Sunday 7 April 2013

Могой

Янз бүрийн мэдээлэл их гарч, янз бүрийн тэр мэдээллүүдийг дурлан дурлан уншсаар байгаад га болох нь ээ би.
Бурхан төрүүлж Монголчууд биднийхээ үл итгэл болоод инээдийг хүргэж явсан өнөө алдарт охин шиг хамрынхаа зүүн нүхнээс нарийхан улаан могой төрүүлж шөнөжин би үйлээ үзлээ дээ. Яаж ч яваад хамарт бүрэлдчихдэг могойв, үнэн шог оо.

Жирэмсэн бүсгүй могой зүүдлэвэл хүү төрүүлэх дохио юм гэсэн харин жирэмсэн бус бүсгүй удаа дараалан могой зүүдлээд байхаар яаадаг юм бол оо? Мэддэг хүн байвал хэлж өгөөч?

Би ёстой зүүдлэхгүй унтах нь ховор гэхдээ хааяа үгээр илэрхийлж, үзгээр бичишгүй үлгэрийн гэмээр гоё зүүд зүүдэлнэ, өнөө зүүдээ хэдэн өдөр магадгүй хэдэн жилээр ч санаж баясаж явах нь элбэг. кккк

Гэхдээ зүүд дандаа намайг баясгасан сайн сайхан байхгүй ээ, дээр л гэхэд нэг ийм зүүд зүүдлээд....

... Зил-130 машины чиргүүл дээрх 200-гийн поошигтой усанд олон хүмүүс живж үхээд байна аа, гэхдээ живж үхсэн хүмүүс нь дандаа эмэгтэй байх аж. Банжигт данстай блогын минь сүүлийн хэдэн бичлэгүүд дээр дурдагдсан Ногоон дарь эх ( үзмэрч ) бүсгүй бид хоёр чиргүүлийг тойрч, дээгүүр доогуургүй шалгаж үзсэний эцэст өнөөх 200-ийн поошигт сүнс сүүдэр шингэсэн болохыг мэдэж дараагийн эмэгтэй унаж үхэхээс өмнө өнөө торхыг цэвэрлэж ариусгах гээд баахан маань мэгзэм уншиж байна гэж зүүдлэв.

Ийм зүүд зүүдлээд сэрсний маргааш өглөө интернетээс 21 настай Канад охин Elisa Lam Лос-Анжелес руу аяллаар яваад ор сураггүй алга болсоныг хорь орчим хоногийн дараа түүний буудаллаж байсан Сесил зочид буудлын дээвэр дээр байрлах усны том торxноос охины цогцсыг оллоо. Зочид буудлын камерын бичлэг шалгахад талийгч охин алга болохоосоо өмнө цахилгаан шатанд хийж байгаа үйлдлүүд нь тун хачирхалтай байж гэсэн мэдээлэл зураг хөргийн хамт гарч, ихэнх сайтын мэдээлэлд Сесил зочид буудал нь сүнстэй гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байлаа.

Миний зүүд, тэр мэдээлэл хоёр утга агуулга нэгтэй байсанд сэтгэл сэрт хийгээд нэг л эвгүй. Өөрийгөө тайвшруулахын тулд хүн үзэх болоод харах, өөрт тохиолдох зүйлээ урьдчилж зүүдэлдэг тийм болохоор би унших мэдээллийн агуулгыг л түрүүлээд зүүдэлж гэж өөртөө итгүүлдэг юм.

За тэгээд энэ мэтээр зүүд биелээд байгаа ч юм шиг тохиолдол ( зарим зүүд бол яг 100% баримттай биелсэн ) олон таарч байсан тул өчигдрийн зүүд биелж хамрын зүүн нүхнээсээ улаан могой төрүүлж Геннисийн номонд бичигдэх вий гэж сэтгэл жаахан зовоостой. ЛОЛ

16 comments:

  1. удахгүй жирэмсэн болж хөөрхөн мама төрүүлэх нь дээ

    ReplyDelete
  2. jiremsen bish busgui mogoi zuudlevel jiremsen bolhiin shinj dee;-)

    ReplyDelete
  3. singa-daa baigaa u?

    ReplyDelete
  4. hamraasaa mogoi toruulj zuudlevel gesen zuil alga daa edr... hehe...

    ReplyDelete
  5. ямар сонин зүүднүүд вэ. би нэг их зүүдэлдэггүй, зүүдэлсэн ч өглөө бараг л мартчихдаг. нэг их юм битгий бод доо гайгүй биз

    ReplyDelete
  6. Могой зүүдлэвэл бие давхар болдог гэлцдэг санагдахын

    ReplyDelete
  7. buu udgan boloh gjaan bish bizdee maani bad me hum. tiim humuus chin dohio n ireheerv eldev yum zuudleed baidiin gsen surag bsan

    ReplyDelete
  8. baidag l negen9 April 2013 at 07:06

    deehn unshdag bailaa tanaihiig barag 4 jiliin umnu yumuudaa

    ReplyDelete
  9. end nuugeed irsen ba uridiin adil amtarhan unshina aaaaaaaaaaaaaaa

    ReplyDelete
  10. кк.. бас нэг зүүлэгч этгээдийг олж илрүүлэв :р

    ReplyDelete
  11. mogoi zuudhelheer jiremsen boldog gej unen baijee,

    ReplyDelete
  12. Boginohon ayguu buduuun tas har ongotoi- iin ongotoi mogoinuud olnoor ni zuudellee, hodoo heer l baigaam shig baigaan, tiim mogoinuud ergen toiron zondoo ih tgeel zarimiig ni amitan shig tejeegeel huntee buur dotno bolchihson ter mogoi ni nadaa erhelj merhleel, neg tiim usan dotor modnuud urgadag goliiin eroold ter har mogoinuud amidardag neg naiztaigaa ter mogoinuudiig harhaar ter golruu ywaad l, zarim har mogoig ni gazaar shataaj baina geh met neg tiim ulgeriin ch yum sonin zuud zuudelle, ymar uchirtaim boldoo?

    ReplyDelete
  13. Миний зүүдэнд 2 ч удаа иймэрхүү зүүд орэ ирсэн нэг нь нилээд хэдэн жилийн өмнө аварга том могой хүмүүсийг идэж бна гэж харин хэд хоногийн өмнө маш олон төрлийн аварга том могойнууд бас л хүмүүсийг идэх гэж байгаагаар тэднээс би авж зугтаж байгаагаар зүүдлэж бна ямар утгатайг мэдэхгүй нэн

    ReplyDelete
  14. Цав цагаан том могой усанд нь байж байхад нь татаж гаргаж ирээл тоглоод байхын

    ReplyDelete
  15. neree mogoi zvvdelheer jiremsen boldog gej vv . uugan oir toirnii hvn l jiremsen boldog gej sonsdog baisandaa. bvr hvv turuuldeg bol saihan l bn shv kkki.

    ReplyDelete