Monday 1 April 2013

Нохойн захаар

Хэл мэдэхгүй байж гаднаас ирсэн хүмүүст болоод өөртөө Бээжинг үзүүлж газарчилж явдаг аа гэж өчигдөрхөн бичсэн дээ, тийм нэгэн явалтаар нохойн болоод загасны захаар явж амьтаны ертөнцтэй танилцаж нэжигээд зураг дарсан аа энэ гэрийнхээ хананд өлгөж орж гарах хүмүүсийн нүд хужирлая.

                           Бээжин хотоос 20 орчим километрын зайд орших нохойн зах
                                                        Нохойн үүр янз бүрээрээ 
                                                    Нохойн хоол ч төрөл төрлөөрөө    
Дэлгүүрүүд ч бөөн бөөнөөрөө
                                                  Зарим нь шинэхэн
                                               Инээдэг нохой буюу Samoyed ( 6000 юань )   
Хөвсгөр зөөлөн...
                                                               Тэгээд том 
                                                              Бас бишүүрхээд
                                                 Энэ их нөхөрсөг хөөрхөн Haski
                                                Хуцаж байгаа нь цаанаа л сүртэй
Акита
Хаски
Дахиад л Хаскинууд
Энэ ёстой хөөрхөн Rottweiler 
Үлэмж биетэн
Памбайчаад цаанаа л хөөрхөн Tibetan mastiff
Ямар ч билээ эрлийз нохой гэсэн, өндөр нь бараг 1.30см байх
Унтлагын цаг
Эв найрамдал аа гэж
Унтвал хурдан өснө шүү дээ
Хамгийн зөөлөн ааштай нохой Golden Retriever
Овчарк
Хөөрхий Бетховен
Үнэн царай муутай
Энэ ч бас
Нэрийг нь мэддэггүй ээ
 Дэгжин гоёлтой бичикэн амьтад
Жолоочийн суудалд
Зам дагуух нохойн худалдаа
 Харин би Бийгл л авмаар байна :(
Зургийг Гүүглээс... ( Бээжингийн зах дээр Бийгл 1500 юань )
16,000 юаний үнэтэй  Stingray загас
Би бас ийм загастай болмоор л байна
Немо 399 юаниас дээшээ 998 юань хүртэл үнэтэй 
                                                        Энгийн Немо 35 юань 
Хоёр жилийн өмнө энэ захаар анх очиход тоос шороо, үнэр танар гээд тэсэж тэвчихэд хэцүүхэн байж билээ, зуны улирал болоод ч тэрүү зарах нохойн төрөл үүлдэр, тоо ширхэг гэж зөндөө байлаа. Аагим халуунд бөөн бөөнөөрөө хэлээ унжуулан жижигхэн торонд бүгчимдэн хэвтээ хөөрхий нохдыг харах хэцүү байсан юм. Харин сүүлийн гурван очилтоор сэрүүний үе ( 3, 4, 10-р сарууд ) таарч өнөөх айхтар үнэр үгүйн дээр нохойнуудыг цөөн тоогоор авчирсан нь тэдэнд жижигхэн торондоо арай л тухтай байх боломжийг олгож байх шиг санагдсан.

Алсын зочид нохой авах гэж бус сонирхох гэж явсан тул зарагдаж байсан нохой тус бүрийн үнийг асууж чадаагүй юм харин өөрийн дуртай Самоед, Бийгл нарын үнийг асууж мэдсэн ээ дээр зурагт тайлбар болгон хавсаргав.

Амьтан гэдэг хүний л гар харж, хайр харцыг нь бараадаж амьдардаг хойно эзэн нь болж ийм хөөрхөн амьтдыг авбал өөрийн чадахаараа асарч халамжилж бас сургаж чадна аа гэж бодож байна, таныг ч бас чадна гэдэгт итгэж байна ;)  







6 comments:

  1. yaanaa, yaasn huurhun nohoinuud we? bugdiig n awahiimsaan buur hair hurchlee huurhun amitad we, buur egduu hureed hehe.

    ReplyDelete
  2. iim zah bdg gej meddeg ch uguin bn hehe... hun amitan asuuhaar ichmeer shd... 3,4jil bolsol l gene, haana yu bdg.g medku... gereesee gardgui hun arga ch ugui ymudoo... shn tenedeg bolhiimsan...

    ReplyDelete
  3. Ганаа-д Чи намайг бодвол ёстой нохойд хайртай хүн байна даа, би бол тэр царай муутай хэдэд тийм ч дуртай биш.кккк Гэхдээ хэн нэг нь аваад ирвэл дургүй ч байсан тэгээд асрах л байх даа :-Р

    Carnation-д Бээжингээс гадагшаа байдаг болохоор ихэнх хүмүүс мэддэггүй юм байна лээ, манай ажлын Бээжинд долоо найман жил амьдарч байгаа нохойд дуртай нэг залуу л энэ газрыг бид нарт зааж өгч байсан юм. Гэхдээ би бас Бээжин доторхи газруудыг мэдэхгүй ээ, уулзах боломж гарвал хамт мэддэг болж болох л юм тээ ;)

    ReplyDelete
  4. harin thh... bi gaduur dotuur yvhiss gj bodhin tgd gantsaaraa yvaad bailtai ni bish gd yvdguimoo... ta zavtai tsagtai boluul heleerei... hehe

    ReplyDelete
  5. амьтан байтугай өөрийгөө аятайхан хооллоод ундлаад авч явж чадахгүй байхад гсн ккк

    ReplyDelete
  6. хөөрхөэ юмаа

    ReplyDelete