Monday 23 December 2013

Би

Өглөө 7 цагаас эхлэн намайг сэрээх хэцүүхэн ажлыг арван минутын зайтайгаар нэг цагийн турш сурамгай гүйцтгэсэн бяцхан сэрүүлэгний товчийг дарсаар нөгөөдөр ирэх хагас сайн өдрийн тухай бодон ( сайхан унтана даа ) дуртай дүргүй орноосоо өндийв.

Зузаан хөшиг, жижигхэн салхивч нээн үүрээр орсон жаахан бороонд чийглэгдсэн цардмал зам дээр саарал манан ( магадгүй утаа ) дунд хөврөх өнгө өнгийн амьдралтай мэнд мэдсээр угаалгын өрөөг чиглэж урт өдрийн эхлэлд биеэ бэлтгэх өдөр тутмын хэвшилт ажлаар миний өглөө эхэллээ. Оо ингэсэг, будаг шунхыг бусдын нөлөөгөөр ( Сингапур, Хятад бүсгүйчүүдийн ) цөөрүүлсэний хүчинд өглөө боломжийн хэдэн минут унтах болсон доо баярлав ч, боломжийн энэ хэдэн минут аа ашигтай зүйлд зарцуулвал гэх харуусангуй бодол намайг дагасаар гал тогооны өрөөг зүглэж алсрав.

Өмд юбка, өндөр өсгийт эсвэл кэт тэгээд саравчтай малгай аль нь өнөөдөр надад тохирч, намайг гоёж чадах тухай хам хумхан бодсоор хувцасны шүүгээн өмнө шал өөр бодол тээн саяхан гал тогоонд явсан би бодлоо ч байршил аа ч 180 градус эргүүлчихсэн зогсоно...
Арван цагийн хуваарьт хичээлд ахиад хоцорчихгүй юмсан гэж үнэн голоосоо хүснэ, ерөөсөө л сэрүүлэгний эхлэх дуунаар эртхэн босоод яарахгүй явж байя маргаашнаас...нөгөө л хуурамч бодол, хоосон ухаарал толгойд эргэлдсээр, гэрээр дүүрэн миний бодол, сүрчигний үнэр. Бодол надтай хөтлөлцөн гарч одоход, сүрчигний үнэр гэрээр тархаж, гэрийн шаахай тавиар дээр, унтлагын хувцас өлгүүрт тохогдон ард үлдэнэ. Бүсгүйн амьдрал аа гэж....
2011-10-20 17:10:53

1 comment:

  1. 1. bob | 2011-10-20 17:22:43
    хэхэ би бас өглөө босохдоо хагас сайн болоход тэд хоног дутуу байна даа. өнөө орой эртхэн унтнаа өглөө босох гэж лайтайн гэж бодсоор л босды шд
    2. Бээст | 2011-10-20 17:46:36
    жаргалтай
    3. ss_gogo | 2011-10-20 17:53:04
    нойрмог нүдээ арай ядан нээхэд нь өглөөний ундыг нв бариад зогсож байхымсан эдр ккккккккк тээд бүүр сэрж өхгүй бол шанага ус ацраад л өвөр лүү нь асгачихна даа гээлүү кккккк
    4. Гэгээн Саран | 2011-10-20 19:18:27
    сэрүүлэг тэгж тавих шаллл дэмий байдгий шд
    амарч, унтсан ч юмгүй, 2ын хооронд сэрээд..сэрсэн ч биш, унтсан ч биш байснаас яг сэрэхгүй бол болохгүй-эцсийн хугацаанаас 10мин өмнө сэрүүлгээ тааруулаал ок
    5. ЗОРИГТ8 | 2011-10-20 19:22:45
    яасан урт урт өгүүлбэр вэ
    6. Гүзээ | 2011-10-20 20:06:27
    үнэртэй ус чинь яасан гоё үнэртэйн эдр кк..
    7. lover_girl | 2011-10-20 20:13:26
    Гоё санагдаж байна ...
    8. consula | 2011-10-20 22:19:53
    намайг дуудаж сэрээсэн гэнээн өглөө сайн байна уу
    эрч хүч, амьдралын үл тасрах хөдөлгөөн, хүсэл мөрөөдлийн оргилд хүрэх цэлийсэн өргөн зам гээд бүх зүйлийг сүрчигийн үнэртэй хамт авчихлаа. сайхан бнаа.
    бүсгүйн амьдрал үргэлжид жаргалаар дүүрэн хөглөгдөж байгээ.
    9. jirgee | 2011-10-21 04:19:15
    ger ornii palaaj bxgui yum uu
    10. Erhtsas | 2011-10-21 17:28:58
    1. Боб-д Хагас бүтэн сайныг хүлээгсэд нэгдэн нийлж сайхан унтацгаая

    2. Бэст агаа-д Бид жаргалтай л байна тийм үү агаа?

    3. Гого агаа-д Хөөх эхний хэсэг ёстой сайхан, сүүлийн хэсэг хэрэггүй ээ бүүр даарчихлаа гэсэн. кк

    4. Гэгээхэн саран-д Би бол тийм эрт босох байсан харин ч илүү хэдэн минут унтчихлаа гэж сэтгэл жаахан амараад босдог ш д Нэг ёсондоо өөрийгөө л хуурч байгаа байдал. Гэхдээ сэрүүлэгээ яг босох цагтаа тааруулаад босохыг хичээж байна аа.

    5. Зоригтой агаа-д Хэ хэ хэ, нээрээ яасан урт өгүүлбэрүүд вэ тээ :-Р

    6. Гүзээгүй агаа-д Тэр ч тийм шүү

    7. Ловер бүсгүй-д Чи ч бас цоглог гоё амьдрана шүү найз минь.

    8. Консула бүсгүй-д Баярлалаа, үлдээх үгс чинь дандаа урам нэмэх юм. Үргэлж бусдад урам нэмж байгаарай найрагч минь.

    9. Жиргээхэн аниа-д Байхгүй ш дээ аниа, загвар энэ тэрийг нь таалдаггүй ээ, та нэг гоё загвар санал болгооч
    11. Бээст | 2011-10-21 17:41:33
    10. erhtsas
    яаад нааг агаа гэгээд байгаан
    12. *БолорСарнай | 2011-10-21 20:56:35
    Би ч бас хааяа сэрүүлэгээ тэгсээр байгаад яг дөхүүлээд л босдын кк
    13. Erhtsas | 2011-10-26 01:11:47
    11. Бэст агаа-д Агаа л юм чинь агаа л гэнэ шүү дээ агаа минь

    12. БолорхонСарнай-д Хоёулаа сэрүүлэгнээс өмнө босдог болох юмсаан.
    14. angelic_universe | 2011-10-26 13:06:55
    Бээстэээ эрхцас чинь жоохооон охин ш дээ. Чи арай өөр юм бодоо байгаан биш биз
    15. РүРү | 2011-10-26 13:12:39
    хөөрхийн хэхэхэ
    16. УУЖИМ | 2011-10-26 13:29:50
    хэхэ, хөөрхөн ийн,
    3хан өдөр залхууралгүй босчих, тэгээд л өөрөө сэрүүлэг болчихоод байдын шдээ, хэхэ
    17. эма | 2011-10-26 13:38:05
    хэхэхэхэ... бүсгүй хөөөн гэж...
    18. жааханаа | 2011-11-11 23:05:29
    нээрээ л... тэд хоноод сайхан унтана даа... гээ л үглээ л босдогийн ш дээ...

    ReplyDelete