Thursday, 23 January 2014

Толгой өвдөх ч лүд шүү

Өмнөх бичлэгийн гол санаа нь шүдэнд чинь ямар нэгэн асуудал гарвал ломбодож янзлуулахаасаа өмнө заавал шүднийхээ зургийг авахуулж ёзоорын эрүүл ахуйг шалгуулж байгаарай гэсэн санаа шүү дээ.


За тэгэхээр дараагийн сэдэв маань өөрт тохиолдсон бодит байдал дээр тулгуурласан бас нэгэн сургамжит зөвлөгөө.

...Толгой өвддөг зовиуртайгаар бараг нэг жилийг үдсэн би өвчин намдаах эмийг долоо хоногийн гурваас дээш өдөрт нь хэрэглэсээр бараг тухайн эмнээсээ хамааралтай нэгэн болж хувирсан юм. Бэлэн байдалд байлгаж толгойны эмийг бие дээ заавал авч явдаг байлаа. Ихэвчлэн өглөө босоход эсвэл халуун наранд удаан явсаны дараа толгой тогтмол, илүүтэй өвдөнө. Өдөн дэрнээс болж ийм зовиур илэрч байж магадгүй гэж таамаглах даа эрж хайн байж будааны хальсан дэртэй болов. Хэдэн өдөр толгой өвдөх зовиургүй сайхан байсан ч энэ байдал долоо хоногоос илүү үргэлжилсэнгүй.

Өвчин улам даамжирч нэг удаа толгойны эмэнд ч дарагдахгүйгээр гурван шөнө, дөрвөн өдрийн турш худалч хүнд бараг тасралтгүй өвдөв. Ямар нэгэн дуу чимээ болоод, эвгүйхэн хөдлөхөд л толгойны аль нэг хэсэгээр гэнэт хатгуулж тасралтгүй өвдөнө. Бодохоос ч зүрхшээмээр тэр өвдөлтийг Migraine буюу дуу чимээ, хурц гэрэл, хүчтэй хөдөлгөөнөөс болж гэнэт тархиар таллаж харгуулдаг өвчин хэмээн зөв оношлон эм авч өгсөн хөөрхөн ханийнхаа буянаар гурван шөнө дөрвөн өдөр тасралтгүй унтсан би боссон түүхтэй.

Зүрхэнд орсон тэр өвдөлтөөс айх даа Migraine-д зориулсан өвчин намдаах эмийг байнгийн бэлэн байдалд байлгаж, тэр эмний хүчээр удаа дараа дарамтлах гэж оролдсон айхтар өвчнийг бага дээр нь дарж байлаа.

Ингээд 10-дугаар сард дүүдээ харааны нүдний шил хийлгэх гэж нүдний эмч дээр очих доо, өөрийн харааг шалгуулвал астагматизм буюу тод, хурц гэрэлтэй ( неон ) нэр, хаяг гэх мэт зүйлс дээр нүд маань фокусаа тохируулж чаддаггүй эмгэгтэй бөгөөд энэ зовиураас болж толгой их өвдөж улмаар мigraine үүсэх хэмжээнд хүрч. Астагматизмаас болж толгойд байрлах бүх эрхтэн маань хэт мэдрэмтгий болж үсээ чанга боох, малгай өмсөх, том хүнд рамтай нарны шил болоод ообруучик зүүхэд хүртэл толгой өвддөг болсон гэх.

Санамсаргүй байдлаар толгой өвдөх зовиур маань нүдний эмгэгээс болсоныг олж мэдсэн би харааны шил зүүж хараагаа тааруулж, фокусаа зөв тохируулж сурч байгаагаас гадна өнөөх гайхал толгойны өвчнөөс салж, санаа амарч жаргалтай сууна.

Эрхэм уншигч танд, таны хайртай нэгэнд толгой өвдөх зовиур байдаг бол толгойны эм уухаа түр азнаад нүдний эмчид очиж үзүүлэхийг санал болгож бас зөвлөмөөр байна. Хэрэв нүд тань асуудалгүй байвал мэдээж толгойны мэргэжлийн эмчид үзүүлэх ээ ч бүү мартаарай.

6 comments:

  1. Sain bna uu? Nadad ch bas edgeer zoviur bnga tohiolddog. Bi holiin haraa baga zereg muutai shil zuudeg bsiin odoo zuuhku bga. Ali nudnii emnelegt handuul deer bdiin boloo? Bayarlalaa

    ReplyDelete
  2. миний толгой нэг хэсэг бас их өвдөөд байсан чинь тархи хөдөлсөн байна гээд бариулаад гайгүй болсон шд

    ReplyDelete
  3. Уул нь их гоё бичдэг охин юмсан. Ингээд бичихгүй байгаад байвал бичих чадвар нь муудна шүү. Монгол хэлээр ном их уншиж их бичих тусам л үгийн баялаг бичилт нь улам л сайжраад байдаг юм шүү дээ

    ReplyDelete
  4. Сайн байна уу? Өөртэй чинь яаж холбоо барих вэ? Сингапурт байгаа юу? Харшилийн zyrtec гэдэг эмийг авхуулах гэсэн юмаа.

    ReplyDelete
  5. Please note that this is a 1 track recorder so any previous recording is overwritten. But what if you could get better grades with less study
    time. Learning the basics of good photography can take the help of
    a professional.

    Also visit my web-site :: wedding photography courses online

    ReplyDelete