Хаа ч явсан хүссэн зүйлээ үзэж, уншиж, сонсож, хаа хол байгаа нэгэнтэй хормын дотор холбогдож болох нь нэг талаар сайхан ч нөгөө талаар бид арай л хэтэрхий донтож, амьдралын эгэл сайхан бүхнээс холдон тасарч байгаа нь эмзэглүүштэй. Гэхдээ би энд эмзэглэлийн тухай биш тэс өөр зүйл бичихээр эхэлсэн тул тэр эхлэл дээрээ буцаад бууя.
За тэгээд эрчимтэй хөгжлийн буянаар муухай хүн ч гэж байхаа больжээ...
Найз маань найз охинтой болсон оо бидэнд хэлээд, удахгүй Бээжинд ирж надтай хамт байна гэсээр сэтгэлийг нь булаасан бүсгүйн зургийг гар утсан дээрээсээ үзүүлэв. Булбарай цагаахан царайтай, мойлон xар нүдтэй, зөөлөн харцтай хачин хөөрхөн охин. Бидний хэдэн нөхөд дуу дуугаа авалцаад л, дахин дахин харцгааж хачин хөөрхөн тэр охиныг нэг хэсэгтээ л магтаж, Сэмийн азтайг бас арга зальтайг дуу дуугаа авалцан нэг оройжин зөвхөн тэдний тухай л ярьцгаав.
Үнэндээ Сэм маань царай зүсээр онц гойдгүй тул тийм хөөрхөн охиныг өөрийн болгож чадсанд нь миний хувьд л лав гайхширч байсныг нуух юун. Тухайн үед Сэмтэй танилцаад хэдхэн сар болж байсан тул охидыг татах онцгой чанарыг нь би мэдэж амжаагүй байх даа л гэж бодно.
Хөөрхөн охины зурагтай танилцаад удаагүй нөхөр бид хоёр Синга уруу хэд хоног явах болоход Сэм бид хоёрыг өнөөх хөөрхөн охинтой уулзаад бичиг баримт аваад ирэхийг хүсэв. Мэдээж манай нөхөр надаас илүүтэй өнөөх хачин хөөрхөн охиныг харах гэж догдлох нь анзаарагдана, битүүхэн би бас нөхрийнхөө сэтгэлийг харамлах сэтгэл төрнө. ккк
Ингээд өнөөх хөөрхөн охинтой уулзах болзоот өдөр болоход надад өөр ажил гарч нөхөр ганцаар явж уулзахаар болов оо. Цагаа тулахаар нөхрөө харамлах бус тийм хөөрхөн охиныг харах боломжийг алдсан даа л харамсана, мангархан миний сэтгэл ээ гэж.
Ажил, уулзалт дуусаж нөхөр бид хоёр гэртээ цуглав, түрүүлж асуухгүйгээр түүний ярьж эхлэхийг хүлээсэн ч өнөөх хөөрхөн охины тухай ганц үсэг ч амнаас нь гаралгүй байсаар бараг орой болов. Сэтгэл нь хөдлөөгүй нь илт. Уг нь манай нөхөр сэтгэлийг нь хөдөлгөсөн зүйлийн тухай ярьсаар л ороод ирдэг хүн л дээ.
Хүлээж хүлээж ам нээхгүй болохоор нь тэсэлгүй би өнөөх хөөрхөн охины тухай асуулаа. Тэгсэн манай нөхөр, зурагнаасаа тэс өөр юм байна лээ, хөөрхөн бол ердээ ч биш ээ, байдаг л нэг жижигхээн охин гээд чимээгүй болов. Уулзана гээд их л хөөрцөглөж байсан түүний минь сэтгэл дэндүү дээрээс унасан бололтой. Урам нь хугарсан нөхрийн үгнээс тийм ч хөөрхөн охин биш байх нь эсвэл манай нөхрийн сонирхдог төрлийн эмэгтэй биш байж дээ гэж бодов.
Сар гарны дараа хачин хөөрхөн тэр охиныг харах өдөр ашгүй нэг юм тохиолоо.
Жижигхэн, бор арьстай, нүүрээр нь батга гарсан бас толботой тэгээд сорвитой нэг тийм л охин. Өнөөх зурагнаас бүр дэндүү ондоо, ондоо ондоо гэхэд бүр арай л ондоо. Шагшин магтаж, хөөрхөн сайханд нь дурлаж байсан бидний хэдэн нөхөд яг л нэгэн зэрэг тээр дээрээс тэртээ доошоо сэтгэлийн урам гээчийгээ унагаж хугалав бас хагалав.
Энэ явдал теxник теxнологитой яг яаж холбогдоод байна вэ гэвэл.
Орчин цагт зураг авах амархнаас амархан болсноос гадна авсан тэр зураг аа засаж янзлах олон апп өдрөөс өдөрт, улам боловсронгуй болон нэмэгдсээр байдагтай салашгүй холбоотой юм. Янз бүрийн апп-аас гадна, сүүлийн үеийн гар утас зураг авах үедээ тусгай фильтрээр тухайн хүний зургийг бодит байдлаас сайхан болгон авдаг тохируулгатай хийгдэж байна. Бодит байдлаас хэт хэтийдсэн засвар ихтэй зургаас болж интернетээр танилцсан найз охин оо зодсон хэрэг ч гарсан дуулдсан. Бас Хятад улсад фильтрээр зураг аа засаж янзлах нь охид, эмэгтэйчүүдийнх нь дунд бараг мода болоод байгаа бөгөөд үүнээс үүдэлтэй сөрөг зүйлс ч гарах нь ихэссэн гэнэ. Мэдээж өөрийн зураг аа засаж янзлах нь байж болох энгийн зүйл ч бодит байдалтай уялдуулж, байгаа төрхтэйгөө ойролцоо засмаар.
Дээрх явдал болсны дараа өөртөө болон нөхөртөө " хэн нэгэнд миний зургийг үзүүлэх бол энгийн л гарсан зургийг минь үзүүлээрэй, ядаж тухайн хүн бодитоор намайг харахад хэт их хүлээлтээр хандаж урмаа хугалахгүй амар, аль эсвэл хамгийн муухай гарсан зургийг минь үзүүлээрэй, бодит дүрийг минь хараад, хүүе энэ чинь бас аштайхан дамшиг байна гээд анхны сэтгэгдэл насан туршдаа намайг хүндэтгэх хүндлэл нь болж мэднэ " гээд хэрэгтэй хэрэггүй зөвлөгөөг хань ижилдээ өгөөстэй. кккк
Яааая, загатнасан газар маажна гэдэг шиг, яг гар утсаараа уншиж таарлаа. Балай юм бэ? хэхэ. Сэм гол нь өөрөө яасан?
ReplyDeleteБи та нарыг шинэ бичлэг бичсэн үгүйг утсаараа шалгаад, бичсэн байвал ком-оо асаатал аа уншихгүй гүрийж байгаа сүүлийн үед, эхэлж уншаад сүүлд нь эргэж орж сэтгэгдэл үлдээх гэхээр нэг тийм хуурамч мэдрэмжээр сэтгэгдэл бичээд байгаа юм шиг санагдаад байдаг юм, яг уншаад мэдэрсэн мэдрэмж арай л өөр байгаад байдаг юм миний хувьд.
DeleteА харин Сэмийн хувьд тэр охин оо өмнө нь таньдаг хамт гарч ордог байсан болохоор ямар ч асуудал байхгүй л дээ, зүгээр л анх бид нарт найз охиныхоо зургийг үзүүлэхдээ л арай хэт өөр, бүр арай л хэт засвартай зураг үзүүлчихсэн нь тиймэрхүү.
би бас хэт их утсаа ширтээд байдаг болсон, сууж байхдаа заавал нэг нээж харна хэн ч тоохгүй байхад ккк.. гэхдээ МЗтэй гадуур явахдаа, хоол идэхдээ нэг их хараад байхгүйг хичээдэг л дээ, ээжтэй чатлахаас бусад үед .
ReplyDeleteэдний охидууд бол зургаа гоо сайхны мэс засалд оруулчихдаг юм байна лээ, би ч гэсэн янзалнаа янзална,, өнгө арьсны гөлгөр гөлчгөр болгодог филтэр гэх мэтийг ашиглана. харин хэт нүдээ томсгоод эрүүгээ шөвийлгөөд байдаг нь бол таалагддаггүй, угаасаа хар залхуу байгаа даа тэ кккк
Ер нь л өөрсдийгөө хянаж байхгүй бол хэт их бодит бус энэ ертөнц рүү явсаар, яг бодит ертөнцөөсөө бид тасраад байх шиг санагдаад байх болсон. Сүүлийн үед би дотны хэдэн найзтайгаа бас гэр бүлийнхэнтэйгээ өдөр бүр чатлаж, ярих болон мсж бичих ээ болиод байгаа, хэт их холбогдоод байхаар яг бодитоор уулзахаар ярих юмгүй, сонин сайхангүй бас тийм догдлолгүй амархан бие биеэсээ уйдаад байх шиг анзаарагдсан :(
Deleteби одоо чатлаж, утсаар ярихдаа хүртэл ярих юм олдохоо байсан шд уг нь хааяа л ярьдаг хэрнээ кк
DeleteЭрхцасыг олж өгсөн хүнд баярлалаа
ReplyDeleteОлж аваад, унших юмтай сайхан байна өө
Сайн уу Цас аа? :D
зүгээр зүгээр :P
DeleteХүүе яасан сонин хүн бэ ;) Сайн сайн, хэхэ БМР намайг олж өгсөн юм уу хэхэ, одоо би танайд очиж сонин сайхан уншмаар байна шүү
Deleteyaaaggg unennn. bi gertee nuhurteigee eshul aav eejteigee baihdaa utasaa yr harahgui, toohgui... ajil deer bol baingiin maajaastai... eniig bolimoor l bh ym...
ReplyDeleteЧухал хүмүүстэйгээ байхдаа хэрэглэдэггүй чинь маш сайн хэрэг, энэ утаснаас болж гэр бүлээ тоохоо байж байгаа хүмүүс их хэцүү санагдаад байдаг юм. Бас ажил дээрээ хэрэглэх цагаа аль болохоор хянаж багасгаарай, ажлын бүтээж буурахаас гадна, хараа чинь маш амархан муудна шүү, сайн сайхан олоон зүйлс харахын тулд хараа чинь маш сайн байх хэрэгтэй шүү найз минь :)
Delete