Sunday 31 March 2013

Шинэхэн эхлэл


Намайг бичих гэхээр банжиг ажиллахгүй, банжиг ажиллахаар би бичихгүй байсаар Банжиг бүүр няту болох шиг боллоо хайран юм.
Эрxцас гэдэг нэр Банжиг хуудаснаа бичигдэж блогчин найзуудтай танилцсан болохоор энэ хоёр нэрээ нийлүүлээд шинэхэн хуудас эхлүүлэв,  яг одоогын сэтгэл хөөрлийн байдлаар хаа ч явсан банжигтайгаа байж олон жилийг өнгөрүүлнэ ээ л гэж бодож байна, хэрхэхийг цаг хугацаа л харуулна даа.

Өмнө нь би хоёр ч удаа Блогспот дээр блог нээсэн болов ч тахиан тархи минь хуучин майл хаягынхаа нууц үгийг мартаад нэвтэрч чадах аа байснаар тэр хоёр хаяг дээр олигтой тэмдэглэл хөтлөгдөөгүй, харин энэ шинэхэн хуудаснаа олон олон бичлэг тэмдэглэгдэн үлдээхийн тулд нууц үг, майл хаяг хоёроо бичээд үлдээвэл хэрэгтэйсэн, бодолцож үзье байз.ккк

Бээжингийн саарал өдрүүд, амьдралын аз жаргалтай мөчүүдтэй мөр зэрэгцэн алхсаар хоёр жилийг үдлээ харин Хятад хэл минь яг эхлэж байсан үеийнхээ зураас дээр урвайж зогсоо нь надад болон бусдад огт таалагдахгүй л байна. Хичээл хийвэл уг нь сайжирмаар даанч би хичээл хийх дургүй дука юм аа, тэр тусмаа Хятад хэл гэхээр бүүр нэг идэвхи, сонирхол байхгүй болчихно, яаж юм сурч, яаж энэ биеийг хөгжүүлнэ дээ энэ бүсгүй :( За яахав сурна даа сурна :)

Хэл мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг байж гадуур дотуур гүйгээд, өөрөө өөрийгөө болгоод бас болоогүй гадна дотноос ирсэн хүмүүст газарчин хийж Бээжин гэдэг хотыг танилцуулаад өөрөө бас танилцаад явна. Тийм үеийн сонин содон зургийг удахгүй шинэхэн блогын хуудаснаа нийтлэнэ ээ.

Ажилтай хүн шиг ширээнээ сууж хичээнгүйлэн бичдэг байсан тэр өдрүүддээ би бас сэтгэл минь жаргалтай байсан би тийм жаргал аа дахин дахин мэдэрмээр байна.

7 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Аан, танайхаар харин ер орж болохгүй, би яг чамд зориулаад "Эрхцасаа танайхаар яаж орох вэ?" гэдэг гарчигтай пост хийх гэж байтал танайхыг оллоо. Банжиг харин их сонин удаад байдаг юм аа. Угийн тийм байсан ч юм уу, би банжиг руу орох гээд ер орж чаддагүй л байсан юм даа цагтаа. Уншиж байгаад тэр чигтээ хурхираад унтаад өгдөг ч юм шиг, нэг тийм сонин, ккк.

    ReplyDelete
  3. банжиг болохгүй болохоор яг чам шиг л хамаг гоё мэдрэмж минь аль тэртээ үлджээ. сүүлийн жилүүдэд уншдаг болсон байсан одоо бол бүр ч байхгүй болсон

    ReplyDelete
  4. Дамдаа-д Еээ, би яасан азгүйм бэ, хэд хоног блогоо янзлахгүй тэвчиж байсан бол Дамдаа надад зориулаад бичлэг постлох байсан байна шүү дээ, сайхан юмыг алдчихлаа.кккк
    Банжиг цагтаа ч ёстой гялалздаг байлаа харин сүүлдээ л......:( :( :(

    Бэнтэл Би-д Манай Банжигийн л нэгэн блогчин байна даа, хэн гэдгээ хэлж болох уу? :)
    Блогспот дээр блог нээгээд хамаг гоё мэдрэмжийг мэдэр л дээ ;) Блогтой бол надад холбоосоо өгөөрэй за ;)

    ReplyDelete
  5. за энд нэг орох айл нэмэгдсэнд их баяртай байгаа, одоо бөөндөөдө уншчихнаа хөө

    ReplyDelete
  6. аанхаа.. ингэж явдын бий вий.. ашгүй унших нэг блог нэмэгдлээ

    ReplyDelete