Нөхөд сайн уу? :)
Би сайн, хүлээж байсан эрхэм ирсэн. Өөрөө ч дурандаа ирээгүй ээ, бид нар хүчээр авчирч тэр өдрөөс хойш би завгүй гэхдээ бүр их жаргалтай болсон. Миний энэ жаргалыг Бээмбэр, Тэмээчин бүсгүй хоёр лав одоогоор ойлгохгүй. Бусад нь харин зүрх сэтгэлийнхээ угт тулгаж ойлгох нь гарцаагүй. Дээр нэр нь дурдагдсан хоёр нөхөр цаг нь болоод өөрийн биесээр мэдрэхээрээ аандаа ойлгоно :) Би ч бас цагтаа энэ биеийнхээ эд эс бүхнээр мэдэрдэггүй зөвхөн, чихээрээ сонсож, нүдээрээ л харж өнгөцxөн баясаж явлаа.
Харах даа, үнэрлэх дээ, тэврэх дээ, бодох доо, санах даа " Ээжийн хайр " гэж ийм л зүйлийг хэлдэг байсан байх нь гээд сэтгэл уясаж, ундарч, урсаж, нялхарч энгэрт сүү ивлэж эд эс бүхнээрээ хариу нэхдэггүй хайрыг би мэдэрч сууна.
Тийм ээ, би ЭЭЖ болсон.
Ирэх хугацаанаасаа арав хоног хоцорч, аавтай нь анх танилцаж байсан тэр өдөр амьдралын минь томоос том бэлэг бас үүрэг хариуцлага болж хөөрхөн хүү минь бидэнд ирсэн. Тийм жижигхэн мөртлөө тийм аугаа, хэмжиж томьёолохын аргагүй тансаг мэдрэмжийг ээждээ бэлэглээд ирсэн энхрийхэн хүүгээ харахаар аз жаргал гэж үнэн хэрэгтээ яг юу болохыг ойлгох юм.
Болдог бол энэ дэлхийг нэг цэгээс нь нөгөө цэг хүртэл нь алхаж туулаад таарсан хүн болгонд хүүгээ харуулж, өөрийн аз жаргалыг түгээмээр эсвэл энэ дэлхийгээр нэг хашигарч ээж болсон оо зарлачихмаар, юу ч гэх юм бэ дээ нэг тийм их л онгироо болчихдог юм билээ энэ сэтгэл зүрх чинь.
Нүд нь аниатай жаахан үр минь анхлан уургаа шимэх гэж жижигхэн амаараа хөхний толгой үмхэхэд мэдрэгдэх тэр мэдрэмж юутай энхрий. Дуу шүлгээс түмэнтэй сонссон сүү ивлэх гэдэг энгийн үгийг, үрээ хөхүүлж, сүүгээ ивлэгэж асгаруулсан эх хүн л энгүй тансаг, хайр дүүрэн, зөөлхөн үг болохыг нь эд эс бүхнээрээ мэдэрнэ.
Би яг л тэгж мэдэрч суугаа шинэхэн ээж.
Нээрээ л юутай сайхан мэдээ вэ? Баяр хүргэе. Хүү нь эрүүл энх сайн болж өсөг ээ.
ReplyDeleteBayar xurgeyeeee, eej xuu 2t eruul enxiig xuseye! eej bolood l jinxene amidral exelj bga met sanagddag shuu.
ReplyDeleteвуав. баяр хүргэе ээ томоос том. ка тэгээд ээжүүдийн ертөнцөнд тавтай морил.
ReplyDeleteяг мэдээд байсан юм аа. хэхэ
амжилт шүү. хичээгээрэй.
хүүүүүүүүүүеэээ даанч алга болчихсон юмаа, санаа зовж байсан чинь гоё мэдээтэй ирж байна шүү дээ
ReplyDeleteгэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье
би ч чихээрээ сонсч нүдээрээ харж баясдаг үе дээрээ л байгаа л даа ккк
Цасхан минь томоос том баяр хүргэе. Энэ чинь эх хүний жаргал шүү дээ.
ReplyDeleteЕстой баярт мэдээ байна даа. Томоос том баяр хүргье!
ReplyDeleteӨөр хэн нэгний төлөө өдөр шөнөгүй, ухаан жолоогүй, хэнээр ч хэлүүлэлтгүй зүтгэх, хичнээн ядарсан ч ганц инээдэнд нь нам панаалдуулаад эрч хүч хайраар бялхах мэдрэмжийг өөрийн биеэр амтлах болсонд баяр хүргэе! Хамгийн сайн сайхныг хүсье!
ReplyDeleteЗа баяр хүргэеээ.
ReplyDeleteБээмбэр 2-лаа ажилаа хийхгүй бол айн ккк.
Би араас чинь гүйж яваа шүү. Тэгээд бүгдээрээ одон уруу уралдацгаана шүү дээ.
Би ерөөсөө гүйцэж түрүүлнээ хэ хэ хэ.
би ч одоохондоо та нарыг харж баясч балэшиглая даа ккк
DeleteБаяр хүргэе хөөрхөн бүсгүй минь ээ. Би хуучин Банжигмаа нь байнаа.
ReplyDeleteHi. Блог нь үнэхээр таалагдлаа. Танихгүй ч гэлээ баяр хүргэе.
ReplyDeleteYasan saihan medee ve
ReplyDeleteBig bayar hurgie
блоглоо юм салхи оруулаарай хөгш минь
ReplyDeleteWOOW баяр хүргэеээ. Би нэг удаа таниас хүүхэдтэй болмоор байна гээд л баахан урт мессенжер бичилцээд л надад хаа холоос ургамал явуулж байсан даа кк. Би ч бас ээж болсоон таны ач тус ч гэсэн байгаа гэж боддог их баярладаг шүү. Бас зөндөө их баяр хүргэеээээ
ReplyDeleteсайн сайн ууу
ReplyDelete