Monday 17 August 2015

Бодит байдал-2

Өөрийнхөө хэнэггүйг бүр цаашлаад заваан гэдгийг танил бүсгүй Керритэй байх даа би дэндүү ихээр мэдэрдэг байлаа. Хоолны газрын сандал дээр лаг хийтэл намайг сууж байхад Кэрри амны алчуур гаргаж ирээд сандал ширээ, аяга таваг бүгдийг нь арчаад зогсож байна. Худалдааны төвийн ариун цэврийн өрөөнөөс биеэ засаад баяртайгаар намайг гарч ирэхэд Кэрри " их заваан 00 байна, би орохгүй " гээд л яваад өгнө. Түүний заваан гээд хүрэхгүй бүхэнд би аль хэдийн л хүрчихсэн байдагтаа сүүлдээ бараг ичдэг боллоо. Гэхдээ түүнийг дуурайж, өөртөө зохихгүй авир гаргах нь нэг л хиймэл тул дотроо битүүхэн ичээд л өнгөрөх нь олонтаа.
Цахилгаан шатны товчлуурыг дарах даа ч амны алчуураар жийрэг болгох нь үнэндээ жаахан төвөгтэй ч түүний сурсан занг сураар боохыг үл хүснэ.

Керри Бээжинд нэг өрөө байр хөлсөлж манайхаас холгүй амьдрах ч би тэднийд огт зочилж үзээгүй л байлаа. Харин өнгөрсөн өвөл тэдний байрны доод талын кафед сууж байсан бид хоёр ариун цэврийн өрөө орох бас Керри зузаан цамц гэрээсээ авах хэрэгтэй болж тэдний гэрт анх удаа хормын төдийд зочлох боломж надад олдсон юм.

Орцны хаалганд хүрч ядан онгойлгоод, дотогш орохдоо нийтийн жорлонгийн муухай үнэрийг надад сануулан амьсгал аа түгжихийг зөвлөсөн ёсоор би амаа дарж, нарийн коридороор явсаар цахилгаан шатанд хүрэхэд Керри хэдийн бэлтгэсэн амны цаасаараа жийрэглэн дээш заасан товчлуурыг дарав.

Хорин гурван давхарт гарах зуур нийтийн жорлонгийн муухай үнэр хувцсанд нь шингэсэнд санаа зовж, гэртээ ороод хувцсаа солих эсэхээ шийдэж ядан үглэн зогсоно харин надад үнэртэж мэдрэгдэх юм үнэндээ үгүй.

Сэжигч бас цэвэрч бүсгүй гэрийнхээ хаалга бариулаас цэрвэж сэжиглэсэнгүй хаалга аа нээж намайг дотогш урих даа ялгүй заваан байгаа шүү гэж эелдгээр сануулсан юм.

Хаалган доогуур нь шургуулсан хоолны газруудын танилцуулах хуудас шалаар нь нэг хөглөрч бараг л хөлийн гишгүүр болох хэмжээнд зузаарсан харагдана. Танилцуулга хуудастай зэрэгцээд Керригийн гуталнууд хаалганы ойрхон хөглөрөх аж харин гутал тавих зориулалттай тавиур тоосонд дарагдан хоосорч харагдана.

Керри өөрөө гутлаа тайлсан тул би ч бас айлыг хүндэтгэж гутлаа тайлаад цааш орлоо, хаалганаас гурван алхмын зайд овоолсон олон хувцас бараг л бяцxан толгод аятай шомбойж харагдав, Керри сурмаг гэгч нь хувцас аа цааш түлхээд суух зайг надад зориулан гаргасан ч би найрсгаар татгалзаж буйдан байгаад одоо хувцасны тавиураар ашиглагдах тэрхүү тавиур дээр цэвэрч бүсгүйн хувцастай зэрэгцэн суухыг үнэндээ хүссэнгүй.

Өвөл, зуны хувцсаар дүүрсэн буйдантай зэрэгцээд Керригийн ор байх бөгөөд амьдралдаа анх удаа харсан хар өнгийн ор хөнжлийн даавуу, тоосонд дарагдан зэгийж, өглөө босоод тэр чигтээ орхисон нь илт хөглөрч харагдана.

Буйдангийн өмнөх шилэн тавцантай жижиг ширээ зузаан тоос, хэзээ ч юм идээд орхисон бэлэн гоймонгийн уут, Керригийн зөөврийн компьютер гэх мэт тоос шороо, хоол унд, эм тан, үнэртэн сүрчиг холилдсон хачин замбараагүй зүйлсийн нэгдэл нийлбэр болсоор ундуй сундуй хөглөрнө.

Хананд өлгөөтэй зурагт ч тоосонд дардан зэгийнэ, түүнтэй бараг залгаа шахуу гал тогооны ханын шүүгээний дээд талын ихэнх хэсэг хоосон байгаа нь шилэн хаалганы цаанаас төвөггүй харагдаж харин жигнэмэг, кофе цай, бэлэн гоймон, чипс гэх мэт хоол хүнсний зүйлс шүүгээн дээгүүр хөглөрөөстэй нь нүдэнд илхэн тусна.

Гал тогооны энэ хэсэгт бүсгүйн аяллын чемодан шалан дээр хагас нээлттэй байх бөгөөд Керри хажуугаар нь гарах даа хөлөөрөө цааш түлхэж хэсэгхэн цэвэрхэн газрыг түүний доороос гялтайлгав. Тэрхэн зуур Керриг хагас сарын өмнө Шанхай уруу ажлаар яваад ирснийг санав. Энэ ачааны тээш энд байгааг бодоход ямартай ч энэ шал хагас сар хүний гар хүрч цэвэрлэгдээгүй нь илт.

Ариун цэврийн өрөө орох зорилгоор анхлан Кэрригийнд уригдсан тул мэдээж тэдний угаалгын өрөөнд орсон гэхдээ тэр угаалгын өрөө миний орж үзсэн хамгийн муухай бохир заваан, замбараагүй өрөө байсан юм.

Би өөрөө хэт цэвэрч нямбай нэгэн биш ч байгаа орчин оо цэвэрлээд, цэгцтэй амьдарч чаддаг нэгэн. Гэлээ гээд гадуур явах даа хэт цэмцэгнэж, хүрч ядаад байдаг нэгэн бол үнэндээ биш. Гэтэл Керри маань гадуур гарахдаа цэмцэгнэж хүрч яддаг атал аа гахайн хороо шиг бохир заваан орчинд амьдарч чаддаг нь гайхалтай.

Тийм заваан амьдардагыг нь нүдээр харсан байтал өнөөдрийг хүртэл Керри маань гадуур явах даа бохир заваан гээд хүрч яддаг яг л хуучин хэвээрээ. Гэхдээ энэ дүр эсгэлт үү эсвэл өвчин үү гэдгийг үнэндээ хэлж мэдэхгүй нь. Өвчин бол хэцүү л байх харин дүр эсгэлт бол арай л бодит байдалтай зохицоогүй хэтэрхий хуурамч зан юм.

За тэгээд төгсгөлд нь нэгэн хүүгийн хэлсэн " Цэвэрхэн амьдаръя л гэвэл хүнд ус, алчуур, саван тэгээд гар байхад л хангалттай " гэдэг үгээр энэхүү бодит байдлаас хэтийдсэн араншинтай бүсгүйн тухай бичлэгийг өндөрлөе.

10 comments:

  1. өвчин байж магадгүй ээ, дүр эсгэлт бол өөртөө л төвөгтэй юм.. би ми бол хамаагүй л явж байдаг шд ккк

    ReplyDelete
    Replies
    1. Үнэхээр хэлж мэддэггүй юм, одоо бол бодит байдлыг мэддэг болохоор Керритэй хамт гарахдаа маяглах занг нь тоохоо ч байсан, хааяа бүр гэрийг чинь очоод цэвэрлээд өгье гэж хэлчихмээр илүү зан бас хөдөлнө өө миний. ккк

      Delete
    2. ккк тэг тэг гэвэл яана

      Delete
  2. manai So ohiduud tiim bdii shdee. neeh goyo tseverhen ohiduud l gereesee unerteui us hanhaluulaad garna. tgd gert n orohoor bghui aimaar aaya. yaag n Kerry-iin uruu dureeree bna.

    ReplyDelete
    Replies
    1. тэр ч тийм тал байдаг шүү.. одоо манай давхарт миний мэдэхээр 3-4н л эмэгтэй оюутан байдаг юм надтай нийлээд. Тэгэхэд л нэг нь байнга нойл ороод усаа татахгүй :o бүр гайхмаар шдээ.. тэгээд хараад байсан нэг со байсан л даа би тагнуулдаад олж илрүүлсийн кк. Намайг толинд хараад зогсч байсан чинь шууд гарч ирсэнээ буцаж ороод усаа татаж уу ккк.. Гаднаас нь харахад цэвэрхэн сайхан гэж жигтэйхэн шүү дээ

      Delete
    2. Өө хөөрхий бас Со охид тийм юм уу, яаж тийм орчинд амьдарч чаддаг юм бол доо, мэдээж хааяа хөглөрөөд байх үе гардаг л даа гэхдээ арай ч зузаан тоосонд дарагдаж, хиртэй хиргүй хувцсаа овоолж тавьтал заваарч сууна гэж эмэгтэй байтугай эрэгтэй хүнээс ч ховор гармаар зан шиг л санагддаг юм.

      Delete
    3. Нэг Со ээж, дараа нь орох хүн ээ хүндэтгэж хэрэглэсэн ариун цэвэрийн өрөөгөө заавал эргэн харж нягталж шалгаад гарч бай, яг л чам шиг хэн нэгэн чиний дараа хэрэглэнэ гэж хоёр охин доо хэлж суусан нь одоог хүртэл мартагддаггүй юм. Тэр Со ээжийн үг хүн бүхэнд хүрээсэй.

      Delete
    4. би ч одоо хааяа дээд давхарлуу очиж нойлд ордог шд, заваан санагдаад байгаа юм чинь ккк

      Delete
  3. Орчны хамаг юмнаас цэрвэж сэжиглэх өвчин байдаг юм, тийм өвчтэй юм байх гэж бодоод уншиж байтал сүүл рүүгээ биш болоод явчихлаа хэхэ. Өвчин мөн бол гэртээ ч цэвэр байна. Тэгэхээр өөрийн орон зай цэвэр, гадаад орчин л бол цэвэрхэн харагдсан ч муухай гэсэн буруу ойлголттой нөхөр юмаа даа хэхэ.

    ReplyDelete
  4. Манай монгол охид хүүхнүүд гадныхны хажууд хаанаа ч цэвэрхэн шүү. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэгдээ ийм хүмүүст зориулсан сайхан хэлц үг бна. Хужаа охидууд лав орон дээрээ л цэвэрхэн ойр орчим бол еэээ бүү үзэгд сууж бдаг. Харин ч мануусын ойр орчимдоо цэвэрхэн бдгаас суралцдаг бжуулээ

    ReplyDelete