Monday 23 December 2013

Явдалтай зүүдний эзэд

Өөр хоёр хүн, өөр өөрдөө бүр тэс өөр хоёр хүн гэхдээ зөвхөн гадаад байдал, үндэс угсаа хоёроороо л тэс өөр. Тэднээс олж харсан ижил зүйл бол зан чанар, эх эцгээ гэх их хайр нэг тийм элбэрэлт үрийн сэтгэл ч гэх юм уу нандин чанар. Энэ хоёр өөр болов ч ижил, ижил болов ч өөр хоёр хүн зүүдэнд нэг хүн болж зүүдлэгдэх нь сонин. Ганц бус тоог нь алдталаа тэр хоёрыг зүүдлэв, зүүдлэх болгонд тэр хоёр нэг хүн болж зүүдлэгдэх.
Нэгийг нь би маш сайн таньдаг байлаа хаана амьдардаг, юу хийдэг, юунд дуртай, юунд дургүй нэг ёсондоо түүнийг гадаад дотоодгүй би таньдаг байсан хэрэг. Харин нөгөөг нь би таньдаг болоод удаагүй ч танил мэт түүний тэр дотоод ертөнц хачин сониноор анхаарал татсан. Анх тоомжиргүйгээр түүний гаднах байдалтай танилцсан ч, хэзээний танил мэт дотоодыг нь мэдрээд нүд анхааралтайгаар түүнийг хардаг боллоо, ер нь бол харсаар ч байгаа л даа. Харах тусам тээр тэнд үлдээд бүдгэрчихсэн бүхэн тодрох шиг болдог юм. Гэхдээ тэр тодроод байгаа бүхнээс нэгийг нь ч би танихгүй мэдэхгүй. Яг л мэддэг хэрнэ нэрийг нь оноод хэлчихэж чадахгүй байгаа мэт дотор зурагдана. За больё оо мэдэх албатай ч биш гээд бодлоо тэднээс сарниулах тоолонд нэгээр нь эхлээд нөгөөгөөр нь дуусдаг хачин зүүд заавал зүүдлэгдэнэ. Хачин тэр зүүдэнд хачирхалтайгаар нэг л хүн болж тэр хоёр зүүдлэгдэх.

Тэс өөр мөртлөө, ижил мэт тэр хоёр...

1 comment:

  1. 1. ЗОРИГТ8 | 2011-06-03 17:35:38
    зүүдний учирыг З.Фрейд бид хоёр хэлж үл мэднэ...
    2. Visionary | 2011-06-03 17:43:04
    Зоригт чи л хэлж мэдэхгүй болохоос Зигмунд мэдий шдээ нтр ккк
    3. don_italy | 2011-06-03 18:16:37
    absurdiin undes ni chuhamdaa zuud boloi
    4. Erhtsas | 2011-06-03 23:37:42
    1. Зоригтой агаа-д Тэгвэл мэддэг хүнийг нь олж өгөх болж дээ

    2. Visionary-д Миний бичлэгийг тэр Зигмунд агаад илгээж өгөөч

    3. don_italy-д Абсурд гэдэг нь юу юм бол???
    5. Дэги (зочин) | 2011-06-04 11:26:40
    Тэр 2 эсрэг хүйстнүүд бол заяаны ханиуд байхаа. Хүн угаасаа тал бие төрж нөгөө талаа олж хамтран амьдардаг гээ биддээ
    6. nonna (зочин) | 2011-06-04 18:35:42
    хэн нэгнээс олж харж хайрладаг байсан бүхнээ өөр нэгнээс битгий хайгаарай олдохгүй тэд чинь өөр хүмүүс
    7. rusty_nail (зочин) | 2011-06-04 18:49:35
    zuudee sanaad bdiimuu
    8. JuneObrien35 (зочин) | 2011-06-05 16:20:58
    The personal loans are important for guys, which want to start their own company. As a fact, that's easy to receive a college loan.
    9. Blogtoihun | 2011-06-05 16:35:45
    зүүдээ гэж...
    10. Диваажингийн хоригдол | 2011-06-05 18:50:40
    байнга зүүдэлдэг зүүд заавал нэг дохио бдаг гэдэг, тайлж уншихыг бодоорой. хожим хэрэг болно
    11. amanjinka | 2011-06-05 18:54:23
    хэтэрхий их бодоооод л бгаа болхооор тэгэж зүүдлэгдээд бгаа байх даа
    12. Erhtsas | 2011-06-07 18:43:43
    9. Блогтой аниа-д Харин тиймээ, зүүдээ гэж

    10. Болор7эрдэнэ аниа-д Олон зүүдлээд ирэхээр энэ нэг л юм хэлээд байна гээд л түм буман таавар, бодолд ээрэгдчих юм. Чадвал тайлаад уншчихмаар л байх юм.

    11. Аманжинка агаа-д Боддоггүй, мартагдчихсан хоёр нөхөр байнга нэг хүн болж зүүдлэгдэх юм аа агаа
    13. ss_gogo | 2011-06-07 20:35:30
    Өөр хоёр хүн, өөр өөрдөө бүр тэс өөр хоёр хүн гэхдээ зөвхөн гадаад байдал, үндэс угсаа хоёроороо л тэс өөр. Тэднээс олж харсан ижил зүйл бол зан чанар, эх эцгээ гэх их хайр нэг тийм элбэрэлт үрийн сэтгэл ч гэх юм уу нандин чанар. Энэ хоёр өөр болов ч ижил, ижил болов ч өөр хоёр хүн зүүдэнд нэг хүн болж зүүдлэгдэх нь сонин. Ганц бус тоог нь алдталаа тэр хоёрыг зүүдлэв, зүүдлэх болгонд тэр хоёр нэг хүн болж зүүдлэгдэх.



    энэ хэсэгт бүр толгой эргэчихлээ нтр кккккк
    14. Erhtsas | 2011-06-07 23:29:14
    Нэг нь Монгол, нөгөө нь гадаад нөхөр мэдээж зүс царай тэс өөр. Харин зан ааш, аав ээжээ халамжлан анхаарах болоод аливаад хандах хандлага нь яг л нэг хүн мэт ижилхэн. Би энэ хоёрыг байнга шахуу зүүдлэнэ, зүүд нэгээр нь эхэлээд нөгөөгөөр нь дуусаад байдаг юм. Амьдрал дээрээ хоёр өөр хүн, зүүдэнд нэг хүн болж зүүдлэгдээд байх юмаа агаа минь.

    За одоо ойлгосон оо яриарай гэсэн
    15. ss_gogo | 2011-06-07 23:34:01
    кккк аан одоо л ойлоо кккккк гэснээс сонин тооруугаа ороорой бяд 2 бараг л чацууу юм байна лээ тээд чааг найз охиноороо сонголоо нтр ккккккккк
    16. amaahai76 | 2011-06-08 22:53:58
    зүүд чинь зөнтэй гэж байгаа ш дээ. гэхдээ үүнийг бурхан тэнгэр, буг чөтгөр, зөн билгийн тулааны ялагч гурав л мэдэх байх даа. ккк...

    ReplyDelete