Бямбаа эгчийн бичлэгийг уншаад нэг инээдтэй юм санаанд орсныг энд ээ бичээд үлдээчихье.
Өглөө бүхэн нар шинээр манддаг яг тэр шинээр мандах нартай адил бидний сэтгэл хором бүрд шинэ бас сайхан бодол бүхнээр бялхаж гэгээлэг тэр бодол бүхэн бидний сэтгэлээс урсан гарч бас бидний бид бүгдийн сэтгэлд гэгээн ухаарлыг авчирдаг гэдэгт би итгэдэг. Э. Ц
Wednesday, 19 August 2015
Monday, 17 August 2015
Бодит байдал-2
Өөрийнхөө хэнэггүйг бүр цаашлаад заваан гэдгийг танил бүсгүй Керритэй байх даа би дэндүү ихээр мэдэрдэг байлаа. Хоолны газрын сандал дээр лаг хийтэл намайг сууж байхад Кэрри амны алчуур гаргаж ирээд сандал ширээ, аяга таваг бүгдийг нь арчаад зогсож байна. Худалдааны төвийн ариун цэврийн өрөөнөөс биеэ засаад баяртайгаар намайг гарч ирэхэд Кэрри " их заваан 00 байна, би орохгүй " гээд л яваад өгнө. Түүний заваан гээд хүрэхгүй бүхэнд би аль хэдийн л хүрчихсэн байдагтаа сүүлдээ бараг ичдэг боллоо. Гэхдээ түүнийг дуурайж, өөртөө зохихгүй авир гаргах нь нэг л хиймэл тул дотроо битүүхэн ичээд л өнгөрөх нь олонтаа.
Thursday, 13 August 2015
Бодит байдал
Теxник теxнологи эрчимтэй хөгжиж, бүх зүйлс ухаалаг утас гэх жижигхэн хавтайд багтах болсон нь миний блог бичихгүй бас бусдын блог тэмдэглэл унших ч сэтгэгдэл үлдээлгүй гарах болсон хамгийн эхний шалтгаан юм. Гар утсаар дэлхийтэй харьцсаар зөөврийн компьютер ч асаахаа больж жижигхэн дэлгэц дээр бичихээсээ төвөгшөөн уншигч болов, гэхдээ сэтгэгдэл үлдээдэггүй уншигч байлаа. Яагаад ч юм гар утсаар нэвтэрч та бүгдийн блогыг уншихад сэтгэгдэл үлдээж болдоггүй нь зөвхөн миний утсанд байдаг уу эсвэл би хэрхэн яаж сэтгэгдэл үлдээх аргыг нь мэддэггүй юу чөөгий бүү мэд.
Wednesday, 12 August 2015
Цагаа олоогүй дурлал
Ээжтэйгээ их дотно байсан найзын маань харьцаа хүйтэрч хөндийрөөд, үг хэлбэл л унтууцаж уурлаад нэг л биш. Бид хөршийн холбооны найзууд учир тэднийхэнтэй өдөр бүр шахуу л уулзалдана. Заримдаа хадам ээж хоол хийж тэднийхнийг өдөр юм уу орой хоолонд урина. Хооллох явцад найз өмнөхөөсөө улам л өөрчлөгдөж байгаа нь улам ихээр ажиглагдана. Тэдний харьцаа уг нь хэзээ ч тийм байгаагүй юм.
Tuesday, 11 August 2015
Мяа
Юм бичих гэхлээр л дандаа шүүмжилсэн, муулсан юм биччих гээд би энэ муу сэтгэл санаа, уураг тархийг юугаараа ч юм их л барьж, удирдах гэж хичээж л байна. Хааяа тархи сэтгэл санааг удирддаг юм уу эсвэл сэтгэл санаа нь уураг тархийг удирддаг юм уу гээд элдэв юм бодож, тархиа эсвэл сэтгэл санаагаа хариу нь ойлгомжтой бус ( миний хувьд ) асуултаар булаастай.
Subscribe to:
Posts (Atom)