Wednesday 12 August 2015

Цагаа олоогүй дурлал

Ээжтэйгээ их дотно байсан найзын маань харьцаа хүйтэрч хөндийрөөд, үг хэлбэл л унтууцаж уурлаад нэг л биш. Бид хөршийн холбооны найзууд учир тэднийхэнтэй өдөр бүр шахуу л уулзалдана. Заримдаа хадам ээж хоол хийж тэднийхнийг өдөр юм уу орой хоолонд урина. Хооллох явцад найз өмнөхөөсөө улам л өөрчлөгдөж байгаа нь улам ихээр ажиглагдана. Тэдний харьцаа уг нь хэзээ ч тийм байгаагүй юм.

Айлын ганц охин, аав ээжтэйгээ яг л найзууд шиг дотно, илэн далангүй байдагт нь бүрэг даруухан, аав ээж-хүүхэд гэдэг хязгаарт баригдаж өссөн би үнэндээ цагаахан атаархдаг байлаа. Харин одоо найзынхаа зан аашинд санаа зовж, юу тохиолдсоныг нь битүүхэн тааварлах гэж оролдоно.

Шууд түүнээс яагаад байгааг нь асууж чадахгүй байдлыг харзнаж явсаар хагас жил болсны дараа сая л найз маань ам нээж, чухам юу тэгтэл өөрийг нь, ааш занг нь, ээжтэйгээ харьцах харьцааг нь хөндийрүүлж өөрчлөөд байгааг хэлсэн юм.

Найзын маань ээж ихэнх Сингапур эмэгтэйчүүд шиг овор багатай ч, өөрийгөө аштайхан авч явдаг болохоор наснаасаа их залуухан харагддаг, мэдлэгтэй нэг тийм эрч хүчтэй эмэгтэй. Нөхөртэйгөө гэрлээд бараг 36 жил болж байгаа гэлүү дээ. За тэгсэн энэ сайхан амьдралтай эмэгтэй, сайхан ээж, сайхан эмээ гэр бүлээс гадуурх харилцаанд ороод жил гаран болж байгаа бөгөөд, хэргийн эзэн хэнгэргийн дохиур эрэгтэйг гэр бүлийнхэндээ танилцуулснаас гадна, тэр эрэгтэйн эхнэр хүүхэд, эгч дүү нарыг нь ч таньдаг, харилцдаг аж.
Мэдээж би энэ хүнтэй дотно харилцаанд орсоон гээд бардам хэлээгүй л дээ, зүгээр л түүнийг ажлын хамтрагч, сайн найз гэж хэлсээр анхлан түүнийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан ч, тэр хүнтэй харилцдаг болсноос хойш байнга утсаараа захидал илгээж, бүр утсыг нь охин нь авахаар сандарч балмагдаад шүүрэх шахуу булаан авдгаас найзын маань сэтгэлд хардах сэжүүр үүссэн гэх.

Ээжийгээ хардах хардалт нь " Өглөөний мэнд миний хайр аа " гэж бичсэн чухам дотно зурвасаар батлагдаж, өөрийг нь, аавыг нь, зээ хүүгээ бас цаад талын хань ижил, үр хүүхэд гээд тэдэнд хамаатай бүгдийг хуурч байгаад нь найзын маань сэтгэл дэндүү ихээр хөндүүрлэж, үзэн ядалтаар дүүрч байгааг сонсох харамсалтай бас хөөрхийлөлтэй.

Найзыгаа аль болох ээжтэй нь эвтэй байлгах гэж " Хэрэв чи бурууг хайвал ааваасаа ч бас хай, аав чинь гэртээ бараг байдаггүй, ийш тийшээ ажлаар их явдаг болохоор ээж чинь ийм насандаа ганцаардаж, хэн нэгэнтэй дотно ярилцаж, сэтгэлээ хуваалцаж байхыг хүсээ биз " гэж хэлбэл " Манай ээж өмнө нь ч бас иймэрхүү асуудал гаргаж, бүр тэр хүнтэйгээ хамт Шанхай хүртэл явж амарч байсан, азгүй би цахилгаан шуудангаас нь бас л замбараагүй үгтэй захидлыг нь олоод уншчихсан " гээд хуучны бүүдгэр дурсамжийг хүртэл хуваалцав.

Чухам юу гэхээ би мэдэхгүй суутал " Хамгийн гол нь тэр муухай хүнээ гэрт авчирч бид нартай танилцуулаад, тэр хүний эхнэр хүүхэдтэй хүртэл очиж танилцаад биднийг тэнэг хүмүүс мэтээр доромжлоод байгааг нь тэвчихгүй нь, ийм ээжтэй дээ ичиж байна " гээд нулимс дуслуулах нь үнэхээр хэцүү.

Найз охид бүтэлгүй дурлалд шаналж, найз бүсгүйчүүд эр нөхрийн болох болохгүйг хуваалцаж явснаас аав ээжийнхээ ил далд амрагт санаа зовсон ийм асуудалд зөвлөгч, сонсогч болж яваагүй тул юу гэж хэлэх ээ үнэндээ би одоог хүртэл мэдэхгүй л явна.

Сайн ч бай муу ч бай энэ хүн чиний ээж болохоор асуудалд уураар хандаж гэр бүлийн харьцаагаа хөндийрүүлж болохгүй, чиний нөхөрт бас хүүд чинь ч нөлөөлж мэднэ гэж л найз даа зөвлөж, сэтгэлийг нь засах гэж оролдоно.

Найзыгаа энэ бүхнийг ярьсны дараа зөнгөөрөө л ээжийг нь ажиглаад байх боллоо, эгч үнэхээр их өөрчлөгдөж, залуухан бүсгүйн энгэр задгай даашинз өмсөж эсвэл энгэр цээж гэрэлтсэн бариу цамцаар гангарч, хоол идэхгүй жингээ буулгаж үнэхээр тэс өөр болсоор...

Дашрамд хэлэхэд жаран настай гэхэд эгчийн хөл, хөх хоёр бол үнэхээр сайхан юм билээ  гэхдээ тэдэнтэй хөршилж амьдарсан хуучны жилүүдэд түүнийг тийм задгай хувцаслаж байхийг хараагүй тул, тийм сайхан хөхтэй гэдгийг нь бас л мэдээгүй, анзаараагүй явсан хэрэг.

Дурлалд шатсан аниа үнэхээр утаснаасаа салахгүй бөгөөд хоолны ширээнд суухдаа ч утаснаасаа хором ч холдохгүй. Бас болоогүй байнга өөрийнхөө зургийг авч эгээтэй л арав наймт шиг аашлах нь сүүлдээ миний ч эгдүүг хүргэх болов.

Манай хадам ээж надаас Жули яагаад ээжтэйгээ бүдүүлэг харьцах болов, Хуар яагаад ингэж ихээр өөрчлөгдөөд, өөртөө ийм ихээр анхаараад байна гээд л тандаж бас хэрэгт дурлаж асуух ч бусдын амьдралыг, найзынхаа нууцыг өөрийнхөө хэмжээнд л би хадгалсаар ам алдаж, нууц задруулахгүйг хичээсээр л явна...

Насандаа тохироогүй дурлал яасан ч ичмээр, насандаа зохиогүй хувцас яасан ч муухайг нэгийгээ өвтгөж жаргах гэж тэмүүлэхийн сохрыг бусдын амьдралаас харж, ирээдүйд хүлээх өөртөө анхааруулж хөршийн явдлыг энд бичиглэв.

Өөрөө алдаж бус өрөөлийн алдсан алдаанаас суралцаж зөв л амьдрах сан.

10 comments:

  1. 1-t hehe. banjigiig duuraiv.

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, Банжигчид нээрээ ингээд л гүйгээд ороод ирдэг байж билээ :)

      Delete
  2. uu hetsuu bdg bhaa. haa haanaa. yamaar ch yum be de te.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм, гэхдээ өдий 60 гарсан хүн үр хүүхэдтэйгээ зэрэгцээд ийм юм хөөгөөд явах бас арай л муухай юм аа. Ядаж аниа ганц бие байсан бол бас яахав гэтэл хань нь хажууд нь байж л байхад, арай л эрт, арай л замбараагүй санагдаад байгаа юм

      Delete
  3. Amar ain, gertee daguulj irj taniltsuulaad l.

    ReplyDelete
    Replies
    1. Манай найз гээд танилцуулаад яваад байдаг, гэрийнхэнийгээ мэдэхгүй л гэж бодоод байдаг юм шиг байгаа юм, тэгээд бүр худалаа дүр исгээд байгаад нь Жули улам бүр уур нь хүрээстэй. Гэхдээ ийм зүйлс үр хүүхдийг нь их зовоох юм гэсэн ч толгой нь эргэсэн аниа анзаарах сөхөөгүй л яваад байх.

      Delete
  4. ёстой яамаар ч юмбэ дээ

    ReplyDelete
    Replies
    1. Жули шууд ээжийнхээ бас тэр эрэгтэйнх нь толгойг таслаад усанд хаячихмаар санагддаг гэж аймаар юм хэлсэн ш д. Мэдээж тэгж чадахгүй байх л даа гэхдээ үр хүүхэд ээ ийм болтол нь замбараагүйтэж явдаг арай л муухай байгаа биз.

      Delete
    2. пээш.. гүй ээ ямар залуу хүүхэд бишдээ арай муухай юмаа.. ээж нь нүдэн дээр нь тэгж байхаар яаж сайхан санагдахав дээ.

      Delete
  5. hmmm gants biye bol odoo yaah we, harin ch sain hereg. Nuhur n hajuud n bsaar bhd bas l evgui ymaa. eejdee shuud heleed uchiraa ol gsn n hamgiin zuv bhaa. ingej biye biyenee ur huuhdee setgeliinz ovlond unagaad yaahaw dee.

    ReplyDelete