Monday, 19 October 2015

Сайхан амьдрахад

Нас нэмээд ухаан суух тусмаа баян амьдрахад мөнгө харин тав тухтай сайхан амьдрахад арчаа багахан ч гэсэн мэдлэг л хэрэгтэй болохыг өөрийн болоод өрөөлийн амьдралаас ойлгож сууна. Арчаатай хүн орчин тойрноо эмхэлж цэгцлээд нэг утас байсан ч уранхай цоорхойгоо нөхөж цойлоод өөд нь татаж болдог аж. Хөдөлмөрч арчаатайн дээр гар доорх зүйлсийг амьдрах орчиндоо хэрэгтэй эд болгочхож чаддаг гүйлгээ ухаантай байх нь банканд их мөнгө хуримтлуулж суухаас ч илүү өгөөжтэйг өнөөдөр харин цөөхөн хүн ухаарах нь харамсалтай.

Гадаад улс орон гэхээр л ард иргэд нь бүгдээрээ өндөр байшинд амьдарч, үнэтэй унаа унаад явдаггүй байх юм аа. Манайхны диваажин мэт боддог гадаад оронд гэр хороололд амьдардаг гэр бүлүүд зөндөө л байна жаахан ялгаатай нь халуун хүйтэн ус, боловсон жорлонтой юм билээ. Амьдарч байгаа байшин нь том жижиг янз бүр харин байшин болгоны гадаа сүүдрэвч сандал тавьчихсан, цэцэг ногоогоор чимчихсэн амьдралын тав тухыг гар доорх материалаар л хангасан нь нүднээ тусаж бидний Монголчууд хэчнээн залхууг сануулан гол зурж байсныг нуух юун.

Миний аав ээж, хамаатан саданд гэр хороололд насаараа амьдарч буй хүмүүс олон гэхдээ амьдрах орчин намайг бага байхад ямар байсан яг л тэр хэвээрээ. Томоо хашаатай, хашааныхаа баруун хойд буланд голдуу жижигхэн байшинтай. Байшин бүр нь нэг нэгээсээ хуулбарлаж барьсан ижил загвартай, арай ухаантай нэг нь сүүлдэж байшин барих даа томхон өрөөтэй, өндөрхөн таазтай болгосноос өөр содон гойд зүйлгүй.

Байшингийн гадаа тоглоомын талбай, сүүдрэвч сандал нэг ч үгүй ийм газраас зуны цагт нүдэнд торох жамаараа ургасан зэрлэг ургамлаас өөр цэцэг ногоог хайгаад олохгүй нь мэдээж. Гэтэл гадаадууд жижиг сажиг чулуу цуглуулаад эвийг нь олж эвлүүлж өрөөд хөлний массаж хийх зориулалттай, жижигхэн талбай хийчихсэн байх. Энэ мэт санаа оноог бичиж тэмдэглээд, зураг хөрөгтэй нь Монголд байгаа хүмүүст үзүүлэхэд сайхан юм, гоё юм гэхээс санаа оноог нь аваад биет зүйл болгох айл өрх үнэндээ алга.

Бүгд л мөнгөтэй бол хийж болно л доо л гэнэ, яагаад заавал мөнгө л байж нэг дор бөөнд нь өөрчилж болно гэж боддог болсныг ойлгохгүй юм. Баян биш ч байгаа нөхцөл байдалдаа тааруулаад тухтай сайхан амьдарч байгаа нэгнээсээ санаа оноо авч, түүнээс цааш сэтгэж амьдарч чадахгүй зөвхөн атаархаж суух хүмүүс яасан олон юм бэ. Баян айл, сайхан амьдарч байгаа айл гэдэг хоёр тэс өөр туйл гэдгийг мэддэггүй, ялгадаггүй хүмүүс бас олон аж. Мөнгөөр туйлсан баян айл, ажлаар туйлсан хөдөлмөрч айл хоёр өдөр шөнө шиг ялгаатай санагддаг юм.

Бүх хүнд мөнгөөр туйлсан баян байх боломж олдохгүй ч ажлаар туйлж хөдөлмөрлөж, тав тухтай сайхан амьдрах боломж бол хөдөө хотгүй л зөндөө байна. Цалингийн зээлээр шуба авч өмсөж байгаа бүсгүйг харлаа, амралтын өдрөөр архи ууж байгаа аавыг харлаа. Мөнгө өө цуглуулаад тоглоомын талбай хийчихсэн, теннисний талбай хашаандаа барьчихсан, амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ жижигхэн саванд цэцгийн үр суулгаж суугаа аав гэдэг эрхмийг эх нутгаасаа элгэн садангаасаа лав би харсангүй.

Ундаа авч уугаад савыг нь хогийн саванд шууд хийнэ гэтэл арчаатай нэгэн бол тэр савыг таллаж хуваагаад, жоохон хар шороонд цэцгийн үр хийгээд өлгөчихөд л нэг л өдөр өнгө нэмээд гоёмсог цэцэг тэнд дэлгэрч болмоор.

Үр хүүхдээ багаас нь ажилд сургасан хөдөлмөрч айлууд ихэвчлэн Буриад гаралтай улсууд байх нь ажиглагдсан. Ангийн маань охин Буриад гаралтай, аав ээж нь зүгээр суухыг мэддэггүй хөдөлмөрч хүмүүс байсан одоо ч тийм хэвээрээ аж. Тэднийх хашаандаа бүх л төрлийн нарийн ногоо, чацаргана, мойл гэсэн хэдэн төрлийн жимс бас тариална. Өнгөрсөн жил найз маань ургац нь сайхан ургаж, үлэмж их өгөөж өгсөн тухай Фэйсбүүк хуудсандаа зурагт мэдээлэл оруулахад очиж идье, авъя гэсэн л сэтгэгдлүүд цуварснаас яаж тарив, яаж ургуулав, суръя, мэдье гэсэн нэг ч сэтгэгдэл тэр зургийн доор бичигдээгүй нь үнэхээр эмгэнэлтэй санагдсан.

Мэдлэг гэдэг дөрвөн жил сураад авсан диплом биш, харсан сонссон оо бодит зүйл болгож өөрийн орчин доо гэгээ нэмж чадах чадварыг хэлдэг болохыг тэр мэдлэг чадвар чамтай хамт гандаж бас гялалзаж болохыг ойлгооч!!! гэж олон залууст хэлмээр санагддаг юм. Хог гэж хаяхаасаа урьтаад энэ зүйлээр дахин би юу хийж болох вэ гэж эргүүлж тойруулж харж занших хэрэгтэй юм билээ, гаргаад хаяхад хэзээ ч оройтдоггүй харин гаргаад хаячихсан зүйл буцаад чамд олдохгүй өдөр ч ирнэ.

Хог гээд хаячихдаг байсан нэгэн зүйлийг гэр бүлийн хамгийн хэрэгцээт хэрэглээ болгосон туршлагаасаа хуваалцаад заагаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг энэ бичлэг ээ зогсооё доо :)

Би болон манай гэрийнхэн кофе уухаас гадна кофегоор клизм тавьж гэдэс дотрыг цэвэрлэнэ ээ. Энэ бүхэн эрүүл мэндэд нэн тустай ч их хэмжээний кофены нунтаг хаягдал болон үлдэх нь харамсалтай санагддаг байлаа. Харин нэгэн найзын санал болгосон кофены скраб гэдгийг сонсоод гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэдгийг мэдэж аваад, өөрийн болон нөхрийнхөө бие дээр туршиж, ёстой л нөгөө торгомсог зөөлөн арьстай болоод сэтгэл 100% хангалуун байна.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж арьс хамгийн ихээр хуурайшиж гэмтдэг энэ үед хөөрхөн блогчид минь кофены скрабаар арьсаа цэвэрлэж, булбарай зөөлөн бас чийглэг арьстай өвөлждөг юм шүү дээ.

Кофены скраб хийхэд орох материал:

1. Нунтаг кофе - тал аяга

2. Бор сахар эсвэл нунтаг давс - 3 халбага ( том халбага )

3. Коконат эсвэл оливын тос - 6 халбага ( жижиг халбага )



Бэлтгэх арга :

Бүгдийг нь сайтар хольж хутгаад л болно.

Хэрэглэх заавар:

Биеэ бага зэрэг норгож чийгшүүлээд кофе скраб аа бага багаар биеийнхээ хэсэг бүр дээр сайтар тарааж, үрж хэрэглэнэ. Бүх биед жигд тараан 10-15 минут сайтар үрсний дараа цэвэр усаар шүршиж кофег биеэс цэвэрлээд, бүх биеийг савандаж угаана :)

Хэрэв та нарыг хүсвэл кофегоор хэрхэн клизм тавихыг зааж өгнө өө :)

21 comments:

  1. Huue goy bichleg bna. Bi chinii arhiar nuuree archdgiig duuraij hiigeed archij bga. Jil bolj bn. Hehe.
    Odoo baad coffee scrab turshinaa. Bas klizmee zaaj uguurei. Please.

    Ter hashaanii huvid unen shuu. Minii eej aav 2 hashaagaa huurhun toh

    ReplyDelete
    Replies
    1. Зөвлөгөөг минь амьдрал даа хэрэгжүүлж байгаад баярлалаа :) Мэддэг жаахнаа хуваалцах ийм л гоё шүү :)

      Кофены скраб үнэхээр арьсыг зөөллөж гоё болгодог юм байна лээ, гэр бүлээрээ хэрэглээрэй за. Удахгүй би клизм тавих аргаасаа сонирхуулна аа.

      Delete
  2. Tohijuulaad. Olon zuil taridag yum. Duuraij bgaa neg ch hun bhgui ee. Barag l huuhduud chin gadaadad bna. Ingej biye zovooh hereg yu bn? Ted nariigaa saagaad amidar gj heldeg gsn. Kkkk.

    ReplyDelete
    Replies
    1. Ажилтай амжиргаатай хүмүүс үнэхээр сайхан шүү, хавь орчины хүмүүс нь тийм хүмүүсээс сураад дагаад хийдэггүй нь харамсалтай. Манайхан суусан газраасаа шороо атгадаг хүмүүс ёстой биш юмаа. Өөрсдөө хүний сайн сайхан зангаас сурахгүй байж, хүнд өөрийнхөө бэлэнчлэх муу занг сургах гэдэг яасан ичдэггүй хүмүүс байдаг байна аа :(

      Delete
  3. Нээрээ л миний хэлэх гээд бдаг санааг хэлчихжээ урамтай сайхан бичлэг байна.

    Кофены шаарыг яаж гоо сайхандаа ашиглах вэ. Би сүүлийн үед кофеныхаа шаарыг хэрэг болж магад гээд хураагаад байгаа. Хэн нэг хүнээс гоо сайханд ашигладаг гээд сонссон юмаа хэхэ. Харин яаж ашигладагаа мэддэггүй. Нүүрээ гуужуулж болох уу

    ReplyDelete
    Replies
    1. Кофены шаар гэдэг нь миний энэ хэлээд байгаа нунтаг кофе байхаа даа, хэрэв тийм бол скраб хий л гэж зөвлөх байна :)

      Кофе чанахад үлдэж хаягддаг нунтаг кофегоо л яриад байгаа юм шүү би ;)

      Delete
    2. zugeer nuntag coffeegoor boloh bolovuu

      Delete
  4. Би бас кофений шаараар скраб хийдэг шд, арьс ёстой л мөлчийж гөлчийнө шүү дээ.
    Харин клизм тавих тухай мэдэхгүй юм байна

    ReplyDelete
    Replies
    1. Хүүе сайн уу? Гоё юм бичээч ээ!!! Гялс харсан дээрээ бичлэг нэхээд авдаг хэрэг ээ :)

      Чи скраб аа яаж хийж байна? Миний хийдэгтэй ижил үү? Арьс зөөлрөөд үнэхээр өөр болох нь мэдэгдэж байгаа биз :)

      Удахгүй клизм тавьдаг тухай туршлагаасаа хуваацана аа ;)

      Delete
    2. Сайн, сайн уу?
      Бичихгүй байгаа шд хэхэ харин чамайг бол уншаад л байгаа.
      Би яг энэ жор дээр багахан шингэн саван нэмдэг. Арай илүү гулгамхай болдог юм шиг санагддаг шүү

      Delete
    3. Хөөрхөн шар царайнуудаараа мишээгээд гоё юм бичээч дээ, та нар бичихгүй болохоор бид нар бас унших юмгүй урам муутай байна ш дээ :(

      Би өнөөдөр давстай анх удаа давстай скраб хэрэглэж үзлээ гэхдээ бор сахартайг арай гүйцэхгүй санагдлаа, биеэ сайн үрж амжаагүй байтал л энд тэнд хорсоод жаахан тухгүй байлаа.

      Delete
  5. Би кофеныхоо шаарыг хөргөгчиндөө хийж үнэрийг нь арилгаж аваад л хаячихдаг, үнэтэй ёкрабууд худалдаж аваад л хэрэглэдэг. Одоо харин бүх материал байгаа дээр нь туршаад үзье байз, баярлалаа!

    ReplyDelete
    Replies
    1. Туршилт таалагдсан гэдэгт итгэлтэй байна :) Би бас сайхан биеэ скрабдаж угаачихаад арьс хуурайших таагүй байдлыг мэдрэхгүй догь сууж байна.

      Delete
  6. кокнат юмуу оливын тос олж аваад хийж үзнээ,, клизм гэсэн чинь багадаа өтгөн хатаад тавиулж байсан санаанд ороод бүр дотор арзайж байна шд кккк

    ReplyDelete
    Replies
    1. Болж өгвөл коконатын тос аваарай, оливын тосыг бодвол арай илүү үнэтэй л дээ гэхдээ миний санал болгох өөр нэгэн зөвлөгөөнд коконат тос илүү үр дүнтэй бас эрүүл мэндэд тустай.

      Хэхэ Бээмбэрхэн минь дараа өргөн хатвал " Чавганы жүүс " аваад уугаарай, тал стаканыг уугаад л үр дүн нь хэдхэн цагийн дотор л мэдрэгдэнэ бас биед зовлон үгүй ;)

      Delete
    2. чавганы жүүс ууж байсан шд, гоё ч амттайг хэлэхүү ёстой биед амар юм байна лээ кккк

      Delete
  7. Uuruu neg tiim uulsun talaas ih harah durtai yumaa daa. Alivaa amidraliin hev mayagt nuluuluh olon zuil bii. Bi gadaad gadaad geed sailaad nutag ornoo bolohoor uur talaas ni haraad baigaag oilgodoggui, demjdeggui dee. Amidarsan, sursan gazar oron gevel tiv burt bii.

    ReplyDelete
  8. Таны үлдээсэн сэтгэгдэлийг уншаад өөрийнхөө тухай бодож үзлээ. Би нээрээ их атаархуу хүн болж байх шиг, энд тэнд явах даа миний эх орноос илүү сайн сайхан байгаа улс орон бүрд атаархаж, өөрийн эх орон оо жаахан ч болсон сайжруулахсан, хүн ард нь жаахан ч болов ажил сураад амьдрал аа өөд нь татаад сайн сайхан, тайван жаргалтай амьдраасай гэж их хүсдэг илүү бодолтой нэгэн болж.

    Хэрэв сэтгэлд минь өөнтөгч зан байдаг бол би тэр сайн сайхан амьдраад байгаа гадаад нөхдүүдийг элдэвлэж ихээр л бичих байсан байх. Хүний чадаад байгаа зүйлийг бид яагаад чадахгүй байна гэдэг талаас нь л уг нь харах гээд байдаг юм.

    Цаг зав аа гарган бичсэн зүйлсийг минь уншиж, үнэтэй бас шударга сэтгэгдэл үлдээсэн танд үнэхээр их баярлалаа.

    ReplyDelete
  9. Ойрд сэрүүсээд хацар холцруутах шинж орсон байхаар нь өчигдөр кофены шаар зөгийн бал жоохон чийгшүүлэгч тос холиод нүүрэндээ маск тавьж үзсэн шд. Санаа дагаад ч тэрүү гоё зөөлхөн мөлчгөр болсон санагдаад байгаа. Коконат оил авах гэсэн ойр хавийн жижиг дэлгүүрүүдэд байдаггүй ээ, дараа том дэлгүүр орохоороо л авхаас гээд кофены шаараа хатаагаад сууж байгаа кк

    ReplyDelete
  10. Xuue, yammer goyo blog ru orood ireveee, sanaand org bgaagui ch sanaa niilexees argagui bichleg bna.

    ReplyDelete
  11. Хашааг сайхан тохижуулчих юм бол за бас энэ шороо хуурайшилт гээд бага ч гэсэн багасах байхдаа гэж хувьдаа боддог л юм

    ReplyDelete