Өглөө, оройгүй шийгуа идэж гэдэс дүүргэхтэй зэрэгцэн шийгуаны хальсаар хогийн сав дүүрнэ. Хогийн сав аа таглахгүй л бол чихэрлэг шийгуаны хальсан дээр хавийн ялаа батгана шаваад амар заяа үзүүлэхгүй.
Хогийн сав дүүргэж хаяхаас өөрөөр шийгуаны хальсыг хэрхэн хэрэглэх ээ мэддэггүй, мэдэх чадахаар маруухан хүүхэд байж дээ тэр үед. Одоо харин өөр шүү :)
Шийгуа жимсний хальсаар амны цангаа гаргах амтат ундаа хийж болох бөгөөд тэрхүү ундаа нь уушгийг хуурайшилтаас хамгаалах болоод биеийн хийг гадагшлуулах онцгой сайн ач тустай тухай хадам ээжээс сонссоноос хойш шийгуа жимсний хальсаар хогийн сав аа дүүргэн хаядаг хуучны зуршил үгүй болсоон.
За ийм тал шийгуа байна даа
Жимсийг нь хэрчиж савалаад, хэзээд идэхэд бэлэн бас хялбар болгоод
Ногоон хальсыг нь нимгэн хальсалж арилгана.
Цэвэрлэж сайтар угаасан бол ногоон хальс нь бага зэрэг байсан ч болно
10мм-ын зузаантай хэрчээрэй
Winter Melon жимсийг хатааж хийсэн сахар гэх юм уу нэг ийм чихэрлэг зүйл бий
Үүнээс 6-8 ширхэг нэмээд
2 л орчим буцалсан ус нэмж, зөөлөн гал дээр 15 минут буцалгаад
Халуунаа барьж тоггүй буцалгадаг саванд хийгээд
Яг ингээд
2-3 цаг байлгана
Ингээд л шийгуаны хальсаар хийсэн ундаа бэлэн болно доо
Winter Melon-ний сахар олдохгүй бол бор сахар юмуу ердийн элсэн чихэр нэмж амт оруулж болно. Зуны халуун өдрүүдэд аль ч насны хүн ууж болох эрүүл ундааг гэртээ бэлтгэж сурахад ядах зүйл ердээ ч үгүй ээ.
Анхлан уухад амт нь жаахан тиймхэн ч байнга ууж дасахад шийгуа идсэний дараа шууд л ундаа бэлтгэдэг зуршилтай болдог юм билээ :)
Туршиж үзнээ. Баярлалаа! Энд халуун болохоор орой болгон тарвас идэж байгаа, хальс бол мэдээж хаягдаад л байгаа болохоор нэг хийж үзье.
ReplyDeleteЗүгээр ээ, туршиж үзээд ямар болсоныг нь хэлээрэй за. Халуун, хүйтэн ямар ч байдалаар ууж болох их зүгээр хамгийн гол нь биед эрүүл сайн ундаа.
DeleteТуршиж үзнэ ээ.
ReplyDeleteХовдын шийгуа гэснээс би жаахан байсан болохоор том санагддаг байсан юм уу аймаар том шийгуанууд байдаг байсан санагдаад байх юм. Аавын цуванд боож нэг томыг хадгалаад 11 сард иддэг байсан.
Хэ хэ, манай аав жижигээс нь авчирдаг байсан байж магадгүй ээ, тэгээд л надад жижигхэн санагддаг байж болох юм
DeleteБи чинь зун болсоор огт шийгуа идээгvй байгаа юм байна шдээ. Идвэл ундааг нь туршиж vздэг хэрэг ээ.
ReplyDeleteЗуны халуун цагт жимс жимсгэнэ сайн идэж биеэ ээ амраах хэрэгтэй шүү, шийгуа авч идээд ундаа хийж уугаарай.
DeleteWinter Melon-ний сахар ni sugar gsn nertei yu oor ner bgaa yu
ReplyDeleteТуркэд байхад нэг зун шийгуанаас өөр юм бараг идэлгүй өнгөрөөж билээ. Найзтайгаа хоёулаа байсан болохоор хоол хийхээс залхуураад нэг шийгуаг 2 таллаж байгаад цагаан бяслаг (бутарч унасан тийм бяслаг байдаг) хийж байгаад 2 талаас нь халбагадаад идчихдэг байж билээ.
ReplyDelete