууж ч байлаа. Ийм мэт бүдүүлэг хүсэлтүүдээс залхахдаа Монгол залуустай харьд уулзахаас би татгалздаг болсон юм.

Гэрээс холдон явахдаа заавал нэг дэл сул юм хайсан, бодсон ийм залуус хэн нэгний хань, хэн нэгний хайр байх нь харамсалтай. Эмээ минь эхнэрээсээ өөр нэгэнтэй хонуут өнжүүтээр явсан авга ахыг загнаж суухдаа " Эр хүн доодохдоо биш дээдэхдээ захирагдаж гэмээ нь энэ амьдрал гээчид хөл алдахгүй явах ёстой юм шүү хүү минь " гэж суусныг би хэзээ ч мартдаггүй. Нэг тийм сонсоход чихэнд чимэг муутай ч дэндүү үнэн энэ үг өсөж, өндийх тусам надад ч бас хамаатай болохыг ухаардаг.

Гэрээс гарсан хэн бүхэн ухаан болоод сэтгэлдээ эрээ цээрээгүй зугаа цэнгэлийг л хүсэн мөрөөдөөд явбал энэ амьдрал доодохоо дагаад л уруудан доройтохоос дээш цойлон дэвшин дээшлэхгүй нь л лавтай.
 Нийтэлсэн: Erhtsas, Нээгдсэн: 916, Засах
2011-06-07 18:24:22

3 comments:

  1. 1. xapandaa | 2011-06-07 18:51:45
    бүгдээрээ ийм бишээ мэр сэр хүмүүс байна
    2. xapandaa | 2011-06-07 18:52:03
    гэж л бодож байна даа
    3. H.Ray (зочин) | 2011-06-07 18:55:02
    хөгийн юмнууд...
    4. Диваажингийн хоригдол | 2011-06-07 18:55:42
    балай хогнууд харин тэгээд бдийн. жаахан гэж дүүрхэж болдоггүй барамнууд бгаам
    5. Visionary | 2011-06-07 19:38:45
    өө аймар аймар
    6. Гена-D (paulchris) | 2011-06-07 19:46:42
    Эрчүүд бүгд адил гэж үг байдаг даа
    7. Blogtoihun | 2011-06-07 20:21:59
    балай хог уу... би бол уур хүрээд шууд гохий шүү гэхийн байна дѳѳ ккк
    8. Blogtoihun | 2011-06-07 20:30:52
    Надын нэг найз байнаа, гоёоо гоё гэхдээ үргэлж тэр энэ нааг эргүүлээд гээд яридын...

    гүй бид чинь хэдэн настай улс билээ, бүгд нѳхѳр сүүдэр үр зулзагатай улсаа...

    нэг удаа надын ѳнѳѳ хѳѳрхѳн ааш хүрээд бүү ингэж ярьж бай муухай байна хүмүүс чааг их хѳнгѳн харагдаж санаанд нь багтаад тэгдэг ч юм бил үү... сээгсий гуцас хунар яриа хѳѳрѳѳгѳѳ бодуул яасы гээд хэлсэн чэн нааг эргүүлээд доошоо хийгээд ярьсан байжүүлээ ха ха...

    аа тэр шиг эр эм мэдэгдэхгүй эршүүд юмыг хүн тоож эргүүлэхгүй л байхгүй юу ... гээд би сонсоод үхтэр инээсы штэ...
    9. ss_gogo | 2011-06-07 20:34:00
    муусайн юмнууд нэр хугалаад зүгээр дуртайм бол өөрсдөөл хайгаад олно биз над шиг нтр ккккккк
    10. Erhtsas | 2011-06-07 23:19:02
    1. Сахалгүй зураач-д Тиймээ, тэр мэр сэртэй нь би мэр сэр таарчих юм.

    3. Рай-д Хөгийн бас хөөрхийлөлтэй ч юм шиг.

    4. Болор7эрдэнэ аниа-д Хэ хэ хэ ёстой сонин барамнууд бас аниаг минь эргүүлэх гэж үздэг байх нь. Нүүр өгөхгүйм шүү гэсэн.

    5. Visionary-д Харин тиймээ, 17, 18тай охидыг аав шигээ хүмүүстэй явдаг л гээд бичээд байдаг гэтэл бас нөгөө 17, 18-тай хөвгүүд нь ингээл эгч эгчээ гэчихээд л унтая хэвтэе гээд байдаг, ёстой нээрээ

    6.paulchris-д Ийм адил эрчүүд дундаас эр нөхрөө сонгоно гэхээр харамсалтай

    7. Блогтой аниа-д Би хариу бичээгүй таг болсон, ийм юм ярьж байгаа хүүд юу ч хэлхэв дээ, тэр өөрийнхөө хувьд бол хамгийн том залуу шүү дээ тээ.

    Хэ хэ хэ эмэгтэй хүмүүсийн ертөнц өө гэж. Зөв санаад үг хэлэхээр заавал мушгин гуйвуулж, хов жив болгоод байдгаас нь айгаад ихэнх тохиолдолд би чимээгүй байдаг юм, бодвол муу санаа гэдэг нь тэр байх

    Аниаг эршүүд гэвэл би одоо юу болох вэ???

    9. Гого агаа-д Яааг үнэн, тийм л их зугаацмаар байдаг бол эрийнхээ сайнд олно биз, нэр төр, гэр бүлээ гутаан гутаан тэгж явах үнэхээр ухамсаргүй.
    11. УУЖИМ | 2011-06-08 12:03:57
    za yur ni bol,,,
    12. consula | 2011-06-08 12:07:19
    эмээгийн үг бол айхтар үнэн үг байна. тогтоогоод авлаа. задарсан муу залуу хархүүд энэ үгийг хэлэхсэн

    ReplyDelete
  2. 13. amaahai76 | 2011-06-08 22:51:22
    заа би л лав тийм биш шүү. ккк...
    14. nonna | 2011-06-19 00:25:35
    ... тэгээд тэр нь байх л ёстой юмны нэг болцон бүсгүйчүүд хүртэл хүлээн зөвшөөрчихсөн ... би үнэхээр дургүй ... хүнд ер нь яа гэж тархи толгой заяадынбээ ... эдгээр нөхдийг хөлөөрөө толгой хийгээд 2 гар дээрээ явжээ л гэмээр байдын
    15. zochin (зочин) | 2011-06-23 10:28:51
    yanaa gehdee muu ni sainaasaa tsoohon bh. manai nohor iim bish. bas manai ajiliinhan tomiloltoor yavahaar tuft delguur hesch huudee togloom ehnert iimduu yum tsug yavaltsaad olood uguuch gej l guidag.

    tsainiihaa tsagaar odor bur gerryygee alhaad nyalhhuuhdee salhiluuldag hariutslagatai aav bn. manai nzuudiin nohruud minii ergen toirnii ajliinhan iim bishee.

    muu ni sainaasaa tsoohon itgeerei
    16. Coco (зочин) | 2011-07-06 17:13:10
    Saihan bichjee. Mongol zaluuchuud er ni haa ch yavsan neg tiimerhuu yum shig ajiglagdaad bdgig yamar evteihen ilerhiilee ve. Ajil albaar yavj bgaa tom ah nar hurtel helmerch hiij bgaa oyutan ohiduudig horgoogood bdg ni sonin shuu. Barag l uursdiinh ni huuhed shig joohon huuhduudees ichne zovno ch gej bhgui. Gereesee garaad yavahaar buh yumaa martdag yum uu haashaa yum gemeer. Gants ene sedev ch bish uur olon talaar mash saihan ilerhiilen bichsen bhig soninrhon unshlaa. Bi bodloo er ingej saihan bichij chadahgui ch sain bichsen zuilig unshih durtai.
    17. :) (зочин) | 2011-10-14 19:29:43
    Tiim shuu. Iluu dutuu yu, bodolgui amidraliin une tseniig mederdeg tiim huniig oloh uneheer hetsuu sanagddag. Tiim hun bsniig bi aldaad yabuulsan ch bj magad...
    18. :) (зочин) | 2011-10-14 19:30:07
    Tiim shuu. Iluu dutuu yu, bodolgui amidraliin une tseniig mederdeg tiim huniig oloh uneheer hetsuu sanagddag. Tiim hun bsniig bi aldaad yabuulsan ch bj magad... :(

    ReplyDelete
  3. bi bas singad surch bsiin. neg alban baiguullagiin baaxan erchuud xelnii kurst irvee. za tegeed tataj chnagaagaad xunii nutagt xen ch medehgui shde l gene. ee burxan mini suuldee xaraad l bulan toirch zugtaadag bolson

    ReplyDelete