Monday 9 February 2015

Хэрэгтэй л эд

Гоё гоё юм аваад хэрэглээд туршаад сайн гэдгийг нь өөрийн болон гэр бүлийнхээ биесүүдээр мэдэрсэн тул та нартаа бас танилцуулмаар, сонирхуулмаар санагдаад ердөө ч болдоггүй ээ :)

Clarisonic Mia2:

Нүүрээ угааж, будаг аа арилгана гэдэг хялбараас хялбар болсон. Хамгийн гол нь хамар болон эрүүний хар цагаан батга эхний угаалтаар л мэдэгдэхүйц багассан нь гараар угаах, багсаар угаах хоёрын ялгаа, давуу талыг шууд мэдрүүлсэн. Дан ганц эмэгтэй хүнд төдийгүй эрэгтэй хүнд ч арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэхэд хамгийн сайн туслагч болж чадаж байгаад нь Клэрисоник-д талархууштай. Анхлан нүүрээ будаж буй охид хэрэглэж хэвших нь арьсаа хамгаалах хамгийн эхний сайн алхам болох нь гарцаагүй. Тиймээс үнэтэй үнэртэн, энгэсэг будаг авахаасаа илүүтэй арьсыг гүнд нь хүрч сайн цэвэрлэх Клэрисоник багс заавал аваарай гэж зөвлөе.

Waterpik Floss:

Уг нь би борц идэх дуртай ч шүдний завсар мах орж өвтгөөд байдгаас нь халшраад хайран сайхан борц оо ах нартаа өгчихдөг хүүхэд байлаа. Харин одоо борцтойсон бол хүнд өгөхгүй л өөрөө идэж байх эрин үе эхэллээ дээ. Шүдний дунд орсон ямар ч үлдэгдэл хоолыг үлдээлгүй гаргагч усан шүршүүр биднийх болсоон. Хоол цай идэж уусны дараа усан шүршүүрээрээ шүдний завсар бүрийг сайтар цэвэрлэх нь миний шинэ хобби :) Шүдний завсар зай, буйлны цаана үлдсэн үлдэгдэл хоолыг сайтар цэвэрлэж байх нь шүд цаашлаад бие эрүүл байх хамгийн гол үндэс гэдэг. Таныг ч бас шүд болон биеийн эрүүл мэнддээ анхааран усан шүршүүрийг хэрэглэж заншаасай гэж хүснэ.

Шүршигч хошуу 3-4 ширхэг дагалддаг тул гэр бүлээрээ хэрэглэж болох хамгийн сайн бүтээгдэхүүн бөгөөд гэр бүлийнхээ эрүүл мэндэд оруулж буй ухаалаг хөрөнгө оруулалт гэж итгэлтэйгээр хэлэх байна. Усан шүршүүр тогоор ажилладаг бөгөөд хэрэв танай угаалгын өрөөнд цахилгааны шугам байдаггүй бол аяллын зориулалттай авсаархан шүршигчийг авч бас болох юм. ( зураг 2 )

Philips-Sonicare:
Шүд угаахад шүдний сойз хамгийн чухал гэж шүдний эмнэлгийн сувилагч жилийн өмнө хэлэхэд хэнэггүй би огт тоогоогүйсэн. Тэр үед зөвлөгөөг хүлээн авч сайн сойз авсан бол нөхрийн шүд цоорохгүй байж болох л байсан байх гэж гэмшээстэй. Хөөрхий түүний минь шүд өвдөж байж, цоорч байж л бид хоёр электрон сойз авахаар шийдвэр гаргасан, хожуу ч гэсэн хэрэгтэй зүйл авсан даа сэтгэл хангалуун л байна. Цахилгаан сойз ердийн сойзноос хамаагүй өөр гэдгийг, яг яагаад хамаагүй өөр байгааг өөрсдийн биеэр мэдрээсэй гэж хүсээд энд нарийвчлан тоочихгүй байхаар шийдэв :-Р

Дээр дурдсан усан шүршүүр, цахилгаан сойз хоёр нь амны хөндийн эрүүл мэндийг долоо хоногийн дотор эрүүлжүүлж, буйлны үрэвслийг дарж, өнгийг сэргээснийг өөрийн бие дээр туршиж мэдсэн ээ батлан бичихээс тавьчих зураг хөрөг даанч байдаггүй ээ :( Уг нь өмнө ба дараа нь гээд зураг хөрөг тавьсан бол бас хөөрхөн үнэмшилтэй байхгүй юу.
За тэгээд олон түмэн минь гэртээ, гэр бүлээрээ хэрэглэж ашиг шимийг нь хүртэж болох энэ мэт зүйлсэд хөрөнгө оруулалт хийдэг ухаалаг худалдан авагч л байдаг юм шүү дээ ;)

6 comments:

  1. Huuh ene shud tsvereldeg usan apparat hamgiin taalagdlaa. bi bas shudee ih buruu ugaadga hun bgaa ymaa. manai ohin aawiigaa duraigaad ayagui hurts shudtei soiz shineer awaad 2 doloo honood l us n nuraad n unadag. bas huuhdiin shud ugaah ch hetsuu ymaa. Ene apparatnii english neriig uguuch. olj awya. Electron soiz ch bas awna :) Nuur tsvereldeg apparat bas sain gdgiig medeed bgaa ch odoohondoo oyutan hunii hevetvch arai l hurehgui n ee hehe :0 heregtei medeelel ugsund bayarlalaa

    ReplyDelete
    Replies
    1. neriig n zruag tomruulj bgd harhcihlaa. odoo ene apparatnaas olj awnaa :)

      Delete
  2. Тэр нүүр цэвэрлэгч хаагуур байдаг бол их зүгээр юмаа

    ReplyDelete
  3. цахилгаан биш нүүрний сойз уг нь байгаа, даанч ойрдоо залхуугийн туйл болоод хэрэглэхгүй л байна кккк

    ReplyDelete
  4. би усан шүршигч авсан юм. гэхдээ буйл өвтгөөд байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөөд тэр бүрий хэрэглэж чадахгүй л байна. бас сойзоор угаахгүй бол дутуу угаагаад байгаа юм шиг санагдаад ккк.
    байнга хэрэглэж хоббитож сурах юмсан.

    ReplyDelete
  5. Манайх бас 4 ширхэгтэй, хүчийг нь тааруулдаг тохируулгатай. Манай энэ зардаг хүмүүс алдым байна лдаа, сойзоо шууд хая гэсийш.
    Ийм фб хуудастай. https://www.facebook.com/aquapick.mn

    ReplyDelete