Monday 6 January 2014

Бөмбөг залгихаас өмнө

Үргэлжлэл нь тун чиг удаж байгаа өмнөх бичлэг ээ дуусгаж санаагаа амраaх юмсан. Намайг бичих гэж мунгинасаар байтал эхний хэсгийг нөхөд бараг мартаж байгаа байх даа. 

Болдог бол бүгдийг нь суулгаж байгаад нэг сайхан яриад өгчих юмсан. За одоо ч яахав залуу ч байна, танагтай ч байна танаг барагдаж таяг тулахаараа Ловэрийн хэлдэгээр цэргийн олон хүүхдүүдийг гэртээн дуудаж байгаад блогтоо бичих зүйлсээ яриад өгчхөж байна аа Эрхцас эмээ нь. ккк Одоо яахав эмээ болоогүй болохоор цэргийн олон хүүхдүүддээ алдаг оног ч болтугай бичлэгээр л яриа өгч байя даа. 
Хувийн амьдралаас ихэнхийг, хувьсгалын амьдралаас багаханыг бичдэг эгэл жирийн блогчин бүсгүйн амьдрал үе үе заваар бага, ажлаар их болох нь ердийн үзэгдэл. Тийм нэг ердийн үзэгдэлтэй өдрүүдийг үдэж явуулчхаад өөрийн дураар кофе ууж, хумсаа будаж, блог уншсан шиг сайхан сууж байна яг одоогийн байдлаар. Одоогийн байдал дээр тулгуурлаад бичихэд, одоогийн гадаад залуус бас их сүрхий юм аа. Тэднээс чинь бас сурмаар, сурсан юмаа та нартай хуваалцмаар зүйлс олон байна шүү. 
Өнгөрсөн жил гэрлэж эхнэр нөхөр болцгоосон ( эхнэр-34тэй, нөхөр- 32той ) залуусын ирэх жилийн төлөвлөгөөнд хүүхэдтэй болох гэдэг асар том төлөвлөгөө багтаж. Чухал төлөвлөгөөг дагаад залуусын өдөр тутамын амьдралын хэмнэл, хэв маяг өөрчлөгдсөн болохыг анзаарч багагүй зүйлсийг тэднээс шалгаав.
Хосууд хоёулаа тамхи татаж, пиво уудаг бөгөөд хэн хэн нь кофены улаан фен. Гэвч гурван сарын өмнөөс тамхи, пивоны хэрэглээг зогсоож, кофены хэрэглээг багасгаж байгаа гэнэ. Энэ нь хүүхэдтэй болох төлөвлөгөөний хамгийн эхэнд хэрэгжүүлэх чухал алхам бөгөөд эрүүл хүүхэд төрүүлэхэд бие бэлдэж байгаа чухал эхлэл аж.
Хүүхэд урагт бүрэлдэхэд эмэгтэйн эрүүл мэнд төдийгүй эрэгтэйн эрүүл мэнд, амьдралын зуршил дадал нэн чухал нөлөөлдөг болохыг залуус хэн хэн нь гойд сайн ухаарч биеэ бэлтгэж байгааг харахад залуу хүнийхээ хувьд бахархаж бас бодлогоширч байлаа.
Манай залуусын хичнээн хувь нь яг энэ залуус шиг биеэ эрүүлжүүлж, сэтгэлээ бэлтгэж байж хүүхэдтэй болохоор унтлагын өрөөгөө зоридог бол? Хариулт нь эргэлзээтэй л юм. Миний эргэн тойрноос харахад төлөвлөгдөж, хүсэгдэж төрсөн хүүхэд ховор. Ихэнх нь хүсээгүй, төлөвлөөгүй, гэнэтийн жирэмслэлт. Гэхдээ би тэдний амьдралыг шүүдэг, буруутгаж зэмлэдэг нэгэн биш. Зөвхөн ухамсартай, амьдрал даа хариуцлагатай, хэн хэнээ хайрладаг, улс орон доо эрүүл ирээдүйг бий болгодог ухаалаг залуус болоосой гэж хүсэгч.
Тэнд харийнхан үр удам нь хичнээн чухлыг, чухал чухал даа урагт бүрэлдэх үеэсээ л эрүүл байх ёстойг, мах цусандаа хүртэл ухамсарласан байхад Монгол залуус бид яагаад чадахгүй гэж?
Уудам газар нутагтай эх оронд минь шинэ иргэн төрөхөөс илүү том хөрөнгө оруулалт гэж үгүй гагцxүү тэрхүү том хөрөнгө оруулалт маань эрүүл чийрэг иргэн болж төлөвших үндэс суурь баттай байх нь зөвхөн өнөөгийн залуус биднээс зуун хувь хамааралтай болохыг би хувьдаа сайн ойлгосон. Үүнийг уншин суугаа залуу хүн таныг ч бас ойлгож, зөв сэтгэлээс, эрүүл эсээс эрүүл хүүхэд төрүүлээсэй гэж хүснэ.

3 comments:

  1. 1. Гэгээн Саран | 2012-08-30 20:27:28
    үнэн л үг гэснээс өчигдөр нэрний сонголт хийхэд тусладаг нэг сайт ороод. Тэгсэн чинь чиний нэр байж байналээ. Харсан чинь аймар харамламаар санагдсаан хэхэ
    2. H.Ray (зочин) | 2012-08-30 20:42:46
    тэр хос мундаг байна ш тээ... би ч гэсэн ирээдүйд тэгж төлөвлөж байгаад бяцхан бурханаа тосч авна л гэж боддог ш тээ... угаасаа нас% хоол хүнс, амьдрах орчин эрсдэлтэй байхад хичээж байж л эрүүл хүүхэдтэй болно
    3. Julia_976 | 2012-08-30 20:56:18
    Huuhed eruul torj ososj boijino gedeg nasnii jargal shuu dee. Saihan beegii bna. Zaluus unshaad uhaarna gej itgej bn.
    4. ss_gogo | 2012-08-30 21:05:36
    айр лаг бичнээ энэ охинтой танилцахынсан ккккк
    гэгээн сараан тэр сайтынхаа линкийг өгчих би эрхцасыг авчий тэгүүл чи харамлах нь гайгүй болно чиний л тусын тулд шүү эдр хахахахаха
    5. daaluu (зочин) | 2012-08-30 21:38:30
    Монголын үрс маш олон болог
    6. sarnai (зочин) | 2012-08-31 03:51:41
    bi ng udaa manai naiz zaluu sejigtei sanagdaad gar uatiig n uzeed shokond orowoo. manai ajiliin huuhentei uulzahaar bolzson baisan message barag 5 sariin umnu baisan. bi ugluu n bosood ju ch helj chadahgui arai ch dee gej bodood tegeed hereldeed galzuurahaa duhsun shuu gehdee suuld n ewlersen tegeed ternii gar utasand oirtohoos aidag bolson baisan
    7. ЗОРИГТ8 | 2012-08-31 09:46:20
    үнэнээр барах уу...
    8. УУЖИМ | 2012-08-31 10:43:13
    sain uu erh tsas meeene

    tegelgui yahav geed 2 gargaa urguud demjih bichleg baina
    9. БМР | 2012-08-31 11:15:02
    үнэн үг шар тос.. том болхоороо кофе-ны хэрэглээгээ багасганаа гсн ккк

    ReplyDelete
  2. 10. Бэдмэн | 2012-08-31 15:05:51
    Архиа багасгаж амжих бол уу би эдр.
    11. selenge (зочин) | 2012-08-31 16:23:35
    Нэг хөгжилтэй түүх санаанд орчихлоо.
    Цуг ажилладаг хүүхэн маань 1 охинтой бөгөөд хүүтэй болмоор байна гээд л хятад хуанлигаар өөрийнхөө, нөхрийнхөө хүүтэй болох хугацааг тооцож байгаад л хүүтэй болохоор ээлжийн амралтаа аваад явав аа. Хичээл зүтгэл үр дүнгээ өгч жирэмсэн олсон. Гэхдээ 9 сарын дараа 2 охинтой болж билээ. Юм болгоныг төлөвлөж өөрсдийгөө нервэвтүүлэх чинь соёлт амьдралын сул тал болоод байх шиг байна даа. Монголд бол өнөөдөр талхны мөнгөгүй байсан ч маргааш яаж ийгээд болж л таарна гэдэг бодлоор амьдраад байж болж байгаа нь гоё юм даа. Харин Японд бол амиа хорлохоос өөр гарцгүй шиг байгаа юм.
    12. bolorka83 | 2012-08-31 16:32:30
    Sain uu da, sayahan taarsan tanil maani chinii hurimand ochij nargisan tuhaigaa yariad l...
    enuugeer humuusiin yariad bgaad itgeh uu chamaig holboo barina geed huleedegiim biluu de hehe ,
    13. HRHHR (зочин) | 2012-10-01 14:58:37
    DARAAGIIN BICHLEGEE BICHEECHEE ORJ IREHEER L YU CH NEMEEGUI BHIINMAA HUURHUNUUUU!!!!
    14. hi (зочин) | 2012-10-05 11:26:58
    huuueee shine bichleg nemegdjuu geed l bainga harahiin bas l alga
    15. jirgee | 2012-10-18 16:43:59
    ...хүүхдүүдийг гэртээн дуудаж байгаад блогтоо бичих зүйлсээ яриад өгчхөж байна аа Эрхцас эмээ нь. ккк Одоо яахав эмээ болоогүй болохоор цэргийн олон хүүхдүүддээ алдаг оног ч болтугай бичлэгээр л яриа өгч байя даа.
    16. agai | 2012-10-20 06:35:48
    uneheer unen shuu
    17. Arailoroitoj | 2012-10-27 17:49:27
    яах аргагүй чухалаас чухал сэдэв.
    18. namaruvul | 2012-11-18 17:57:29
    Баараар "бар" болсон монголд энэ асуудлыг шараа тайлсаны дараа ч юмуу, эрүүлжүүлэхэд "татвараа" хураалгасаны дараа яримаар юм.За тэгээд "косметик" хагалгаа ирээдүйд хийлгэхгүй "бөмбөөлэй"-тэй болохын тулд эх орноо солих уу, эд эсээ "их заврат" оруулах уу гээд буглаж идээлсэн олон асуудал "мэдэхгүй" гэдэг мэргэн үгээр мэндийн зөрөөгүй "амьсгаадаж" байна даа. Тэгэхдээ залуучууд минь ухаалаг боловсролтой болохоор Чингисийн удмыг яаж "бренд" болгохоо надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Монголын үрс маш олон болтугай гэж Их Нацагдорж "аборт" гэдэг юмыг гараагүй байхад хэлсэн байна лээ. Зоригт монголын золбоолог охид хөвгүүд зовхи нь өөдөө явж, хүний "хөгжлийг" байтугай нийгмийн "хөгжлийн" судсыг барих болтугай.
    19. namaruvul | 2012-11-18 17:59:22
    "заврат" гэж харь гаригийн үг. Монголоор "засвар" гэж засаж уншуужин.
    20. Blogtoihun | 2012-11-19 23:20:59
    УУл нь зөв л дөө гэхдээ маний үед нэг мэдэхэд жирэн год болцон байдаг байжүүлээ ккк

    Одооны та нар залуу хүмүүс зөв зөв

    нэгэнт хүн төрүүлэх гэж байвал эрүүл саруул төрүүлж сайн сайхан өсгөх л хэрэгтэй шүү дээ
    21. crystalmelody | 2013-01-12 22:22:23
    yostoi unen ug shuu. erhtsasiig erhtsas gej nerttei goy bichdeg busgui gj bodoj bsan chin tegehees vh argagui yu bn. gganaa egchiin maani ohin bn shuu dee.
    amjilt anjilt
    22. lover_girl | 2013-01-25 17:40:30
    тийм шүү

    ReplyDelete
  3. Нөхөр бид 2 одоо яг нэг ийм үе дээрээ байгаа. Биеэ бэлдэж байна кк.

    ReplyDelete