Хаа нэгтээ гээгдсэн мэдрэмжүүд сэтгэлд үсчиж, тэртээд үлдсэн хүмүүс дурсамж бас жаахан гуниг дагуулж намайг хоргооно. Мэддэг болов ч мэдэхээ байсан мэдрэмжүүд одоо л нэг завтай болов уу гэх шиг ээрэн хоргоож улирал солигдох энэ мөчүүдэд илүү ихээр цээж товшилно.
Олон жилийн өмнөх залуухан бүсгүй болзох ч завгүй товшлуур товшилж, хүний өөрийн дүрсамж түүхийг хичээнгүйлэн хүүрнэдэг байв. Эргээд харахад хамгийн гоё нь хориод нас юм даа... гэж бодно гэж тэр бүсгүй бодох ч сөхөөгүй бичдэг байж.
Танидаг байгаад танихаа байсан танилууд, хамгийн сайн мэддэг байгаад мэдэхээ байсан дурсамжууд хаа нэгтээ бөөгнөгч цуглаад намайг дуудах мэт нэг тийм сонин үе. Уг нь би сэтгэлийн ил далд бүхнийг илэн далангүй уудалчихдаг нүүрэмгий яриасаг төрлийн хүн. Гэвч энэ нэг тийм ярих биш бичигдэж үлдэх гэсэн мэдрэмжүүд, багтаж шингэхгүй түлхэлцэх мэт.
Номын дэлгүүрийн үнэр гоё үнэртдэг шиг, урт хумсаараа кийборд товших чимээ ч бас гоё санагддаг. Урт хумсаараа кийборд товшилж олон олон зүйлсийн тухай, хэн нэгний тухай, хэрэгтэй бас хэрэггүй зүйлсийг тухай бичих өдрүүд минь олон байгаасай :)
сайн уу, дахиад бичээрэй
ReplyDeleteИх л удаан хүлээж бгаа шүү
ReplyDelete