Monday 6 January 2014

Эвгүй явдал

Монгол доо л ноймор нэг гэгдэх " Торго " салонд захиалсан үндэсний загвартай улаан даашинзаа өмсөөд найзын хуримaнд явсан би гадаадын олон зочдын нүдийг хужирлаж, загвар хийц чамин тансаг байдлаараа нэгэн орой од болов оо.

Хуримын ширээ идээ ундаа элбэгтэй бөгөөд нийт арван нэр төрлийн хоол бас түүнчлэн хэдэн төрлийн уух зүйлстэй. Шувуун идэштэн би хуримын зоогоос тоншин хүртэж, балга балгаар цай уусаар гэдсэнд хуримтлагдсан шингэнээ гаргахаар угаалгын өрөөг дэд захирлын эхнэрийн хамт зорив. Тэнд харин хэрэг биш дэв.
Олонд магтагдаж, намайг гоёсон даашинз минь өвдөг шүргэсэн урттай, ардаа хагас цахилгаантай, бариу загварынх бөгөөд чөтгөр биеийг дэгжин чимсэн бурхан гоёл л доо. Гэвч тэр гоёлыг урласан урлаач бүсгүй тухайн даашинзыг амьд бодигальд зориулан урлаагүй нь доорхи зүйлээр батлагдаж намайг нэг сайн дэглэв.
Шингэнээ гадагшлуулах зорилготой угаалгын өрөө орсон би, яаж ч хичээгээд хормойгоо дээш сөхөж чадсангүй. Нэг л арга байгаа нь арын цахилгааныг доошлуулж, даашинзаа бүтэн тайлаад илүүдсэн шингэн ээ гаргах. Гэвч өмсөх дөө цахилгаанаа хүнээр татуулсан би тайлах даа ч бас хэн нэгнээс тусламж хүсэхээс өөр замгүй. Надтай ханьсаж угаалгын өрөө орсон захирлын эхнэрийг гуйхаас ичих дээ хурим тартал гүрийхээр шийдэж тэндээс гарлаа.
Хуримын арга хэмжээ дөрвөн цагийн турш үргэлжлэх хуваарьтай тул үлдсэн хоёр цагийг тэсэж өнгөрүүлнэ гэдэг амаргүй. Юмыг сайтар анзаардаг хүнд бол хэвлий хэсэг минь түнтийгээд хэдэн сартай жирэмсэн хүн шиг харагдана. Санаа зоволт, хүлээлт хоёр хэвлий хэсэг дээр бүжиглэж надаар даажигнана. Тэвчээр алдахын даваан дээр дахиад л угаалгын өрөөг зорив. Энэ удаад харин ганцаар явсан тул тэргэнцэртэй хүнд зориулсан тусгай өрөөнд ороод өнөө муу бариу хормойтойгоо ноцолдож өглөө, болдоггүй ээ. Цахилгаанаа доошлуулах гэж үзээд эгээтэй л мөрөө мулталсангүй. Ядаж томоос том толь тэнд өлгөөтэй бөгөөд түүнд тусах аргаа барсан өөрийнхөө харахаар инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг. Инээж, уурлах сэтгэлийн хөөрөл хэвлий хэсэгт хэт мэдрэгдэж, хэзээ хэзээгүй хагарч мэдэхээр. Даашинзны хормой үнэхээр бариу бөгөөд материалын хувьд сунах ямар ч боломжгүй. Ийм зүйлийг даашинз захиалах даа анзаарч шалгаагүй нь миний буруу юу эсвэл ийм зүйлийг бодолцолгүй оёдог Монголдоо нэртэй " Торго "-ийнхны буруу юу гэж өөрөөсөө асуувал, уурлаж аргаа барсан сэтгэл минь мэдээж " Торго " зүг хөмсөг зангидна.
Уур, арга аа аль алийг нь барсан би хэдэн минут ноцолдож, хэдэн оёо ханзалж байж арай гэж чинэрсэн давсаг аа суллахад амьдралын аз жаргал гэдэг нөхцөл байдлаасаа хамаарч өөр өөр зүйлд оршдог болохыг мэдэрсэн юм. Асуудлаа хүчээр зохицуулж чадсан би, өнөөх хормойгоо буулгах гэж бас л ганц хоёр оёо ханзлав, гэвч хэдэн оёо ханзлах нь тухайн үед юу ч биш санагдана.
Хэвлий тэнийж, сэтгэл уужирсан хойно " Торго "-т төлсөн чамгүй их мөнгөн дөө харуусах сэтгэл төрсөн сөн. Хаа нэгтээ ажил хэргээр олон улсын арга хэмжээнд оролцох үед Монгол гэдэг онцлог харуулсан, хийц чанар сайтай цайны ганц гоёлтой болохсон гэхдээ хоног хугацаатай эх орон доо очсон өнгөрсөн жилийн тэр өдрүүдэд " яаралтай " гэдэг нэрийн дор нэлээдгүй их мөнгө төлж хийлгэсэн юм.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд жин нэмж биед өөрчлөлт орсон шинж тэмдэг огтхон ч үгүй болохоор анхнаасаа л миний даашинзыг асуудалтай урлаж дээ гэх гомдолт бодол сэтгэл ханамжийн баталгааг тээр доош чангаана.
Гоёлын болон өдөр тутмын даашинз оёдог оёдолчин хийгээд захиалах гэж байгаа бүсгүй та хамгийн түрүүнд хормой хотын дээш, доош гүйх чадварыг сайтар шалгах хэрэгтэйг битгий мартаарай. Эс бөгөөд энэ түүх хэнд ч давтагдаж мэдэх юм.

2 comments:

  1. 1. жааханаа | 2012-05-28 18:48:37
    амьдралын аз жаргал гэдэг нөхцөл байдлаасаа хамаарч өөр өөр зүйлд оршдог болохыг мэдэрсэн.....


    ай даа хэлээд юүкүү...хэдэн шил биавны дараа Сүхбаатрын талбайн урд талын задгайгаас МУИС-ийн цагаан байр хүрэх ч бас... спортийн алхааагаар бол юм юм л дуслуулдаг юм билээ гэж ... хэ хэ хэ
    2. МОНГОЛХАТАН | 2012-05-28 19:44:39
    хэхэ,хөөрхөн бичлэг байнаа,
    ёстой анхаарууштайн байна даа,,,
    3. bob | 2012-05-28 21:02:42
    ээ баларсан юм болжээ мэдмээрийн байна дараа хувцас хийлгэхээрээ анхаарнаа.
    шингэнээ гадагшлуулах боломжгүй үедгүрийж гүрийж гаргах ч бас гүйээ мөн сайхан шүү кк
    4. Гэгээн Саран | 2012-05-28 21:27:01
    яанаа өмдөндөө шээх шахсан байшдээ, юбкандээ ч гэхиймүү?
    яасан балайн.. хайнн, тэгж тэснэ гэдэг ч хэцүү шүү
    5. Гүзээ | 2012-05-28 21:32:48
    ааа бас ярвигтай
    6. H.Ray (зочин) | 2012-05-28 21:48:44
    хммм азаар бөдөөн болохоороо бариу юм хийлгэдэггүйдээ баярлачихлаа... хэн хэн нь сайн анзаарах хэрэгтэй байх л даа...
    харин тэр аз жаргалын нэг төрлийн тухай ойлголт ч үнэн шүү хэхэ
    7. БМР | 2012-05-28 21:53:40
    баларсын, дэрвэгэр хормойтойг хийлгэнээ ккк
    8. Шүүдэр | 2012-05-28 22:00:33
    Мэдэхэд илүүдэхгүйм бна.
    9. Chiher_SES | 2012-05-28 22:02:47
    чинэрсэн давсаг аа суллахад муухан юу яасанаас дээр ч юм шиг санагдаг үе байна шүү.
    10. commie | 2012-05-28 22:13:26
    Юм бичиж болохгүй байна, онгод орохгүй байна гээд байсан. Сургамжтай, санаа авууштай, бас сонирхолтой, аятайхан л бээгий оруулчихсан байна ш дээ. Бич, бич, бас дахин бич. Владимир Ильич Комми.
    11. commie | 2012-05-28 23:09:26
    Ер нь манайд бол хүнд үйлчилж байгаагаа ор тас мартчихдаг тал байдаг шиг байгаа ш дээ. Жишээ нь, зурагтаар ийм юмны, тийм юмны нээлт боллоо гээд дотор талыг нь зөндөө үзүүлээд байдаг, тэгсэн мөртлөө хаана юу байгуулагдсан, яаж тийшээ очих юм бэ гэдэг талаар ямар ч мэдээлэл байдаггүй, хэлдэггүй. Тэгээд би аргаа ядаад үгүй ядаж гадна талын фасадыг нь харуулчихаасай гэдэг байхгүй юу! Эрхцас аа, чи TV LIVE хөтлөхдөө гаднаас нь эхлээд, үлгэр жишээ үзүүлж эхлээрэй дээ!

    ReplyDelete
  2. 12. uk (зочин) | 2012-05-29 03:30:46
    9 bol barag l avaad hayatsan bna
    13. anar (зочин) | 2012-05-29 09:37:36
    Mongolchuudaa hargar.blog.banjig.neeteer zojilooroi
    14. joor | 2012-05-29 10:07:57
    хэхэ, тэвчих хэцүүшүү нээрээ
    15. Бээст | 2012-05-29 10:46:00
    за мини бандаг авах болуул анкаарна аа хөө
    хэ хэ хэ
    16. Namara | 2012-05-29 12:23:27
    Баарби күүкэлд углаж байгаам шиг юм хийдийн энэ салонууд, гоёлын дээл гэхээр тэгэж ойлгоод гоё хүүхнүүдийг бас шээхгүй, баахгүй гэж ойлгодгийн юм шиг вайлээ ккк
    17. byalzuuh | 2012-05-29 14:41:31
    Сайн уу Эрхцас аа, ёстой бодууштай сургамжтай түүх байна.

    Хэхэхэ, энд бас л Шагжийн хүндэтгэлийн үгээр нэрлэснээр "бясалгал"-ын талаар бичигдчиж кк. Хаа сайгүй бясалгал бичиж бясалгалаар амьсгалж байна даа, ойрын өдрүүдэд манай хэд
    18. Даалуу | 2012-05-29 15:55:45
    ккк
    19. tsatsatsa | 2012-05-29 16:22:27
    МАНАЙД ЕР НЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХОВОР ДӨӨ...
    20. Namar (зочин) | 2012-06-03 14:02:35
    Manaihnii hiilgesen ter "zagvariin" geh deel yor ni Mongol geheesee iluu hujaa zagvartai haragddag sh dee, tiim balai yum omsoj amitan huniig toorogduulj baihaar zugeer goyo materialaar dan deel hiilgeed bus musteigee omsvol arai l deer "undesnii" haragdmaar yum. Tsatsatsa-giin helseneer manaid ch yor ni hunii toloo yum hovor hovor. Unen.
    21. amanjinka | 2012-06-09 01:05:37
    ХЭЦҮҮИЙН ТЭЭЭ
    22. amaahai76 | 2012-06-16 23:09:17
    hamgiin gol ni iluudel shingenee zoriulaltiin savand ni gadagshluulj chadsan ni tuiliin saishaaltai, bas baharhuushtai yum bish uu
    23. boonjig (зочин) | 2012-07-03 14:20:00
    tasraad unachihsan hoino hen 1-n hormoig chin suhuh vii gdg-t l ih anhaarsan design bololtoi,
    24. Вафль | 2012-07-25 17:45:06
    үгэн уянга урсаа л өнгөрч
    25. хэн нэгэн (зочин) | 2012-10-05 16:56:12
    хэ хэ энэ ч ёстой үнэн шүү.би бас найзаараа ганц сайхан цайны гоёлын дээл хийлгээд,өмсөж тайлахдаа дандаа ээжээр туслуулна.ээж л туслахгүй бол ордоггүй,оруул гарах гэж зовоодог нэг сайхан нарийхан годойсон дээлтэй байжуулээ ккк
    26. Arailoroitoj | 2012-10-27 17:55:57
    хэцүү юм болжээ, гэснээс уншиж байсийм байна бээгийг сээгийтэй ни ба бэгүй санадаг байна ш дэ экк
    27. эр хүн (зочин) | 2013-01-19 18:09:39
    Бурханы өмнө шүүлгэхээр хүмүүс очерлож байтал нэг эр таниас нэг юм асууя гэхэд бурхан дараа бол гэсэнд нөгөөх удалгүй бас л асууж олон асуугаад болохгүй болохоор нь чамайг тамд явуулъя одоо асуу гэхэд тэр эр би давсагаа суллах гэсэн юм гэж. Суллаж дуусаад одоо надад харамсах зүйл алгаа гэсэнд түүнийг диваажинд илгээжээ. Чи бас тэнд очихоо дөхсөн байна.Шээсээ барих нь хамгийн хортой...

    ReplyDelete