Wednesday 19 August 2015

Гэгээрэлд хүрэх замд

Бямбаа эгчийн бичлэгийг уншаад нэг инээдтэй юм санаанд орсныг энд ээ бичээд үлдээчихье.
Манай хадамка ээж маш их зүйл уншиж, шинэ санаа оноо, зөвлөгөө энэ тэрийг дагах дуртай гэхдээ тэр нь хэдхэн удаагийн туршилтаар төгсгөл болж сонирхол нь буурна л даа. Харин хаа очиж тиймэрхүү шинэ зүйлсийг өөртөө бус өрөөл бусдад хийж өгдөг, хийж өгөх гэж чин сэтгэлээсээ хүсдэг ховорхон зантай нэгэн.

За тэгээд сайхан сэтгэлт хадамка маань ээлжит уншлагаар нэгэн Япон эмэгтэйн бичсэн, яаж хэрэггүй зүйлс ээ, хуучин хувцас, за ер нь өөрт хэрэггүй ч хурааж цуглуулаад л байдаг тэр бүх хог новшноосоо хэрхэн яаж салах тухай, тэгж салснаар хүнд өөрт хичнээн хөнгөн, амар байдаг талаар уншиж л дээ. Өөрт нь их гүн сэтгэгдэл үлдээсэн тэр номыг надад яриад, удахгүй хувцасны шүүгээгээ цэвэрлэхээр төлөвлөж байгаагаа хүсвэл намайг ч бас нэгдэж болохыг санал болгов.

Хуучин хувцсаар ч зогсохгүй, гэрт байгаа хэрэглэгддэггүй илүү зүйлсийг бусдад өгөх өө бас онц шаардлагагүй бол хэт ихээр хоол хүнсний юм авахгүй гээд л сэтгэл хөөрлийн дээд цэгээс дуугаа өндөрсгөн баяртайгаар ярьсаар цайны дэлгүүрийн өмнүүр гарч явлаа. Гэтэл өнөөх цайны дэлгүүр онцгой хямдрал зарлаж байгаа, яг онцгой хямдрал шиг ээ цай нь ч бас онцгой сайхан амттай болохыг цагаан хоолойгоор зарлаж таарав. Надтай ярьж явсан дуу нь цаашилсаар хадамка цайны дэлгүүрийн хаалгаар орж харин нөхөр бид хоёр гадна нь үлдлээ.

Хадамка зуршил болсон зангаараа цайны дэлгүүрт хагас цаг гаруйг зарцуулан худалдагч охинтой хуучлан байж 250гр-аар савлагдсан 4 ширхэг ногоон цай авсаар хагас цагийн өмнө чухам юуны тухай ярьж явсан аа ор тас мартаад, Японд савлагдсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн амт чанараар ямархан сайн болохыг шагшин магтсаар гарч ирэв.

Манай гэрт багахан цайны дэлгүүр нээхэд хүрэлцэхүйц Англи, Хятад, Индонез, Малайз, Япон, Солонгос-ийн өглөөний, өдрийн, оройн, гаатай, будаатай, лимонтой, ногоон болон хар гээд тоо томшгүй нэр төрлийн бараг 40-50-иад хайрцаг цай бий. Гэсэн атал хадам ааваас өөрөөр цай уугаад байх хүн манайд үгүй.

Хэдэн жилдээ уугаад дуусахгүй их цайтай байж нэмж авахыг нь гайхах бас шоолох хослон инээдээ барьж ядсаар хагас цагийн өмнө ярьж явсан гэгээрэлд хүргэх номынх нь утга учрыг асуувал, гэмшсэн нүдээр биднийг хараад " Энэ цай маш хямдарсан байна аа, би өөртөө биш найздаа бэлэглэх гэж авсан юм " гээд нүдээ ирмэв. Бид хоёр ч дуугүй байсангүй, гэгээрэлд хүрэх хэвээрээ үгүйг нь асуувал өнөөх гэмшсэн нүдээрээ биднийг хараад, дахин сайн бодож үзнэ ээ гээд хэлээ гаргах нь хөөрхөн.

Ингэж л Япон бүсгүйн заасан замаар гэгээрэлд хүрэх гэж явсан хадмыг маань Япон ногоон цай хөөрхөн шалгаж гэгээрэлд эс хүрэхийг нь баталж дөнгөсөн юм. Харин найздаа бэлэглэх цайны тухайд, тэр өдрөөс хойш гэрийн маань цайны шүүгээд орчихоод гарахгүй гүрийгээд байсаар л байна даа.

4 comments:

  1. хэхэ хөөрхөн юм бэ,, өө тэгээд зуршил болсон юмыг өөрчлөх хэцүү байхаа, нэг ном ганц уншаад л шууд өөрчлөгдөнө гэж байхгүй ээ. Би харин учиргүй цуглуулахгүй ч хааяа хааяа хаячихаад байдаг юм шиг байна лээ. МЗ маань харин хаяж чаддаггүй юм шиг байна лээ, би өмсөхгүй хувцасаа хаяна гэхээр хувцасгүй байж юугаа хаях гээд байгаан гээд байдаг юм кк. Өөрөө гэртээ аль арван жилд байхдаа авч байсан нь байж л байгаа ээж надаас нууцаар хаядаг юм шиг байна лээ гэхээр нь би нэг очиж сайхан хаяж өгөхиймсөн гэдгийн ккк

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм, дассан сурсан зангаа өөрчлөнө гэдэг тийм ч амар биш юм шиг байгаа юм гэхдээ л хүн өөрийнхөө буруу занг яаж ийгээд л өөрчлөх хэрэгтэй үүнд хамт байгаа хүмүүсийн нөлөө их чухал байх. Шууд хая гээд тулгаад байхгүй бага багаар хэлж ойлгуулж байх хэрэгтэй. Хэ хэ Монголд очоод чи их ажилтай байх нь дээ, хэхэ

      Delete
  2. хөөрхөн түүх байнаа, би бас их новштойн байна, уншихгүй байж бөөн бөөн ном сэтгүүл цуглуулна, уг нь унших санаатай, англи дээр болохоор шууд хурдан уншиж чадахгүй ,мэдэхгүй үй түмэн үгийг ойлгоход цаг хэрэгтэй болохоор залхуураад овоолоод байна, хэзээ ус цас шиг хэлтэй болж бас унших завтай болох хүн юм бүү мэд. Хувцас ч гэсэн олон юм бнаа, аваад ганц ч удаа өмсөөгүй ч юм байх шиг, хааяа монгол явуулдаг л юм. Цасаа блогоо бичээд байгаарай, их хөөрхөн юмнууд бичдэг шүү, харахгүй юу сүүлийн 2 жил нэг ч коммент бичээгүй хүн хүртэл ийм урт юм бичиж үлдээж байгааг, хэхэ

    ReplyDelete
  3. Би бас нэг муу зуршилтай болоод бна. Нээх бие дааж хэл судалдаг хүн болоод баахан англи солонгос ном авсан нэгнийх нь ард гараагүй, зармыг нээж ч хараагүй бна. Хааяа нөхрөөсөө санаа зовоод энэ номыг авахгүй бол би хэл сурч чадахгүй нь яг одоо хэрэгтэй гээд авдагийн тэгсээр бтал хэдэн ч ном авсанаа мэдэхгүй бна. Хааяаа номоо харахаар нөхөр хараад юу гэж боддог бол гэж бодохоор инээд хүрэх шиг, бас санаа зовох шиг хэхэ

    ReplyDelete