Monday 23 December 2013

Дандаа муулахаар

Бүүдгэр энэ тэнгэрээс бороо эсвэл цас орно гэж хэдэн өдрийн өмнө л яг ингэж бодож суусан сан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнгэр бүүдгэр хэвээрээ харин цас болоод борооны аль аль нь орсонгүй. Нэг километрээс цааших бүхэн бүдэг бадаг харагдана, ийм байхад тэнгэр бас нарны тухай төсөөлөх ч хэрэггүй. Саарал манантай эвлэрсэн их хотын ( Бээжин ) иргэд  тэнгэр хөх өнгөтэй байдаг даа гээд Монгол бүсгүй над шиг гэгэлзэж суудаггүй биз.
Харин би сэтгэл дээ гүн хөх тэнгэр ээ, хэдэн хөөрхөн үүлстэй тэгээд тэнд нь дэггүй хэдэн шувууд хөөцөлдөөд л, Тунгаагын дуртай солонго татчихсан бас болоогүй утаат онгоц алгуурхан нисэж, тээр дороос би гараа даллан алс огторгуйд аялан яваа олонтой мэндчилж буйгаар зураглаад save-лэчихье :) Саарал хотод багагүй удаан амьдрах ирээдүйд минь хэрэг болж мэднэ.

Саарал тэнгэртэй бас хүн чанараар тааруухан гэгдэх Хятад хүмүүсээс хаях зан олон ч бас үүнтэй ижил авах зүйлс чамгүй байх санж.

Ажлын байрны гаднах өнгө үзэмж болоод хөл хөдөлгөөн хэзээ ч үл тасрах уртаас урт энэ гудамжийг чимээд улаан, шар, цагаан, ягаан цэцэгсийн цомирлог хаврын сүүл сараас эхлээд зуны хэдэн сарын турш өнгөлөг сайхан гоёлоороо сэтгэл баясгадаг байсан юм. Харин саяхны нэгэн өдөр өнөөх гоёмсог цэцэгс маань ор сураггүй алга болоод оронд нь сул шороо лүглийж, хэдэн хүн дээр нь зогсож харагдана.

Хувийн эдлэнгээ сэндийлүүлсэн мэт гоморхол бас гуниг төрөх шиг. Гэхдээ гунихаас илүү сонирхож байдаг сэтгэл минь юу болсныг өөрийн дураар тааварлах гээд хэдийн завгүй бодолд ээрэгдэнэ...

Гуниж гоморхох бус харин талархах хэрэгтэйг удалгүй би мэдсэн юм. Өнгө өнгөөр алаглан байсан цэцэгсийг анхнаас нь цэцгийн жижиг саванд тариад тэрхүү савтай нь тухайн газарт суулгасан аж. Хаврын сүүл сараас эхлээд намрын эхэн сар хүртэл орчин тойрно оо ихэмсэгхэн чимсэн үзэсгэлэнт хөөрхөн цэцэгсийг өвлийн хүйтэн эхлэхээс өмнө дулаахан хүлэмжид шилжүүлсэн нь тэр аж. Ингээд хавар болгон шинэ үр суулгаж хөрөнгө мөнгө үрэхгүй, нэг бий болгосон оо арчилан хайрлаж, аривлан үржүүлдэг байх юм.
Цэцэг тарьж ургуулаад, ургуулсан цэцэг болоод ургамлуудаа тодорхой хугацаанд түрээслүүлдэг хувийн болоод хувьсгалын байгууллагууд олон байдаг гэнэ. Тэдгээр байгууллагууд түрээсэлсэн цэцэг болон ургамал аа ямар нэгэн холбогдох хүнд нь хүлээлгэн өгөөд, заавар зөвлөгөө өгөхөөс гадна, долоо хоногийн нэгээс хоёр өдөрт цэцэг ээ эргэн тойрч арчилж торддог гэнэ. Яг ийм аргаар хотоо, ажлын байраа ( гадна, дотно ) өнгөлөг бас ногоохон болгомоор доо манайхан.

Энэ Хятадууд гэдэг тэгж байгаад гайхмаар сүйхээтэй, хүндэлмээр хөдөлмөрч улс ажээ. Дандаа саар гэж муулаад яахав, сайнаас нь бас суралцаж л явъя

2 comments:

  1. 1. consula | 2011-10-31 18:13:41
    хятад хүний зогсоо зайгүй хөдөлмөрлөх тэр их хүч, тэвчээр, зоригийн өмнө хүндлэл өөрийн эрхгүй төрдөг юм.
    манай гэрийн хажууд хоёрын хоёр таван давхар байшин зуны гуравхан сард илбийн юм шиг л босоод одоо цонхоор харахад эзгүй шахуу байсан газарт гэрэлтэй цонх бүрийн ард аз жаргалтай амьдрал буцалж байна. өглөө бүр хөшиг татахдаа анзаарч байхад ажилдаа үл түүртэх хятад ажилчид хоорондоо чанга чанга хашгичин заримдаа инээлдэж огтхон ч түүртсэн шинжгүй гүйлдэнэ. ээлжтэй тэгээд 24 цаг тасралтгүй ажилласан ТЭД.
    гэтэл нилээд дээхний орон сууцны таван байрны гадаах бункерийн хог энэ хугацаанд лав л 2 хуруунд багтахаар л ачигдсан юм даа.
    ийм 2 өөр ертөнц шиг ажиллаж байгаа хойно 2 өөр амьдралаар амьдрахад шалтгаан тоочих дэндүү ахдах шиг санагддын.
    2. Төрсод | 2011-10-31 18:18:53
    хөдлөхгүй бол үхнэ,,
    гэсэн бүүр яс маханд нь шингэсэн үзэл
    тэднийг амьдруулдаг байх даа гэж боддог
    3. Диваажингийн хоригдол | 2011-10-31 18:23:51
    манайхан л чанаргүйг нь хамж ирчихээд бдаг болохоос биш жинхэнэ чанартай бараа нь насны юм бдийм билээ
    4. lover_girl | 2011-10-31 18:31:13
    Уншлааа гэхдээ чимээгүйхэн гарлаа хэхэ
    5. Гэгээн Саран | 2011-10-31 18:41:26
    би ингэж боддийн шд
    Хятадууд аливаа нэг зүйлийг 1маш сайн. 2сайн. 3дунд. 4муу. 5маш муу гэсэн 5н янзаар үйлдвэрлээд байна уу даа гэж. Тэгээд манайхан хямдхан мууг нь олж ирээд, тэгээд хятад бараа муу гэж боддош болчихсон байх
    6. bolorka83 | 2011-10-31 18:46:17
    beejingiin tengertei margah hereggui ee monhiin saaral zuun jiliin omno ch iim bsiim gsn , ih tald bdagtai ni holbootoi gsn shuu,
    7. jirgee | 2011-10-31 18:48:03
    5: yag unen, manai uruu xamgiin muu ni...

    odoo manaixan xujaa xujaa gej muulj suusniixaa orond avch suraxaar olon zuilsii ni sursan bol ch...!!!
    8. Бэдмэн | 2011-10-31 19:01:27
    Хятад хүнээс сурах зүйл их бий.
    9. ss_gogo | 2011-10-31 19:41:49
    заваан ажилсан хогнууд шүү ккккк

    ReplyDelete
  2. 10. Гүзээ | 2011-10-31 20:04:22
    байнаа байна...
    11. Visionary | 2011-10-31 20:32:34
    тийм шүү....
    12. Б. Урангоо | 2011-10-31 20:45:03
    ajilsag ni ch bur kun aimaaaaaaaaaaaaaar ajilsag um bilee...
    13. tungaamnh | 2011-10-31 23:17:11
    хөдөлмөрч гэдгийг нь бол ёстой үгүйсгэх аргагүй бодит зүйл шүү, манай 2 дүү хятад сургуульд сурдаг юм, хараад байхнээ хятад школ гэж мундаг юмаа, жаахан ч гэсэн хоёр дүүдээ үе үе атаархмаар болох юм, одоо л миний сурж ядаж яваа зүйлс энэ хоёрын секунт тутмын хэмнэл болж /хөдөлмөрч, хариуцлагатай, үүргээ ухамсарласан байдлаараа/
    14. carnation (зочин) | 2011-10-31 23:32:53
    5. харин тэгдэг юм бнлээ. яг адилхан бараа хэдэн янзын чанартай үйлдвэрлэгддэг юм бнлээ. орчуулганд явахаар ихэнхдээ хүмүүс өөрсддөө чанартайг авчаал, зарах бараа юмчин, ажилдаа шахах болохоор, хүний захиасаа гээл хамгийн онцгүйг нь авдийшд.
    15. Erhtsas | 2011-11-02 02:42:47
    1. Консула бүсгүй-д Яг дунд нь ороод ирэхээр улс орон болохоор яг л манай Монгол шиг сайн нь ч саар нь ч байдгийг зах зухаас нь мэддэг л болж байна. Хөдөлмөрлөж, хийж бүтээж, үнэнчээр яваа нэг нь байхад залхуурч хойш суун, бусдыг залилах гэсэн нь ч байх. Яг үүргийг нь хэлээд, өгөхийг нь өгсөн байхад ажил гэдгийг яг л яс хийдэг юм шиг санагдсан. Манай ажил нэгэн оффисын барилгын 22 давхарт 2 томоос том заал эзэмшдэг юм, нийт 80-аад ажилтантай гэтэл манай оффисд нэг л үйлчлэгч эгч байдаг гээд боддоо. Бас л хүндлэмээр шүү.

    2. Төрсод агаа-д Магадгүй л юм. Хааяа ажлаар ийш тийш явах болж үүрээр ( 05-06цагт ) гэрээсээ гарахад гимнастик хийж, биеэ эрүүлжүүлсэн хүмүүс хаа сайгүй. Тийм эрт тэгж дасгал хийнэ гэдэг бас л нэг хөдөлмөрч зан шүү.

    3. БолорЭрдэнэ аниа-д Тэр ч яг үнэн шүү, яг ижил бараа үнэ чанараараа тэс өөр шүүгээн дотор байдаг юм билээ. Миний цүнх авдаг дэлгүүрийн бүсгүйд хямдаас эхэлээд үнэтэй цүнх түрийвч ёстой л ёоз ёозоороо байдаг юм. Яг танилцаад ирэхээр муу сайныхаа ялгааг үнэнээр л хэлдэг юм билээ.

    4. Ловерхон-д Уншсанд баярлалаа бүсгүй минь

    5. ГэгээнСаран бүсгүй-д Хэ хэ хэ, энэ чинь л бараг үнэн байхаа даа. Гэхдээ нэг сураг сонсохнээ, манайхан өөрсдөө бага үнэнд чанар арай жаахантайг хийлгэх захиалга их өгдөг гэж дуулсан, үнэндээ үнэн худлыг нь сайн мэдэхгүй л байна л даа

    6. Болорка83 бүсгүй-д Өдөр өрөөний цонхоор харж зогсохдоо чиний энэ үгийг, дүртэй чинь бас Цэрмээг санаж л суулаа даа эрт цагийн найз минь.

    7. Жиргээхэн аниа-д Тийм ээ, муулж одоо бол болсон байх даа тэгээд ч дандаа муулаад байхаар муугаас өөрийг нь олж харах сэтгэлгүй ч болчихдог байх. Хятад охид л гэхэд арьс үсээ яасан сүрхий арчилдаг юм бэ, нүүрээ будах гэхээсээ илүү арьсаа арчлах гэдэг болж бас дээр нь хувцаслалт гэдэг бараг л амаа ангайж гайхахаар л болоод байна. Би Монгол охидоо охид ч гэлтүй залуус ч бас арьсаа сайн арчилж, шоудаж архи, пивонд зарцуулах мөнгөөрөө яадаж л саунд сууж байгаасай л гэж бодох юм.

    8. Сайнхүн агаа-д Сурах зүйл их юмаа агаа минь.

    9. Гого агаа-д Хэ хэ хэ, заваан нь ч заваан, ажилсаг нь ч ажилсаг л байх юм.

    10. Гүзээгүй агаа-д Сурах зүйл их байна аа гэж үү???

    11. Вишонэри бүсгүй-д Харин тийм, үнэхээр тийм шүү л гэмээр байна

    12. Урангоо аниа-д Хэ хэ хэ, тийм ээ гэхдээ би айхаасаа илүү бишэрч гайхаал сууна.

    13. Тунгаа бүсгүй-д Ёстой санал нэг байна, миний хуурай хөөрхөн дүү охин 10 жил хятад хэлний сургуульд сурсан ( Монголд ) түүнийг хараад байхад их нээлттэй бас их хариуцлагыг өөрийн болгож эзэмшсэн юм шиг санагддаг юм. Би ч бас хааяа намайг бага байхад ийм олон гадаад хэлний сургууль нээгдэж байхгүй яав даа л гэж бодоод байдаг юм.

    14. Каранэшион-д Олон дунд сайнтай муутай л байх юм даа.
    16. ЛОРА | 2011-11-02 19:05:52
    цэцэг ногоо тарина гэдэг чинь амаргүй эд байна лээ.
    17. H.Ray (зочин) | 2011-11-02 19:36:53
    би хэлдгийм, аливаа чадварыг хүлээн зөвшөөрч чаддаг байна гэдэг нь өөрөө чадвар юмаа гэж...
    18. Гэгээн Саран | 2011-11-02 19:49:03
    би бас тэгж сонссон.. Одоо энд "орос даавуу" гэж зараад байгаа даавууг л гэхэд урд очоод 1см-т байх утасны тоог нь захиалж хийлгээд авч ирдэг гэж

    ReplyDelete