Friday, 20 September 2024

Товшилмоор...

Хаа нэгтээ гээгдсэн мэдрэмжүүд сэтгэлд үсчиж, тэртээд үлдсэн хүмүүс дурсамж бас жаахан гуниг дагуулж намайг хоргооно.

Saturday, 31 July 2021

Найзууд ( олон жилийн өмнөх тэмдэглэл )

Гучин насыг шүргэж яваа дөрвөн сайхан залуугийн хорин хоёр жилийн туршид нөхөрлөсөн үнэн ч нөхөрлөлийн тухай үлгэр домог мэт зүйлсийг сэтгэл догдлон сонсож суусан тэp өдрүүдээс хойш найман жил өнгөрч, тэдний хүлээн битүүхэн гуниглаж байсан гучин насыг угтан би алхаж явна.

Friday, 19 April 2019

Гарчиггүй ээ :)

Маш удаан дуншсан сэтгэлийн бичих сэдлийг төрүүлсэн блогчин олон нөхөд дөө маш их баярлалаа :) Би чинь бичих юмсан, бичнэ дээ гэсээр олон ч сар болоод жилийг өнгөрүүллээ шүү дээ бурхан минь. Та нарынхаа бичсэн бичлэгүүдийг уншаад бүүр нэг урам зориг ороод унтах гэж хэвтсэн ээ болиод босоод ирлээ шүү дээ :)

Sunday, 16 October 2016

Хүлээлт

10 сарын 10-нд ирнэ гэсэн нөхөр ирдэггүй гэсэн ч өнөөдрийг хүртэл итгэл алдахгүй догдолж хүлээсээр л...Хэзээ ирэх нөхөр вэ чи?

Tuesday, 27 September 2016

Төрхөм дөө буцсан нь


Танил охин нөхөртэйгөө муудалцаад төрсөн гэртээ очсон оо, үүнийг нь ч аав ээж нь хөхүүлэн дэмжиж, муу хог шаар болсон нөхрийг сайтар хашраах тухай зөвлөөд, хоёр хүний дунд болсон хэрэг хоёр талыг хамарсан нэлээд ноцтой асуудал болсон талаар найз охиноос цахим зурвас ирэв.

Friday, 12 August 2016

Зүрхээ уудлав

Ор сураг тасараад яг арван сар болжээ, эмэгтэй хүний хувьд бүхэл бүтэн нэг ертөнц тээгээд төрүүлчих хэмжээний хугацаа өнгөрч. Гэвч нөхөр бид хоёрын хувьд ам бүлийн тоо одоогийн байдлаар нэмэгдээгүй яг хэвээрээ. Арван сарын хугацаанд олон зүйл болсон нь мэдээж, үүнээс сэтгэлд үлдсэн тод томруун дурсамж, үйл явдлаас блогчид та бүхэнтэйгээ хуваалцана аа.