Wednesday 15 January 2014

Шүд

 Эмч нарын тухай сайнаасаа муу нь их сонсогддог болж дээ хөөрхий ажлын хариуцлага, амлалт тангараг, хүний сайхан сэтгэлээ хаа гээчихсэн хүмүүс юм бүү мэд.


Тэдний тухай саар мэдээг сонсдог, уншдаг байсан би тэдний хариуцлагагүй байдлаас болж үүдэн шүдээ авахуулж, хиймэл шүд хийлгээд гуа сайханаараа ч мөнгө төгрөгөөрөө ч хохирогч болж хоцров.

Арван жилийн өмнө хөнгөн аваарт орж, нүүрэн хэсэгтээ гэмтэл авсанаас үүдэн шүд хөдөлгөөнтэй болов. Тухайн үедээ " Нэгдсэн 3-р эмнэлэгт " нэг сарын турш эмчилгээ хийлгээд түүнээс хойш улсын их дэлгүүрийн ард байрлах " Зонни " шүдний эмнэлэгт жил болгон үзүүлж цэвэрлэгээ хийлгэх болон, палан тавиулах гэх мэт эмчилгээ хийлгэдэг байлаа. 

Гадаад улсад олон жил амьдрах даа ч нутаг буцах тоолон доо " Зонни " эмнэлэгт зочлохгүй буцаж байсангүй. Очих болгонд эмч нар миний шүдний сайныг гайхахаас ийм тийм гэж өвчины нэр хэлж байсан удаагүй.

Ингээд эмч нарт магтагдсан шүднээс минь нэг л өдөр нэг нь үүрч унаад өнгөн талын палангүй болчихов. Монгол буцах болоогүй байсан тул Сингапурын эмнэлэгт хандаж титэм тавиулах хүсэлтэй очвол эмчлэгч эмч анхлан үзлэг хийгээгүй хэрнээ " За тэр хойно байгаа араа яахав, наад үүдэн шүдээ л анхаарахгүй бол өнөө маргаашгүй унаад царай муутай төрхийг чинь улам муухай болгох нь, ийм болтол нь үзүүлэхгүй явдаг " гэсээр толгой сэгсрээд цааш эргэв.

Сувилагчийг дагаж шүднийхээ зургийг авахуулаад эмчилгээний өрөөнд орж эмчийг хүлээх зуур сувилагч надад цахим дэлгэц асаан, хоромын өмнө авахуулсан шүдний минь зургийг харуулаад ерөнхийд нь тайлбарлаж өгөв, эмч ч орж ирлээ.

Үүдэн шүд өнгөн талдаа мэдэгдэх өө үгүй ч мэргэжилийн эмчийн нүдэнд ёзоорт нь үүссэн өвчлөл инээмсэглэхэд минь илхэн харагдаж байгааг эмч хэлээд, эртхэн үзүүлж эмчилгээ хийлгэсэн бол энэ ганц шүдийг үлдээж дөнгөх юу байхав дээ гэж халаглана.

Би энэ эмнэлэгт ирэхээсээ ердөө л сарын өмнө " Зонни " эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авч шүдээ цэвэрлүүлсэн хүн. Тэр үед эмч надад үүдэн шүдийг минь ийм тийм асуудалтай байна гэж огт хэлээгүйгээр барахгүй, харин ч бүр үүдэн шүдний багавтар зайгаа паландуулж янзлуулах зөвлөгөө өгсөн юм. 

Гадаад улсад шүдний эмчилгээ өндөр үнэтэйг мэддэг болохоор Улаанбаатартаа буцах тоолондоо хэрэг болгон үзүүлж байсан минь үнэндээ мөнгө хэмнэх бус харин ч мэдлэггүй эмчид мөнгө төлж эрүүл мэндээ хамгаалуулах бус хохироож явсан аа бодохоор харамсмаар.

Үүдэн шүдгүй онгойж явна гэдэг хөгшин залуу ялгаагүй эвгүй, ичгэвтэр хэрэг тул тухайн өдөртөө шийдвэр гарган унахаас нь өмнө авахуулж, хиймэл шүд хийлгэхээр хэв авахуулж захиалга аа өглөө.

Арван жилийн өмнө гэмтэл авч цууралт үүссэн шүд минь эмч нарын хариуцлагагүй магадгүй бүр мэдлэггүй байдлаас болж ёзоортоо өгөршиж, үрэлийн хэмжээтэй нүх үүссэн байхыг хараад үнэхээр л юуны төлөө яах гэж шүдний эмчид тогтмол хандаж үзлэг, цэвэрлэгээ хийлгэж байсан юм бол гэх харуусангүй бодол төрнө.

Хамгийн инээдтэй нь шүдний эмнэлэгт жил болгон очдог байсан би шүдний зураг авахуулж байж үзлэг хийлгэдэг гэдгийг Сингапур эмчид үзүүлэх дээ л мэдсэн юм. " Зонни " эмнэлэгт ч, гэмтэл аваад 3-р эмнэлэг очиход ч шүдний минь зургийг авсан эсвэл авахуулахыг санал болгосон эмч нэг ч таарч байсангүй. Тоног төхөөрөмж нь байдаггүй юу эсвэл байсан ч түүнийгээ хэрэглэж мэддэггүй эмч нар юм уу бүү мэд.

Иргэн хүн өөрийн эрүүл мэнддээ мянгантаа анхаарах ч ийм хариуцлагагүй, чадваргүй, хэнэггүй хүмүүс эмч гэсэн нэр зүүж, цагаан халатаар биеэ гоёон олноороо суудаг бол юутай эмэгнэлтэй вэ :(

Шүдний асуудалаар эмчид хандах гэж байгаа болон хандсан хүмүүс минь хамгийн түрүүнд шүднийхээ зургийг авахуулж ёзоорынх нь эрүүл байгаа эсэхийг шалгаж байгаарай гэж аминчлан захья. Ил харагдах хорхой, толбоноос илүүтэй ёзоорын эрүүл орчин хамгаас чухал болохыг өөрөө өөртөө үргэлж сануулж байх нь хамгаас чухал гэдгийг өөртөө ч бас танд ч сануулая!

Хиймэл шүд зүүчихээд хоол унд ч идэж чадахгүй хөндүүрлэн суух даа эд эрхтэн эрүүл бас оригоороо байх нь жаргалын дээд жаргал юм гэдгийг улам ч ихээр ойлгосон доо.





  

4 comments:

  1. Энэрэл дэнтэд очихгуй дээ. Зонни муушд. Энэрэл япон эмнэлэг 2 ойролцоо. Юкн амбасысын уеийн 3р эмнэлэг вэ. Хамаг муугаар нь яах гэж явсын

    ReplyDelete
  2. Би бас шүд өвдөөд ломбодуулсан. Гэтэл одоо хөндүүрлээд, санаагаар бол ёзоор нь сулраад наашаагаа гараад ирчихсэн мэт доотлын шүдэндээ тулаад байх болсон. гэснээс энэ дээтлийн хүн муухай загнаад гарчээ тээ.
    Мартсанаас шинэ оны мэнд шүү

    ReplyDelete
  3. би саяхан шүдний зураг авхуулсан нилээн олон мэдрэлгүй шүдтэйгээ мэдэж авсан даа кк

    ReplyDelete
  4. миний ах монголд ирээд шүдээ янзлуулаад буцаж очоод удалгүй өнгөрсөн. Онош нь шүдийг буруу эмчилж нөгөөх нь идээлж дээшээ тархиндаа хүрсэн гэж онош. Тэгээд л хүний эрүүл мэнд биү зөвхөн мөнгөний төлөө л юм байна даа гэж бодсон. Хүргэн ах маань гадаад хүн байсын

    ReplyDelete