Амьдрал яг л хуучин шиг ээ үрлэн бор нүдэнд минь хөөрхөн харагддаг хэвээрээ. Надтай учирсан шинэ болоод хуучин танилуудын адармаатай болов ч аз жаргалтай амьдрал өнгө өнгөөр гялтганаж сэтгэл гижигддэг хэвээрээ.
Улирч одсон бүхнээс жижиг жижгийг цуглуулж зүйгээд дурсамж урладаг минь ч хэвээрээ. Учирсан бас учраагүй аз жаргал бүхэндээ талархдаг минь ч хэвээрээ. Өшөөтөн байсан ч ачтан мэтээр сайхныг нь олж харах гээд хичээдэг минь ч хэвээрээ. Сээтгэнэж биш гэрэл гэгээ нэмэх гэж инээмсэглэн алхдаг минь ч хэвээрээ...
Ерөөсөө ч өөрчлөгдсөн юмгүй бүх л зүйл минь хэвээрээ, сэтгэл тайван, бодол баян, би амьдарсаар, амьдрал дундуур аялсаар бас амьдралыг урласаар л явна.
2011-06-28 20:04:39
1. Julia_976 | 2011-06-28 20:15:04
ReplyDeleteГалзуугийн би дуртай гэдэгтнй төстэй бээгий бна, тээ?
2. ss_gogo | 2011-06-28 20:15:18
би час хэвээрээ чиний блогийг уншаад уяраад л ухаараад л бас чааг найз охиноо болгохыг хүсээд л кккккк батаа123 т гөвшүүлэх вий дээ цаа чэн ирцэн байна лээ кккккккк
3. жинчин (зочин) | 2011-06-28 20:22:27
Бүсгүйчүүд гудамжаар инээмсэглэл дүүрэн явах нь үнэхээр гэрэл гэгээ нэмэх мэт болдог шүү
4. Усхан | 2011-06-28 20:34:04
Би хэвэндээ ормоор байна гэхгүй юу хэхэ
5. consula | 2011-06-28 21:13:03
Амьдрал сайхаан, амьдрах даанч сайхан
6. Төрсод | 2011-06-28 21:28:58
Улирч одсон бүхнээс жижиг жижгийг цуглуулж зүйгээд дурсамж урладаг минь ч хэвээрээ
7. Болжмор | 2011-06-28 21:46:46
Миний мэдэх дөлгөөхөн, ихэмсэг, ухаалаг цасаа ч хэвээрээ байна...
харин би л тэс өмнөө болцым шиг байна хэвээрээ хэзээ болох болоо гэж
8. Erhtsas | 2011-07-04 11:23:51
1.Жулияа-д Тийм байна гэж үү? Тэр бичлэг надад их таалагдсан шүү нээрээ. Галзуу гэдэг бүсгүй энгийн хэрнээ их хөөрхөн бичнэ, унших дуртай блогуудын минь нэг магадгүй уншсаар байгаад уусчихсан байж мэдэх л юм.
2.Гого агаа-д Хэ хэ хэ. Хэвээрээ байгаад баярлалаа. Хань ирчихсэн байна уу, намайг тоохоо больчихсон нөхрийг би очоод гөвшөө хаячий, харин тэр гөвших гэдэг юмаа надад хурдан заагаад өгөөрэй гэсэн :-Р
3.Жинчин агаа-д Инээж яваа хүнийг харахаар сэтгэл нэг л сайхан тайван өөрөг болчихдог юм шиг санагддаг юм, тэгэхээр тийм сайхан гэрэл гэгээг бид бие биеэдээ өгч л байх хэрэгтэй.
4. Усхан-д Яагаад хэвнээсээ гарчихав???
5. Консула бүсгүй-д Тийм ээ, амьдралаас сайн сайхныг амтлах шиг, мэдрэх шиг сайхан зүйл гэж үгүй.
6. Төрсод агаа-д Яг надтай адилхан юм байна тэгвэл
7 Болжоок аниа-д. Баярлалаа аниа. Тэс өмнөө болно гэж байхгүй ээ, орчин солигдоод, хайртай бүхнийхээ дэргэд жаргалтай, сэтгэл тайван байгаа болохоор таны сэтгэлд өөр зүйлийг бодох зав гарахгүй л байгаа байх. Маш удаан хүлээж байж уулзсан жаргал болохоор тэр сайхан жаргалдаа цаг заваа зарцуулж яагаад болохгүй гэж.
9. rusty_nail (зочин) | 2011-07-05 13:57:25
guvshih gedeg chini 2 utgatai. alinaar ni guvshih geed bgaan.
10. Hatangoo | 2011-07-05 14:00:24
Чиний хөөрхөн төрх харагдах шиг боллоо. Үлгэрийн юм шиг энэ л орчлондоо үргэж цочилгүй сайхан амьдраарай.
11. bob | 2011-07-06 16:48:43
Бичлэгүүдийг чинь унших болгонд ухаарал олж авахын. Энгийн хэрнээ ихэмсэг...
12. jirgee | 2011-07-14 17:22:53
setgel gijigddeg xeveeree
13. *БолорСарнай | 2011-07-26 23:52:45
Жаахан өөрчлөхгүймүү нтр кккккккккккккккк
14. boonjig | 2011-07-29 19:14:58
hi, tsasxan! tanaixaar zochloogui udsan bna. olon sxan bichleg bna, zav gargan bugdiig ni unshinaa. chinii ajil uils oodrog yavaa gdg-t ergelzexgui bna, bas xanilax xuselt xuleej avsniig chin medlee, bodol chin mergen, shiidver chin onovchtoi bxiig eruue! amjilt xusie!