Monday 6 January 2014

Эргэж би харахгүй

Аав минь намайг " Хэнхэг " гэдэг сэн. Өнөөдрийг хүртэл би энэ тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Хэрэгтэй үед нь үнэхээр чадахаар бол өчүүхэн төдий ч гэсэн бусдад заавал би туслах ёстой л гэж бодох.

Гэлээ гээд тэр бодол, тийм туслалцаа, найрсаг шүүмжийг бусдад хэлсэн, хүргэснээрээ би ад болж чичлэгдэх. Миний хэрэг гарах болоод надаас авч болох зүйл байвал танихгүй ч байсан танимхайраад хүмүүс намайг зүглэх, зүглэх зүглэхдээ хэзээнээс намайг мэддэг байсан мэт дотночилж ирдэг сэн. 
Харин хэрэг нь бүтээд, хэрэгтэйгээ авсан бол эргэж надруу хардаг ч үгүйг анзаараагүй явж дээ би. Тэд намайг анзаарахгүй, сураг чимээ алдарлаа гээд би тэдэнд гомдож, муухай үг хэлэх битгий хэл, муу бодол ч бодож яваагүй сэн. Гэвч энэ бүхний минь хариуд танихгүй танилууд намайг элдэвлэж, байгаагаас минь хувааж явсан аа, надад өгсөн, намайг тэтгэсэн болгож урвуулан ярих. Тэдний яриагаар бол би ядуугийн ядуу, чадвар муутай нэгэн юм гэнэ. Ичих нүүр гэж энэ хүмүүст байдаггүй юм гэж үү?
Ганц хүнээс сонссон зүйлийг " ҮГ " гэж би өлгөж авдаггүй, хоёр хүнээс сонссон бол анхаарч, харин гурав дахь хүн эхний хоёртой яг ижил зүйл хэлэхэд би түүнийг нь үнэн гэж хүлээж аваад, өөрт байгаа алдааг засах гэж хичээдэг нь миний багын зан. 
Гэвч багын зантайгаа өнөөдөр би тэрсэлдэж сууна учир нь үнэн гэж зөвшөөрмөөргүй, өөртөө алдааг өгч болохооргүй тийм худал хуурмаг, атаа хорсол надаас тус хүртэж байгаа жаахнаас минь хуваалцаж явсан танихгүй шахам танилуудаас гарсан байх юм. 
Амарч зугаалж явна гэсэнтэй нь бус өвдөж зовсонтой нь уулзаж, завгүй их ажлынхаа хажуугаар эмнэлгээр эргэлдэж, ойр зуур гарахад нь хань болох. Таньж мэдэхгүй хүний газар эрүүл би хүртэл будлиж самгардах үе бишгүй их болохоор өвчтэй зовлонтой хүн надаас ч илүү будлиж, сэтгэлээр унах вий гэж сэрэмжлэхдээ очно гэсэн газар бүхэнд нь хүргэх. Үүний хажуугаар цай хоолонд нь санаа зовж, үнэтэй тансагт нь биш юм гэхэд өөрийн хэтэвчиндээ тааруулж цай хоолоор таслахгүйг хичээнэ. Ингэж явах даа би хэнээс ч илүүтэй баярлан явах. Хөөрхий, тэд харин үгүй байжээ. Хоолны дараа даруулга болгож хор ( архи, пиво ) авч өгөөгүй гээд үг хаялах. Сэтгэлийнх нь тэр өчүүхэн гомдол яван явсаар миний эсрэг босгох зохиомол түүхийн шавыг тавьж. Ээ чааваас даа, хүн гэдэг яасан өчүүхэн юм бэ...
Хэтэвчинд минь бусдын нүдэнд мөнгө харин надад бол хорин хэдтэй сайхан үеийн минь цэнгэл жаргалаар бага, эцэг эхийн хайраас хол цаг наргүй ажилласан өдрүүдийн хөлсний дусал бүр хадгалагдаж явдаг болохоор бусад шиг би баруун солгойгүй цацаад байдаггүй ч хэрэгтэй үед нь хэн нэгэнтэй хуваалцаж явахаасаа цааргалж суусангүй. Хуваасан минь харамласнаасаа ч, хурааснаасаа ч хамаагүй их. Ядуу тэгээд бас харамч гэж намайг хочилсон тэд төрийн нэрээр ханцуй дотроо тохиролцож олсон хялбар мөнгө хармаалж явдаг болохоор, хөдөлмөрлөж хураахын зовлон бөгөөд жаргалыг мэддэггүй байх л даа. Тийм дээ ч зүрхэнд зүү мэт шивэгдэхээр хорон хуурамч үгээр намайг элдэвлэж суугаа биз.
Яахав ээ, нөхөрсөг хэлсэн шүүмжид минь хорсож бодлын муугаар намайг бодож, үгийн муухайгаар намайг хэл. Өмнөөс чинь би хашихарч, уралцаж та нартай хэрэлдэхгүй. Үнэнд бүхнийг шивнэчхээд, үгээрээ энд уйлчихаад тэргүүн өндөр цааш алхана, эргэж дахин харахгүйгээр тэгээд л бүхнийг мартана. Харин амьдрал дэнсэндээ дэнсэлж, толиндоо тольдчихоод шийтгэл оногдох нэгэнд нь харамгүй шийтгэл өгөх биз. Бурхан тэднийг өршөөг.

3 comments:

  1. хммммммм... Идүүлсэн бут цэцэглэдэг л гэе дээ
    Чи минь чимх дотор, ямх бодолтой улсыг бүү тоо. Ийихэн улсаас хувь илүү бүсгүй шүү дээ
    2. tungaamnh | 2012-03-14 01:23:17
    зааз ийм байсын байна, нэгэнт иймийг нь эртхэн мэдсэн нь яамай нтр гээл лаг тоогоогүй дүр эсгэдэг ч яг дотроо бол гомдмоор л санагддышд яг тэр үедээ, харин хэсэг хугацааны дараа бол юунд нь ч гомдхын билээ, харин ч тэр хүмүүс эртхэн тараа таниулаад замаа бодсон нь сайн хэрэг байж гэж бодогддын байлээ
    3. shulgashaagai (зочин) | 2012-03-14 01:27:42
    sainuu egee tiimee terguun deeguur alhana goe hellee hezee ch yum neg udur uhaaral ireh bhaa ter humuustta minii medeh sain saihan setgeltei humuusiin neg gej bi boddog
    4. amor | 2012-03-14 01:43:06
    өө тэгээд хүмүүс олон янз ш дэ, нэг сайхан гомдоод л уйлж аваад л март!
    амьдрал сайхан шүү,
    ээж минь намайг багад минь мяраа гэдэг байж билээ хэхэ
    5. serenade | 2012-03-14 02:36:16
    sain uu, unshaad setgel ih hodolloo... amjilt shuu...
    6. OkiDoki | 2012-03-14 03:30:08
    эээ март март... миний бичлэг бас таарч байна шүү... Танилууд гэлтгүй төрсөн найзаасаа ийм мэдрэмж мэдрэх шиг гутамшигтай юм алга... Гэхдээ хамаагүй найз минь надад хамаагүй болж чадаж байхад танихгүй хүмүүсийн юу гэж хэлэхийг битгий тоо... Цасхан минь хамаагүй тэнэсэн нарны цацрагт хайлж хэрхэвч болохгүй, эрх танхил, уран тансаг хэлбэрээ хэзээ ч бүү алдаарай
    7. Tungaa (зочин) | 2012-03-14 05:06:19
    Sain bna uu? Tanidag mortloo bas tanidaggui duu chinii ug bur ni uhaaral ogson olon saihan bichlegiig chini unshij uilj duulj bayarlaj uhaarch suudag negen bnaa, tenheetei yavahad temeegeer tusalsanaas tevdej yavahad tevengeer tusal gesen saihan ug bdagdaa, bi ch bas busdad heregtei ued ni tuslahiig hicheedeg. Zugeeree, Hun buhen oor shuudee. Neg saihan setgelee uudalaad l bich
    8. agai | 2012-03-14 05:36:58
    buu emzegkleerei ug daaj surah ih chuhal, nadad bas ijil zuil tohioldson ym bi chamd yarij ugnuu setgel semerch ur uvduj martah gej chadahgui mash ih zuderch bilee yar sharhiig ni tseverleed huvtsas hunar uguud asarch toilood ajil torol olood ogsony daraa agsan tavij salaavch gargadag busguiten baidag ym bilee
    9. chimgee_ohin | 2012-03-14 09:26:52
    ineemseglej amidarstgaay
    10. LuZa | 2012-03-14 11:53:05
    ee hoorhii gej adilhan hunii yrs yum daa bid
    11. Amina (зочин) | 2012-03-14 12:03:42
    Bayarlalaa
    setgel sergechixlee.
    Yag uneniig bichjee
    12. Бэдмэн | 2012-03-14 13:22:41
    Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг. Битий тоо хө.
    13. Visionary | 2012-03-14 13:35:47
    бас зэвүү хүргэсэн юмнууд байды шүү
    14. Даалуу | 2012-03-14 13:36:01
    Хошин шогийн Батзаяагийн нилээн дээр үед хэлж байсан нэг гое үг санагдаж байна. Арагшаагаа арсалдалгүй урагшаа тэмүүлдэг ээ гэж
    15. MONGOL BUSGUI (зочин) | 2012-03-14 15:21:38
    Minii duu, sanaa buu zovoo. Haana ch yaaval tiim humuus amidrald taardag yum aa, negent chi tedend uhaan nemj chadahguigees hoish ooriigoo buu zovoo. Zugeer l dahiad tendiig tanihgui met yav daa. Egch ni gesen hunii nutagt amidarch baigaa bolohoor chamiag sain oilgoj bainaa. Chamaig naana chini aav eejeesee hol baihad setgel gargan hair;lah ni ugui ee. Gantshan chi l ooriigoo hairlaj esvel utsgej zovoono. HUNII HAMGIIN SAIAN NAIZ ESVEL HAMGIIN AIMSHIGTAI DAISAN NI HUN OOROO BAIDAG YUM GESEN. Ter oodgui humuus-g ahij buu bod, ted chinii amifraliin 1 minutiin ch une tsenetei bishee. Ooriigoo hairla daa, minii muu jaahan duu ohin mini. Chinii blog*g unshih durtai egch ni. Minii mail*g harj baigaa bol mail bicheerei.
    16. ugluuniixvn (зочин) | 2012-03-14 15:29:26
    bi bas unuudur uuriin mini tuhai uruuliin bodliig sonsood gomdoj gomorhood blog yrtuntstduu ugeeree uilyu gej bodson shu yagad ch ym chinii blogoor 4jiliin umnuus l shahuu orj unshdag chinii hen bolohiig medersen bolohoor chamd itgej chamaig buruugaar yrih tedniig chamaas ch iluugeer zevuurhej bn aa chadlaaraa l hunii tuluu sain saihnaa uguud bhad uuduus ushigluj ur uvtguh hun uchnuun l bhiimdaa gelee geed bid tednii yrisan shig boloh bish toohguil bai sain shan yvahad sadaa ymar mundah bishdee

    ReplyDelete
  2. 17. Berlin (зочин) | 2012-03-14 15:49:29
    Mongolchuudyn hunees joohon jum salgaad alga boldog ene zan,
    tanil talaaraa asuulgaj baij end emchilgee hiilgene gertee bailgaach gene. Bailgasan bol zuvhun chinii heliig aschiglahgui bas buten uilchilgee uzuuleh yostoi bolno. Tehgui bol ochood muu helne.
    1 muu joohon gaigui munguteinuud bol zochid buudald ch baihgui gert irj baijeej hool undaa ch avahgui, buzahdaa 500€ gutal avch umschuud yavaad ugnu.
    Mongold ochohooroo tanihgui boldgiin bas. Iim humuus oiryn hamaatan dotor ch baidgiin.
    Mongolchuud hund muu heluuleheesee ih aidag. Tegeed gadaadad bolohoor hench namaig medehgui gej bodood tenegteh ni buur iluu jum schig sanagddagiin.
    Hun bolgon adilgui, gehdee mongolchuudyn 50% iimerhuu taldaa gej battai helj bolohoor.
    Bayan yaduu gej yarih durtai.
    Tegeed ataarhuu. Hudulmurluj baij enen schig bolno gej bodohgui, muu helj ataarhalaa taildag baih.
    Chamaig taivschruulah geed mongolchuudyn muu zang jagsaachihlaa bna.
    18. jirgee | 2012-03-14 16:34:44
    kkk, xenxeg Gendengiin tursun duu yum biddee

    Xun amitand tuslii gej guideg teneg zangaa bi zasch bgaa bas.
    Odoo ued sto iluu zan yum bilee.
    19. Гүзээ | 2012-03-14 16:40:47
    Мартаар сайхан баярласан уу
    20. CHINEE4747 (зочин) | 2012-03-14 17:39:28
    за даа тэгээд үйлийн үрээрээ л болно доо. амьдралд чинь аз жаргал хүсье гэрэлт ирээдүйд итгэж амьдраарай амжилт
    21. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2012-03-14 18:26:30
    За ёстой гайл вайна. Тэгэх тусам нь сайхан амьдрах ёстой.
    22. МОНГОЛХАТАН | 2012-03-15 20:40:08
    Хэтэвчинд минь бусдын нүдэнд мөнгө харин надад бол хорин хэдтэй сайхан үеийн минь цэнгэл жаргалаар бага, эцэг эхийн хайраас хол цаг наргүй ажилласан өдрүүдийн хөлсний дусал бүр хадгалагдаж явдаг болохоор бусад шиг би баруун солгойгүй цацаад байдаггүй ч хэрэгтэй үед нь хэн нэгэнтэй хуваалцаж явахаасаа цааргалж суусангүй.

    энэ хэсэгт томоос том лайк шүү,,,

    цаг хугацаа гэдэг бүгдийн эм байдаг хойно, онцгүй хүмүүсээс эртхэн холдсон нь дээрээ,,,
    23. УУЖИМ | 2012-03-15 21:21:17
    тийм шүү,

    Тунгаамнх-тэй санал нэг байна,

    цаг хугацаа хамгийн сайн эм гэж,

    муу хүмүүс чамд сургамж болдог,
    тэднийг битгий буруутга гэдэг билүү,
    24. H.Ray | 2012-03-15 22:19:39
    тийм хүмүүс байх байх, танилцаад удаагүй нэгнээс бүү хэл ёстой л төрсөн гэж бодож байсан найзаасаа хүртэл иймэрхүү зүйл мэдрэх үе байхымаа энэ амьдралд чинь... үнэн баялаг зэвүү хүрмээр араншинтай хүмүүсийг агуулдаг дэлхий юм билээл дээ
    25. zul (зочин) | 2012-03-15 23:47:03
    Хүн гэмээ мэдэхгүй
    Тэмээ гэдрэгээ мэдэхгүй

    Цэцэнд хоёр чих цөөдөх
    Тэнэгт ганц хэл олдох гэдэг билүү
    26. moon (зочин) | 2012-03-16 11:16:25
    манай монголчууд л ийм байдаг юм болов уу, би ч бас наад зовлонг чинь туулаад одоо монголчуудтай харьцахаа больсоон. Хов жив ярих, хүний өмссөн зүүснийг сонжих, баярхах, атаа жөтөө элдэв юмнаас хол амар сууж байна. Хэрэгээ бүтээхдээ нар сар шиг мишээчээд бүтсэн хойно нь дуугүй явахгүй элдвээр ярьдаг нь бараг монголчуудын зан юм биш үү. Амаа ардаа гартал яриад тэд юу олж долоодог юм, атаа жөтөөндөө болоод өөрсдөө л зовно биз, тэх тусам нь бурхан тэднийг биш чамайг харах болно.
    27. Erhtsas | 2012-03-16 12:17:52
    Бичлэгийг минь уншиж, сэтгэгдэл үлдээсэн та бүгдэд маш их баярлалаа.

    Надад тохиолдсон зүйл олон хүнд тохиолддогыг бодоход энэ нь манай Монголчуудын дунд нийтлэг байдаг явуургүй зан бололтой. Би энэ тухай одоо бодохоо больсоон тийм дээ ч " Эргэж би харахгүй " гэж бичсэн байгаа.

    Таагүй зүйлээс таатай зүйлс нь энэ амьдралд их байх болохоор бяцхан тархиа сайхан зүйлс, сайхан мэдээллээр дүүргэж байхын тулд энэ мэт дэмий дурсамжыг тээж явахыг үл хүснэ.

    Урсах урсахаараа л амьдрая даа
    28. RedWine | 2012-03-16 12:33:41
    Миний хэлэхийг хүсч байсан бүхнийг биччихжээ. Гуйх болохоороо инээж ирж авчихаад буцаагаад өгдөггүй энэ хүмүүсийг яалтай, тэгээд эргүүлээд муу хэлэх...
    29. RedWine | 2012-03-16 12:37:25
    Бичлэгийг чинь асуулгүйгээр фэйсдээ шэрлчихлээ уучлаарай бас баярлалаа кк

    ReplyDelete
  3. Хммм өмнөх бичлэгээ хуулсан байж. Би гомдооцын болуу гэж айлаа хэхэ. Хүнд туслах гэсэн сайхан сэтгэлийг чинь таньдаг ойр дотны хүмүүс чинь битгий хэл би хүртэл ичихгүй юм гуйгаад тусламжийг нь авчихсан хүн мэдрээд баярлаад бахархаад сууж байна. Албатай юм шиг царайг нь хараачгүй хүнээс тусламж гуйсандаа санаа зовоод баярлалаа гэхээс өөр юм хийж чадахгүйдээ сэтгэл өвдөөд л байна. Нэг сайхан өдөр уулзаж баярласнаа чадах ядхаараа илэрхийлнээ хэхэ.
    /Мартсанаас нөгөөх чинь айхтар гашуун эд байна лээ гүрийгээл нүдээ аниал ууцан одоо үр дүнгий нь л хүлээж байна даа кк/

    ReplyDelete