Saturday 6 April 2013

Cогоо шиг хэвээрээ

Юу юугүй төрөx нь гээд амаржих тасагт шилжүүлснээс хойш арваад хоног өнгөрсөн ч өнөөдрийн байдлаар төөрөгүй л байсаар, хэзээ төрөх ч тодорхойгүй.

Төрөх гэснээс би чинь цагтаа согоо шиг сайхан охидтой найзладаг байлаа. Хавийн залуус өнөө хэдийн маань араас гүйгээстэй, хааяа агаа нар ч бас зүгээр байлгахгүй өнөө хэдийг минь өдөөстэй. Харин одоо бүгдээрээ айлын эхнэр, алдрай бяцxан үрсийн ээж нар болоод завгүй ч жаргалтай амьдарч явна. Харин тэд минь төрсөнийхөө дараа бүгд жин нэмээд хуучны үеэсээ арай өөрчлөгдсөн, зарим нэг нь өөрчлөлтөндөө жаахан дургүй.

Гэтэл энэ Хятад, Солонгос, Сингапур бүсгүйчүүд чинь төрлөө, турлаа л юмаа. Төрөхөөсөө өмнө ч согоо шиг, төрсөнийхөө дараа ч согоо шиг.  Би бүр гайхаад юу идэв, юу уув гээд уулзах бүрдээ л өнөө хэдийгээ байцаагаастай. Хэмжээний хувьд идэж уух нь их юмаа харин иддэг нэр төрлийн хоол нь л манай Монгол бүсгүйчүүдийнхээс их өөр юм. Би тэдэнд төрсөн эмэгтэйчүүдэд шинэ хонины шөл, хийцтэй цай, гурилан боов гээд л тамир тэнхээ сайжруулах болоод хөхөнд нь сүү оруулах бүх л төрлийн тэжээллэг хоолны талаар хэлэхэд өнөө хэдийн гайхаж, нүд амаа гурвалжлуулж, дөрвөлжлүүлж байгаа гэж жигтэйхэн. 

Охиноо төрүүлсэнээс нь хойш нэг сарын дараа Сисилия хэмээх Сингапур бүсгүйтэй уулзахад хачин гоё тураад төрсөн бүсгүй гэж хэлэхээргүй харагдаж байсан сан. Хоёр дахь хүү нь нэг ой хүрч яваа Солонгос бүсгүй Сү-Ёон ч гэсэн хоёр дэрсxэн хүүгийн ээж гэж хэлэхээргүй гуалиг бүсгүй, ер нь түүнийг бүсгүй гэхээсээ охин ( girl ) л гэж дуудвал зохилтой санагддаг юм. Доод айлын маань хөрш Хятад бүсгүй таван сартай хөөрхөн охинтой ч өөрийнх нь бие хаа гэдэг хачин гуалиг, секси нөхөр. Энэ мэтээр бичээд байвал төрсөн гуалиг бүсгүйчүүдийн бүхэл бүтэн холбоо үүсгэж болохоор урт дараалал бичигдэж мэднэ.

За тэгээд энэ бүсгүйчүүд чинь яг л манай бүсгүйчүүд шиг төрөөд, гам дэглэм ээ бариад явдаг юм билээ. Гэхдээ харин идэж уух хоол унд нь л таргалуулах бус тамир тэнхээ сайжруулахад зориулагдсан өөх тос агуулаагүй, (агуулсан байсан ч энэ хэд чинь хамаж шимээд тосыг нь хаячихна ) олон төрлийн ургамлаар баялаг шөлтэй голдуу хоол иддэг юм гэнэ. 

Энэ зурагт харагдаж байгаа зүйл ядаргаагаа тайлж, биеийн эрч сайжруулах зориулалттай ургамлын шөлний орц бөгөөд ихэвчлэн тахианы махтай хольж шөл хийгээд махыг нь хаяж шөлийг нь уух нь элбэг. Төрсөн эмэгтэйчүүдэд энэ мэт ургамлын гаралтай шөлийг олон төрлөөр нь хийж өгөх бөгөөд бүгд ямар нэгэн байдлаар өөх тос агуулаагүй байдаг нь тэдэнд илүү жин нэмэхгүйгээр биеийн тэнхээгээ сайжруулах хамгийн сайн тэжээл болдог аж.

Ийм шөлнөөс гадна " Шувууны үүр " ( Birds nest ) гэх энэ зүйлийг нэгэн төрлийн ургамалтай нийлүүлэн жигнэж буцалгаад зөгийн балтай хольж төрсөн эмэгтэйчүүдээс гадна ядарсан, хагалгаанд орсон эсвэл өндөр настай хүмүүст уулгах сайн байдаг гэнэ. Сволов ( Swallow ) гэх шувууны барьдаг энэхүү үүр нь тийм ч хямд биш бөгөөд дooр зурагт харагдаж байгаа 250гр-ийн савалгаатай нь 600 Сингапур доллар буюу Монгол төгрөгөөр 600 гаруй мянган төгрөг. Өөх тос агуулаагүй болохоор шувууны үүр гэдэг энэ өтгөн ундаа нь бас л таргалуулна гэсэн сөрөг тал үгүй.

Энэ мэтээр идэж уухдаа хүртэл эрүүл мэнд, гоо сайхандаа сөргөөр бус эерэгээр нөлөөлөх эмчилгээний голдуу хоол идэхээр энэ бүсгүйчүүд чинь гоё сайхан байхгүй гээд ч  яахав дээ гэж бодогдох.

Үүнээс гадна миний анзаарч, үнэн байх гэж боддог өөр нэгэн зүйл байна. Тэр юу гэвэл...

Манай Монголчуудын ихэнх нь сэрвээгээрээ жаахан бөгтөр, ялимгүй урагшаа дугуйрсан мэт унжуу мөртэй харагдаад байдаг, гэтэл энэ Синга нар чинь эр эмгүй тэнийсэн нуруу, тэвхийсэн мөр. Мөрнөөс гадна эр эмгүй хөл гэж хачин тэгшхэн байх нь элбэг. Ер нь Сингапурын гудамжинд дугуйрсан хөлтэй эмэгтэйг олж харах нь ховор. Харин манайд бол эсрэгээрээ гэвэл нэг их хилсдэхгүй байх.

Би бодох доо, манай Монголчуудын биеийн тэр нийтлэг онцлог нь нярай хүүхдийг хэдэн давхар өлгий даавуугаар чивчиртэл өлгийддөг заншлаас үүдэлтэй болов уу гэж боддог юм. Синга нарын хувьд тэр хар халуунд хүүхэд өлгийднө гэсэн ойлголт үгүй болохоор төрсөн цагаасаа эхлээд баглуулж, хүлүүлэхгүй биед эвтэй нимгэн сул хувцас өмсөөд эхэлчихдэг болохоор нярайн мөгөөрс яс болон хатуужихдаа хэлбэрээ зөв олж чаддаг байх даа гэж санана.

Танил Монгол охины бие гэж ванлий, түүнийг төрсний дараа долоо хоног л өлгийдөж, тэрнээс хойш байнга нярайн хувцас өмсгөдөг байсаан гэж ээж нь ярьж байсан юм. Тийм болохоор би миний таамаг үнэн байж магадгүй ээ гэж итгэх дээ, цаг нь болоод маамуутай болохоороо өлгийдөж манцуйлахгүй өсгөнө гэж боддог юм. Өөрийн бодлын үнэн эсэхийг үр хүүхэд минь нас биед хүрэхэд л мэддэг байх даа, тэр болтол ч өдий л байна даа.

Юу юугүй төрөx нь гээд амаржих тасагт шилжүүлснээс хойш арваад хоног өнгөрсөн ч өнөөдрийн байдлаар төөрөгүй л байсаар, хэзээ төрөх нь ч тодорхойгүй энэ дөрвөн нөхөр.ккк

8 comments:

  1. Harin tiin iim l uchirtai baih , manai mongol kuuknuud l tursunii daraa baitugai turuugui baihdaa delberchkeed baihiin. . Tegsen ter Holliwood od moduud chin zuer l hiimel gedes zuuj baigaad avaad haytsan l yum shig baidgiin bnlee deg. Bi tehdee boddiin zuer turah geed joohon deglem barihaar uvs uuj us idlee gej zagnadag manai mongol aav eej nar torsnii daraa iim shul uugaad ehelvel chuham l booj uhej bosoj haraih bhdaa kkk

    ReplyDelete
  2. хүйтэн, салхитай, эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин хүмүүсийн хоол унд, ахуйн хэвшил өөр байхаас яахав

    харамсалтай нь суурин газрынхан нь яг хөдөөний малчид шигээ идэж уугаад, "амьдраад" байхаар л дэлбэрээд байдаг байх кк
    хэдэн үе өнгөрчийж засагдах биз дээ

    хундага

    ReplyDelete
  3. sainuu, erhtsasaa, shine blog neesend bayarlaa

    ReplyDelete
  4. Хооллолт их чухал. Жирэмсэн эхчүүд давхар хүн тээж байгаа тул гээд жирэмсэний хугацаа нэмэгдэх тутам идэх нь ихсээд байдаг. Угаасаа гормоны өөрчлөлтөнд байгаа дээрээс нь 2 дахин их идэхээр улам л идмээр болдог. Төрсөнийхөө дараа яг тэр хэмжээгээрээ нэг хэсэг иднэ. Харин бусад азийн оронд жирэмсэн ч гэлээ энгийн үед иддэг хэмжээгээрээ идэхийг эмч нар зөвлөдөг. Мэдээж шаардлагатай бол нэмэлт витамин хэрэглэнэ. Хундагатай санал нэг байна, нүүдэлчид чинь илчлэг ихтэй өөх тосоо идсэнийхээ хирээр борви бохисхийлгүй хөдөлдөг, хотынхон идээд хэвтээд суугаал.

    ReplyDelete
  5. мэдэхгүй ээ тэгээд хоол ундан дээрээ сүрхий санаа тавиад байдаггүй байгаагаараа л байгаа мөртлөө би яаг хэвэндээ байгаашд. хоёр хүүхдээ төрүүлэх бүртээ яг 11-13 кг нэмдэг. 59 юмуу 60 л болно. Төрчихөөд бага багаар хаясаар хаясаар хэвэндээ орно. Харин илүү тураад заримдаа царай алдаад байсан. Сүү муутай гээд тэр гурилан боов, хар шөл, мах талх, сүүтэй цай, шар цагаан будааг утгаар нь идэж уусөөн. Харин өөх л нэг их иддэггүй, бас нэг идэхдээ ихээр нь иддэггүй байсан, одоо ч тийм. бас сүр сар хийж савласан хөнгөн шингэн хүн биш, хүмүүс намайг аймар намбатай удаан гэж хардаг гэсэн, гэхдээ хоол унд гэр орны ажлаа хурдан амжуулаад сурчихсан л даа, тийм удаан биш.
    хүн хүн өөр байдаг байх.

    ReplyDelete
  6. аа нээрээ өсвөр насны охин байхдаа цагираг их эргүүлж тоглодог байсан, нөгөөхөө есөн шидээр нь элэглэнэ, дараа нь ахлах ангиад байхад ээж наад гэдсээ татаад яваач гэж дандаа шүүмжилсээр байгаад гэдсээ байнга татаастай байдаг болсон. одоо ч сууж байхдаа сул тавьчихаагүй л байна. бас аль 14-тэйгөөсөө юмуу даа бага зэргийн өсгийтэй гутал өмсөж эхэлсэн, дараа нь оюутан байхдаа гэртээ гэдэс гүзээ, хүзүү мөрний болон сунгалтын дасгал хийгээд хамгийн сүүлд нь гар дээр 10 суниачихдаг байсан. төрсний дараа нэг хэсэгтээ хийж чаддаггүй юм, биеэ даахгүй ядарна. 2 нас хүргэж байж бараг өөрийгөө анхаарахтайгаа болно шүү дээ. энэ мэнэ нөлөөлсөн байж мэднэ. тоглоом ер нь их чухал санагдсан. охидоо хүмүүжүүлэхэд санаа авах юм байж магад гэж бичлээ, зөвөөр ойлгоорой.

    ReplyDelete
  7. тэр жингийн хувьд асуудал их шүү нээрээ. би төрөхдөө ёстой л "дэлбэрсэн" шдээ. Гэхдээ төрсөнийхөө дараа сүү оруулах хоол унд гэж огт идэж ууж байгаагүй ээ, харин ч ногоотой шөл, цагаан будаа гээд л явж байдаг байсан шд. Бага багаар хассаар хэвэндээ орчихсон. Гэлээ ч жин хэвэндээ орсон ч төрөхийн өмнөх шигээ болдоггүйн байна өө... тэрэнд сэтгэл жоохон дундуур байгаа
    Харин тэр "Үүр" гэдэг чинь Уран хараацай буюу ураацайн үүр гэж нэрлэдэг эд байна

    ReplyDelete
  8. ter shuvuuniix geed bgaa chini xaraatsain yyr bna daa.
    So-nuud dalain baitsaatai shul, japanuud miso shul gedgee uudag gej sonsoj bsan. Gexdee gadniixan chini er ni l ugaasan max xeregledeg boloxoor uux tosgyi bdag bx oo, max ni. Tgd fast food, gaztai undaa uuxgyi bol targalax ayul bxgyi l bx. Bi bol 2 ch xyyxedtei, jin nemj delberch amjaagyi l bna.

    ReplyDelete