Tuesday 11 August 2015

Мяа

Юм бичих гэхлээр л дандаа шүүмжилсэн, муулсан юм биччих гээд би энэ муу сэтгэл санаа, уураг тархийг юугаараа ч юм их л барьж, удирдах гэж хичээж л байна. Хааяа тархи сэтгэл санааг удирддаг юм уу эсвэл сэтгэл санаа нь уураг тархийг удирддаг юм уу гээд элдэв юм бодож, тархиа эсвэл сэтгэл санаагаа хариу нь ойлгомжтой бус ( миний хувьд ) асуултаар булаастай.


Уг нь эрдэмтэд уураг тархи л оюун ухаан, сэтгэл санааг удирддаг гэж нотолсон ч хааяа тэд нарын нотлоогүй байж нотолсон гэдэг нотлоход бэрх зүйлс хорвоо ертөнцөөр дүүрэн. За эрдэмтдийг оролдож тэр дээгүүр мацсанаас энэ зуураа эргэлдье дээ. кккк

Хүний гэргий болж айл гэрийн наран гэрэлтсэн ( ккк ) эхнэр хүн болсноос хойш жин нэлээд нэмээд харсан хүн болгон л гэдэс рүү жуумалзан угтдаг болсоор удаж байна даа хөөрхий. Жирмээ болохоосоо өмнө жин барина, жирэмсэн болоод 15-20кг нэмэгдээд яг таарна энэ тэр гээд бичээд байсан хүн тэгж бичсэний маргаашаас л бараг таргалаад эхэлсэн, үнэн мяа.

Одоо тэгээд жирмээ болохоороо бүр л бондойж өгөх байх даа, уг нь ядаж л тавхан кг хасчихъя гээд өдөртөө жоохон дасгал сургууль хийж л байна, даанч энэ гэрт байгаа жин дээшээ л заахаас доошоо заахгүй бас л үнэн мяа байна аа.

Хятад улсын нийслэл Бээжин хотод ирэн очин нэлээдгүй л удлаа гэвчиг Хятад хэл яг л эхлэл цэг дээр ямар байсан тэр л хэвээрээ, бие хэмжих хэмжүүр дээш заах болсон шиг хэл сурах төвшин минь л дээшээ заадаг болоосой. Уулзсан хүн болгон л хэл ус сайн болоо биз гээд Хятадаар ярьж эхлэх нь миний хувьд л лав үнэн ичгүүртэй ёстой нээрээ мяагаас мяа байна :(

Орчин үеийн энэ цаг үед чинь хүнд туслах бас л мяа болжээ. Хүний нутагт хэцүүдэж явсан их сургуулийн найздаа итгээд хэдэн доллар шилжүүлсэн биш түүнийгээ буцааж авах гэж бараг л жилийн нүүрийг үзэх нь. Анх авахдаа гуравхан сарын дараа л өгнө гэсэн тэр гуравхан сар нь гурван удаа лав өнгөрлөө байдаггүй ээ. Миний өөртөө баримталдаг нэг зарчим байдаг юм, Монголоос хүн мөнгө зээлээч гэж утасдах юм бол байхгүй л гэж хэлэх, өөрийн нутагт, хайртай хүмүүсийнхээ хажууд байгаа нэгэн яаж ийгээд л асуудлаас гарч чадна харин харь нутагт яваа нэг нь асуувал яаж ийгээд туслах, хүний газар таньж мэдэхгүй улсын дунд асуудалд ороход хэнээс, хаанаас гэж тусламж хүсэж явах билээ гэж бусдыг би өөр шиг ээ л бодох гэж хичээнэ. Даанч тэгж бодлоо гээд нэмэртэй ч юм алга оо бас л мяа байна.

Гэснээс нэг инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг зүйл санаанд орлоо, орсон дээр нь бичээд үлдээе.

Хэдэн сарын өмнө Сингапур улсын онгоцны буудал дээр Бээжин нисэх нислэгээсээ хоцроод, мөнгө төгрөггүй, хэл усгүй мунгинаж явсан эгчтэй таарч, Бээжин хүртэл нисэх нислэгт тасалбар авч өгөөд хамт нисэв ээ ( Бээжинд очоод мөнгийг нь авсан л даа ). Бээжинд тосох хүнтэй тул тэр хүрвэл асуудал байхгүй гээд л эгч эхэндээ их л баяртай, намайг тэнгэрийн элч мэт л баахан магтав. Зургаан цагийн нислэгт бид хоёр их л зүйлийг ярилцсаар, яриа ид дундаа орох үед эгчийн Монгол зан сэдэрч " миний дүү чи их азтай надтай таарлаа, би чинь... газарт ... албан тушаал хашдаг хүн, Монголд таарсан бол ингэж дотно танилцахгүй ш дээ, бид нар чинь бас ажил албаасаа болоод баргын хүнтэй харьцахгүй " гээд л чухам миний азтайг, өөрийнхөө албан тушаал өндөртэйг бардамхан надад хэлж өгөв. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй шиг яаж ч явсан " БИ хэмээх хийрхэл АЛБАН ТУшААЛ "-ийн хэргэм зэргээрээ орчноос өөрсдийгөө тусгаарлах онгироо зангаа гээдэггүй нь айдаа бас л хөөрхийлөлтэй шүү.

Хэдий тэр эгч надад тэгж хэлсэн ч түүнийг тэр үггүй нь би дурсамжийн сандаа яг энэ мөчөөс хадгалахаар баллуураар тэр хэсгийг нь баллуурдаад хадгалчихъя :) Учир нь би тэр эгчтэйгээ одоо хүртэл холбоотой байдаг юм.

За тэгээд амьдралыг өрнүүлж, хурцалж байдаг ийм хүмүүстэй авах, өгөхийн гинжин хэлхээн дунд өөрийгөө, хүн чанар аа гээхгүйхэн шиг ааш зангаа хувиргахгүйхэн шиг хамгийн гол нь хүн шиг хүн байхсан гээд энэ олон мяатай ухаан уралдуулан өрсөлдөөд амьдраад л байж дээ.

А харин, амьдрал бол мяа биш шүү, аз жаргалт өдрүүд хайр хүндлэл дагуулан хөвөрсөөр л яг л утаат онгоц шиг учир нь аз жаргал гарт баригддаггүй сэтгэл догдлуулаад л тэндээ эзэн биегүй, эд агуурсгүй орших. Хүүхэд байх даа утаат онгоц харж инээмсэглэдэг байсан шиг энэ хайр, аз жаргал нүүрэнд инээмсэглэл тодруулан намайг бас түүнийг минь гоёх нь юутай сайхан.

4 comments:

  1. yagad blogoo bichihgui miyaraad bnaa, hehe

    uu naran gerelt gergii bolohoor jin nemdiishde, bi ni bas nemeestei, hasdaggui...

    uu ter alban tushaalaa gaihuulaad l, bi geed l bdg humuus ih shuu. ter chamtai odoog hurtel haritsaj bna gedeg bol ter hund bas chi hereg bolj magad gsn ug hehe. tuunees her bargiin huntei haritsdaggui gesen hun chamtai haritsdaad bgaag bodohod, hehe/

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, залхуу зантайгаа нөхөрлөөд ёстой замаа алдах шахлаа, тэгээд л мяараад блог ч бичихгүй яваад байлаа, одоо ёстой ажилсаг шаавай зантай нөхөрлөе гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байнаа, хэхэ

      Ер тэгээд 30 гараал шууд яс энэ тэр нэг размераар томорчихдог юм биш үү, би бүр тийм байх гэж итгээд байгаа юм ;)

      Тэр эгч минь үе үе хөөрхөн хөөрхөн юм бас асууна аа, хэн хэндээ хэрэг болно л гэж боддог байх. Уг нь манайхан би-гээр хэт өвчлөхгүй бол хөөрхөн хүмүүс шүү тээ.

      Delete
  2. нээрээ блогтоо бичлэг оруулахгүй миараад байх юмаа

    би хүнд мөнгө зээлэхгүй, хүнээс мөнгө зээлэхгүй гэсэн дүрэмтэй болж байгаа шдээ.. угаасаа ч хөөрхий муу оюутанд ч хүнд зээлүүлээд байх юм байхгүй л дээ одоохондоо ккк

    ReplyDelete
    Replies
    1. Үнэхээр нээрээ муухай мяарсаан гэснээс миа гэж бичих үү? мяа гэж бичих үү кккк

      Маш зөв бодолтой байна, би бас өнөөдөр аргалж чадаагүй хүнээс зээлэх гэж байгаа хүн маргааш бүр л хэцүүдэхээс өнөөдрөөсөө дээрдэж асуудлаа зоxицуулж чадахгүй, тиймээс битгий юмны түрүүнд бусдаас аваад аргалъя гэж бодож бай гэж дүү нартаа сургааль айлддаг юм.

      Delete