Friday 19 April 2019

Гарчиггүй ээ :)

Маш удаан дуншсан сэтгэлийн бичих сэдлийг төрүүлсэн блогчин олон нөхөд дөө маш их баярлалаа :) Би чинь бичих юмсан, бичнэ дээ гэсээр олон ч сар болоод жилийг өнгөрүүллээ шүү дээ бурхан минь. Та нарынхаа бичсэн бичлэгүүдийг уншаад бүүр нэг урам зориг ороод унтах гэж хэвтсэн ээ болиод босоод ирлээ шүү дээ :)

Хамгийн сүүлд чинь хөөрхөн хүү төрүүлсэн ээ дуулгаад л алга болсон доо тээ. За тэрнээс хойш чинь яг Тэмээчин бүсгүй шиг нэгийг харж суухаар хоёрыг хараад сууж байя гээд дахиад нэг хөөрхөн маамуутай болсоон. Жаахан маамуу маань бараг долоон сар хүрлээ. Бусдын нүдэнд бол гэртээ хүүхэд ээ хараад зүв зүгээр суугаад байдаг гэтэл бурхан минь хааяа чинь таван минут ч суух завгүй л өдрүүд өнгөрч байна ш дээ.

Том хүү маань цэцэрлэгт явдаг тулдаа л долоо хоногийн таван өдөрт арай нэг амс хийх хором гарч байна. Түүнээс ч бас л чанга шүү дээ хоёр жаахан хүүхэд хараад дээш доошоо гүйнэ гэдэг чинь. Сүүлийн үед бүүр хүүхдүүд ээ унтуулах гэж хэвтээд л өөрөө тас үсэрдэг болсон. Хаа очиж ханиас минь өөр тас үсрээд унтаж байгааг минь харах хүн байхгүй юм даа ккк. Хүн хар хардаг бол ч энгэр заам нь дэлгээтэй, үс зүс нь арзаагаастай үнэн л хөгийн нөхөр тасрааск...

Ингэж дээрхийг бичээд комьпютерийн цэнэг дуусч орхигдсон байна, өнөөдөр буюу хоёр хоногийн дараа үргэлжлүүлэх гэсэн болов ч тэр өдрийн мэдрэмжээс тэс өөр мэдрэмж сэтгэлд үсчээд болохгүй тул дараагийн мэдрэмж хүртэл түр баяртай :)



7 comments:

  1. Үнэхээр их хүлээсэн шүү. Заавал үргэлжлүүлж бичээрэй :)

    ReplyDelete
  2. хөөөөхххх, ямар сонин хүн бэээ, мөн ч их хүлээсэн дээ гэж хэлээрэй гэсэн гээд суугаа хүн зөндөө байх шүү хэхэ, би бас яг хоёрыг хараад суугаа боловуу гээд л орж ирсэн яг таарсан байна. Ойрд чинь үзэж хардаг болсон юм боловуу хүмүүсийг мэдээд байх чинь хэхэ

    за баяр хүргэе, зав зай гаргаад бичээд байгаарай нөхөд бид чинь хүлээгээд л байгаа шүү

    ReplyDelete
  3. 4 жилийн өмнөх өөрийнхөө дүр зургийг харах шиг л боллоо. Ид өсгөх гээд зууралдаж бх үед 1,2-ийн ялгаа байгаа мэт боловч бага нь ой хүрээд ирэхээр бага цаг хугацаанд ямар их юм амжуулаа вээ л гэж бодогддог юм. Одоо багыгаа 2 ой хүрэхээр нь дахиад нэг төрчих өө гэж 3 ойрхон төрсөн хүний хувьд зөвлөе, ккк. Эрүүл энхийг хүсье.(Жич: Тэмээчин бүсгүй та хоёрт адилхан зөвөлгөө өглөө шүү.)

    ReplyDelete
  4. Sain uu huurhun uu mini😍

    ReplyDelete
  5. Баяр хүргэе ээ, блогчид алга болохоороо маамуулсан байдаг шүү, хэхэ.

    Би хуучин блогийнхоо нууц дугаараа санадаггүй, тэгээд шинийг нээчихсэн шүү. орж гараарай...

    ReplyDelete