Архи гээч чинь уг нь надад олдох доо их хэцүү цаг үе бас байлаа байлаа, харин нэгэн ачтаны буянаар өнөөх олддоггүй гайхал миний гарт нэжгээд ширхэг олдож өнөөдөр би талимааран хэрэглэж суугаа нь энэ.
Шилжилтийн нас өнгөрч явсан үед нэгэн найзын ээжээс архи чухам ямархан шидтэйг мэдсэнээс хойш боломж л олдвол өнөөхийг хэрэглэсээр өнөөдрийг хүрч. Зөвхөн өөртөө хэрэглээд зогсохгүй ойр дотны танил хүмүүс, шилжилтийн насны хүүхдүүдэд ч уламжлан хэлэхээс гадна, шүүгээнд минь илүү байвал бага сагаар зариманд нь ч бас өгч л явлаа. Идэвхтэн блогч байх даа нэг бус удаа архийг хэрхэн хэрэглэдэг тухайгаа цухас бас дурдаж байсан санагдана.
Энэхүү бичлэгийг хэн нэгэн олж уншвал хэрхэн хэрэглэдэг тухайгаа зураг хөрөгтэй нь сонирхуулъя.
За тэгээд дээрх бүхнийг уншаад, Эрхцас нөхөрт гарсан биш архичин болж дээ гэж бодож суугаа юм биш бээз? Еэ ээ бурхан минь үгүй шүү, би арай өөр архины хэрэглээг ярих гээд л оршилдоод сууна л даа.
Архи гээч миний хувьд улаан хоолойгоор давж хэрэглэгддэг эд биш харин гоо сайхан болоод арьс арчилгаанд зориулж өдөр бүр хэрэглэдэг байнгын хэрэглээ юм.
Зуун наст ургамалыг нимгэн хэрчиж архинд хийгээд доод тал нь хоёр долоо хоног хөргөгчинд хадгалаад л нүүр цэвэрлэх тоник бэлэн болно. Зуун настын шүүсэнд зөөлөрсөн архи, арьсыг хуурайшуулж холцруутуулах нь бага бөгөөд ямар ч насны хүн өглөө оройд тогтмол хэрэглэхэд тохиромжтой юм. Мөн гэрийн нөхцөлд шарx, идээт үрэвсэлийг арчиж цэвэрлэхэд, нянгаас хамгаалсан хамгийн сайн цэвэрлэгч болж өгнө.
Ийм нөхрийг баяртайгаар хүлээн аваад
Ингэж задалаад
Ийм зуун насттай холино доо
Зуун настаа 5мм зузаантай хэрчинэ
Хэрчсэн зуун настаа архинд нэмээд
Нэг сайн сэгсэрч өгөөд
Тэгээд л хөргөгчинд 14 хоног хийчихнэ дээ
Бэлэн болсон уусмалыг удаан хугацаагаар сэрүүн нөxцөлд xадгалаж болох бөгөөд өглөө оройд нүүрээ цэвэрлээд дараа нь мэдээж чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Миний хувьд холимог хуурай арьстай хэдий ч зуун настаар хандалсан архи арьсанд минь зөөлөн мэдрэмжийг байнга өгдөг. Мөн өсвөр насны хүүхдүүд шилжилтийн үеийн насны онцлогийг энэхүү уусмалаар арчихад өвчлүүлж, толботуулалгүй хатаадаг нь найз нөхөд, хамаатан саданы олон хүүхэд дээр туршигдан батлагдсаныг баяртайгаар хуваалцъя.
Гэрийн нөxцөлд энгийн зүйлсээр олон олон гайхамшиг бүтээж болдогын нэгэн жишээ энэ билээ.
Хөөх, заавал туршиж үзнээ. Миний нүүр тослогтож юм гарах гээд, тэгээд хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхээр хуурайшиж арзайгаад арга нь олдохгүй байгаа юм. Баярлалаа
ReplyDeleteНэг шилийг бэлтгээд хэзээд бэлхэн байлгаж байхад их зүгээр цэвэрлэгч. Зарим өглөө би нүүрээ угаалгүйгээр шууд тоникоороо цэвэрлээд чийгшүүлэгч тос түрхчихдэг. Хэрэгтэй зүйл хүргэж чадсан бол тэгээд л болох нь тэр :)
DeleteЭхэндээ архинд орсон хүн байна даа гэж бодож байлаа шд. Хэрэгтэй зүйл байна.
ReplyDeleteХэ хэ, шууд л зөвлөгөө гээд эхэлсэнээс энэ нь бас арай зугаатай санагдаад :)
Deleteхув хуурай арьсанд болох юмуу?
ReplyDeleteХув хуурай арьсанд болно гэхдээ өдөрт 2 биш нэг удаа арчвал зүгээр байх. Минийх ер нь их хуурай талдаа арьс, би өглөө орой заримдаа нүүрээр юм гарсан үед гурван удаа арчдаг бусад тоник хэрэглэдэг шиг хуурайшиx асуудал гардаггүй ээ.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteHolimog hyyrai geheer toslogtoi hesgiin nuh ni tomorson asyydal tanid baidad yy? Nuurnii arisnii nuhjilt sanaag mini ih zovooj bn,meddeg zuilseesee hyvaaltsaach,please.
ReplyDeleteӨнөөдөр дэлгүүр орж хүнсээ цуглуулахдаа архи аваад, бэлдээд хөргөгчиндөө хийчихлээ шүү.
ReplyDeletesetgegdel bichiheer bhgui bgaad bh yum, yasiin boloo
ReplyDeletebi blogtoo asuult asuusan yum, chadval hariu uguurei.please.
ReplyDeleteхайрцаг нь ямар элдэвтэй юм бэ тэ
ReplyDeleteСайн байна уу, ингэж бэлдсэн чинь шингэн нь ягаан туяатай болчихсон хэрэглэж болох болвуу
ReplyDeleteХэрэглэж болно болно. Зуун настаас ялгарсан хүчил архиныхаа өнгийг сольчихдог юм.
Delete