Friday, 1 August 2025

Мэдрэмж

 Харж ханддаг, дагаад л явж байдаг үнэнч сахиустай хүн байна ш д өөрөө гэхэд нь тоогоогүй л өнгөрсөн юм олон жилийн өмнө. Энэ мэт ижил утгатай үгс хэдэн хэдэн удаа өөр өөр орны хүмүүсээс сонсож байв, гэхдээ итгэж хүлээж аваагүй л байв. Дээр нь үзсэн харсанаа бөө удган болно, болгоно гэдэг хүмүүс их байсан үчраас элдэв зүйлээс хол байх гээд итгээч үгүй. 

... Харин хэдэн жилийн өмнө Балид уулзсан хүн, чи үздэг хардаг медиум болохгүй гэхдээ чи их мэдрэмжтэй, чамайг хамгаалдаг сахиустай, одоо ч чиний ард зогсоод чамайг хамгаалж байна. Одоо ч итгэхгүй л дээ гэхдээ өөрийнхөө оршуулгыг зүүдэндээ хараад, юмсын учрыг ойлгосоор сэрнэ гэв. Үнэхээр л нэг оршуулга зүүдлээд, өө  энэ миний оршуулга байна ш дээ гэж бодсон тэр зүүднээс хойш, хүүхэд байхын л зүүдлэдэг байсан зүүднүүд учир холбогдолтойг, жоохон байхаас зүүдлэгдсэн нэг дов энгийн нэг дов бишийг мэдэв.

Амь насанд тулсан хэд хэдэн аюултай үед их сонин байдлаар амь аврагдаж байв, одоо бодоход харж хамгаалсан тэр зүйлийн л ач гавъяа байхаас гарцаагүй. Энэ бүхнийг ойлгоход бараг 30 жил зарцуулж дээ :-Р

Бясалгал гэдэг зүйлтэй их олон жилийн өмнө огтлолцож, унтаа сэрүүний завсар нэг шөнийг үдэж, нэг их догдолж, баярлаж хоносон юм. Түүнээс хойш сэтгэл зүрхний гүн гүнзгийгээс бясалгал хий, бясалгал хиймээр байна гэдэг чимээгүй гуйлт, хүсэлт байнга шахуу ээрч, хаа нэг зав зай гаргаж хийдэг болов. Хийх тусам хүүхэд байхаас л зүүдлэгддэг байсан зүүднүүд улам тодорч, хааяа болох зүйлсийг урьдчилж хэд хэдэн ч удаа зүүдлэв, харав...


No comments:

Post a Comment