Tuesday 27 August 2013

Амралтын өдрийн шар мэдээ

Өнгөрсөн амралтын өдрүүдийг нөхөргүй өнгөрүүлэх болсон тул надтай ижил тавилантай найзын эхнэрүүд өглөө, өдрийн цай ( Brunch )  хамт ууж, дэлгүүр хэсье гээд намайг дуудав.
Олон удаагийн урилганаас татгалзсан тул энэ удаагийн урилганд зөвшөөрөхөөс өөр зам үлдсэнгүй. Би дэлгүүр хэсэх дургүй тул энэ мэт уулзалтаас аль болох хойш суудаг хойрго зантай хоцрогдмол нэгэн. ( гэхдээ сүүлийн үед бага багаар өөрөө өөртэйгөө тэмцэж гарч орж, хоршоо дэлгүүрээр эргэлддэг л болж байна :)

Гадаад эмэгтэйчүүд ( нөгөө л Синга :) амралтын өдрүүдийг гэртээ өнгөрүүлнэ гэдэг үнэн дээ ховор. Тэд заавал гадуур хооллож шинэ газар үзэх, дэлгүүр хоршоо хэсэх, хумс хуруугаа янзлуулах, массаж хийлгэж, кино үзэх, караокед орж дуулах гэх мэтээр амралтын өдрүүдийг завгүй өнгөрүүлнэ. Над шиг гэртээ байх дуртай хүн ийм олон зүйлс хийгээд нааш, цааш явна гэж бодохоос л ядарчихна. ( хөөрхий амьтан ). Харин тэд бол их зүйл хийж, ийш тийшээ явах тусам аа л ёстой нөгөө хийморь нь сэргэнэ дээ. Гэхдээ энэ хэд маань гарах болгон доо надад шинэ зүйлс танилцуулж байдаг буянтай бүсгүйчүүд ээ.

Тэднийг дагаж " Rug " хэмээх ресторанд анх удаа орж үзлээ. Европ хоолтой, тухлаг сайхан газар бөгөөд дараа нөхрөө дагуулж очих шинэ газар мэдэж авсан даа хөөрхөн олзуурхана. Харин үнийн хувьд өндөр л санагдсан, ажлаасаа гарсан надад амралтын өдөр бүрээр айлын эхнэрүүд дагаж үнэтэй газраар зугаалах нь хэцүүхэн тул тэднээс зугатаах нэг шалтгаан нь энэ ч байж мэднэ.



Элдэв дээдийн яриагаар хачирлаж идсэн өдрийг хоолыг дуусгаад Монголчуудын " Нүхэн зах " гэж нэрийддэг худалдааны төвөөр хэдэн цаг хэсэж, өөрт таалагдсан ганц, хоёр гурав дөрөвхөн зүйл авсан аа сонирхуулах гээд л нуршаад сууна л даа :)


Зуны бараа хямдарсан байснаас материал, загвар аль алиараа сэтгэлд нийцсэн энэ даашинзыг 40 юань-р худалдаж авсан. Жирмээ болохоороо энгийн болоод гоёлын үед өмсчихнө гэж бодоод байгаа :-Р


Задгай энгэртэй энэ шар ноосон цамцыг авсанаараа сэтгэл ханамжийн баталгааг 100% мэдэрээд байгаа. Зуны сэрүүхэн өдөр даашинзан дээр, хавар намарт цайвар өнгийн өмдөн дээр хослуулж өмсөөд өнгөлөг алхвал сэтгэлд таашаалтай гэдэгт ч 100% итгэлтэй байна. Үнийн хувьд 79 юань болсон, яаж ч яриад үнэ ээ буулгадаггүй сонин дэлгүүр :( Гэхдээ чанар бол үнэтэй нь харьцуулахад мэдээж ийм. ( эрхийгээ гозойлгов )



Таван юань буулгаад 50-иар авсан цамцыг маань манай нөхөр яахав дээ л гэж дүгнэсэн, надад бол жийнс кэт бас хааяа шорт энэ тэртэй өмсчихөд боломжийн санагдаад байгаа юм. 



Арван жилийн хүүхдийн хувцас шиг гээд энэ цамцыг маань ч бас нөхөр таалаагүй ээ :( Нөхөрт биш өөртөө авсан юм болохоор намар сэрүүнд өмсөхөд өнгөлөг гэгээтэй, ямар ч өнгөтэй хосолчих юм гээд би хувьдаа таалж л байгаа. Харин тэр урд талын ягаан хэсэг унжсан нь жаахан тиймхэн тул тэр унжигарыг цааш нь нугалаад оёчихно гэж бодож байгаа. Бас нэг таалахгүй байгаа зүйл гэвэл угаахад агшиж багассан явдал :( Угаах бүрд агшаад байвал эгчийн охидод л шилжүүлдэг байх даа. Өсөж яваа охин хүүхдэд хувцас илүүдэнэ гэж л лав байхгүй. Аа тийм үнэ нь 75 юань шүү.





Нүхэн захаас 3 цаг гэж гарсан бид U-Town гэх худалдааны төвд байрлах Япон барааны " MUJI " дэлгүүрийг зорьлоо. Нэг бүсгүй маань тэр орой найзынхаа төрсөн өдөрт уригдсан тул бэлэг болгож агаар чийгшүүлэгч авахаар хэдийн сонгосон гээд тэрхүү а/чийгшүүлэгчийг авах далиманд нь аялалын зориулалттай гоо сайхны хөөрхөн кошлок Мүжи дэлгүүрээс 120 юаниар олж авсан даа туйлын ихээр баяртай байгаа. Хувцас шиг хэд өмсөөд хэрэглээнээс гарах эд биш болохоор чамгүй өндөр үнийг төлөхөөс сэтгэл горойгоогүй ээ. Гамтай эдэлж чадвал эмгэн болчоод ч эм тангаа хийгээд орныхоо ойрхон өлөгчихөөд сууж байж ч болох эд. ккк

Дэлгүүрээр хэсэж энэ хэдэн зүйлийг аваад оройн хоол идэхээр халуун тогооны ресторанд очлоо. Халуун хоолыг элдэв дээдийн яриагаар хачирлаж идсэн бидний оройн хоол 9 цагийн үед дуусаж гэрийн зүг урамтайхан алхав.

Маргааш өглөө нь 8:45 минутад өнөө хэдэн бүсгүйн нэг нь хамт өглөөний цай ууж, хумсаа янзлуулая гэж мэссэж нисгэхэд нь өнөөдөр ёстой амжихгүй гэсээр бас нэгэн өдрийг гадуур дэмий мөнгө хийсгэж өнгөрүүлэхээс татгалзав. 

Гадаад соёл, амьдралын хэвшил ээ гэж...

Жич: Уншсан хүн байгаа газартайгаа ижил төстэй барааг Бээжинд зарагддаг үнэтэй харьцуулж болох юм гэж бодсоны үндсэн дээр үнийг нь бичсэн болно.






4 comments:

  1. Uuchlaarai, yuan yamar hanshtaig meddeggui yumaa. US$-r bichej ugnuu? Thks.

    ReplyDelete
  2. 1, 3, 5ыг таалав кк

    ReplyDelete
  3. 1,2,5 таалагдаж байна танай нөхөртэй адилхан сэтгэсэн бололтой.
    Би ч бас дэлгүүр хэсэх ёстой дургүй, сүүлийн үед нетээс харж байгаал таалагдсан юмаа захиалчдаг бүр амар болсон . Манай ээж энэ ёстой урамгүй хүүхэд шүү дэлгүүр хэсдэггүй гээд. Нэг удаа хүргэнтэйгээ явсан чинь жигтэйхэн таалагдсын байхөө. Чамаас дээр ёстой хөөрхөн сонирхолтой явдын байна лээ гээд магтаад байсан кк.
    Харин нэг удаа Бээжинд очоод 2 өдөр амьтан болтлоо дэлгүүр хэссэн дээ

    ReplyDelete