Friday 19 July 2013

Ичмээр л юм

Монгол явсан тухайгаа Банжигт бичээд нийтэлчихлээ харин энд ээ Монгол яваагүй байх үеийнхээ үйл явдлыг бичнэ ээ. Уншсан нэг нь онигоо болгож шоололгүйгээр зөвлөлгөө өгдөг юм шүү.

Зуравдугаар сарын сүүлээр Монгол явах гэж сэтгэл догдолж явах даа байрны доод талын лобби буюу коридорт нойтон шалан дээр хальтарч унаад золтой хана мөргөсөнгүйгээр хогын савны наахантай газардав аа хөөрхий. Өндийж босоод цахилгаан шат чиглэн алхтал нүд харанхуйлж чих шуугиад, амьсгаа боогдож, бие минь миний зөвшөөрлийг эс тоон ухаан алдах бэлтгэл базаав. Гэртээ л орчихвол гэж бодсоор цахилгаан шатанд суугаад кадр нэг хэсэгтээ тасарсан байв. Нэг сэрэхнээ хамаг бие сулбайгаад, өмд нойтон оргиж байна, хамгийн түрүүнд бодсон зүйл " Яанаа би өмдөн дөө ..... " ичих мэдрэмж бас төрөөстэй. Хэр удаан ухаан алдсанаа мэдэхгүй ч сүүлд нь бодоход хэдхэн минутаас хэтрээгүй байх гэж санадаг юм.

Энэ явдал болсоны дараа биед онцын өөрчлөлт мэдэгдэхгүй байсаар эх нутгийнхаа зүг нисвээ би :) Харин гэртээ харьсаны дараа явдалтай зүйл илэрсээн :-Р

Шингэн зүйл уусны дараа 15-20 минут болов уу үгүй юу тархинд бие засах тухай мэдээлэл ирлээ, шууд давсаг чинэрээд л хэдэн цаг бие засаагүй мэт, хэзээ хэзээгүй давсаг маань хагарах юм шиг хавчиганаад л 00-ийн зүг гүйдэг болов. Товчоор хэлэхэд би шингэнээ барих чадвар аа алдсан бололтой. Өмнө нь 6 цаг онгоцоор нисэх дээ нэг ч удаа 00 орохгүй явчихдаг чадвар минь нэгэнт одоо үгүй болжээ :(

Гүүгэл ахаас хайж хэд хэдэн зөвлөгөө олоод Крэнбэррины ( Монголоор нэрийг нь мэддэггүй ээ ) жүүс өдөрт гурван аяга ууж, нэг хэсэгтээ кофег хэрэглээнээс хасав. Үд дүнд нь хормын дотор түргэн авч 00 гүйдэг өвчин маань арай багассан ч бүр эдгэрч чадаагүй л байна.

Бээжин хотын хүнсний жижиг зах дээр хэрэг болгон очиж махны худалдагчид сүүлний өөх захин байж олоод хөргөгчиндөө хөлдөөчихсөн. Гадаа сэрүүхэн болох өдөр сүүлээ шаргааж тос бэлдээд, хар даавуунд шингээн жигнэж бүлээсгээд, бүлээн жинг давсган дээрээ тавих эмээгийн сургасан аргаар өөрийгөө эмчлэх гээд үзнэ дээ.

Өмнө нь надад ийм зовиур илэрч байгаагүй болохоор энэ явдал ухаан алдаж, өмдөндөө шингэнээ алдсантай салашгүй холбоотой бөгөөд, тэр уналтаас үлдсэн эмгэг гэж бодно.

Энэ бичлэгийг минь унших эмч хүн байвал миний зовиурт тохирсон зөвлөлгөө байвал өгөхийг чин сэтгэлээсээ хүсье!

Мөн хаана ч явсан болгоомж сэрэмжийг сайтар сахиж явахыг сануулъя блогчид доо!

5 comments:

  1. emnelegt ochij uzuulehgui bol sav chine dorgitson bj bolzoshgui l yum.

    ReplyDelete
  2. өө яанаа, үзүүлж харуулсан нь дээр байхаа

    ReplyDelete
  3. thhh, mergejiliin emch nart handsan ni deer bhaa

    ReplyDelete
  4. Анон-д Танд баярлалаа, жүүс уугаад овоо дээрдээд байхаар нь эмнэлэгт очих тухай бүр цаашилаад сав доргисон байж болзошгүй талаар огт бодоогүй юм байна. Заавал эмнэлэгт үзээлнээ.

    БМР-д Харин тиймээ, ёстой л өө яанаа л болсоон, эмнэлэгт үзүүлнэ ээ.

    Чуупс-д За тэгнээ, одоо гэхдээ бараг зүв зүгээр болчихоод байгаа.

    ReplyDelete
  5. uhaan aldaj unasan bol tarhiny talyn onoshlogoo zaaval hiilge,bitte

    ReplyDelete